• Өнөөдөр 2026-10-06

Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө

    Жүдо бөхийн “Баку-2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжан Улсын Баку хотод өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Одгэрэлийн Уранбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Тэрбишийн Ариунзаяа, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам, АНЭУ-ын нэр дээр ОУХМ Оюунгэрэлийн Оюунчимэг нар барилдана.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д Т.АРИУНЗАЯА, Л.СОСОРБАРАМ, О.ОЮУНЧИМЭГ

    Т.Ариунзаяа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Финландын Pihla SALONEN-той барилдана. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Израилийн NELSON LEVY Timna-тай таарна. Л.Сосорбарам “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Бразилын Jessica LIMA-тай хүч сорино. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Бельгийн Mina LIBEER-тэй барилдана. О.Оюунчимэг “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Кубын Lian BENAVIDES-тай барилдах юм. Түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Литвийн Varvara KUCHAR-тай хүч үзнэ.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д О.УРАНБАЯАР

  О.Уранбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Испанийн Anton SHUHALIEIEV-тай хүч үзнэ. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт ДАШТ-ий хүрэл медальт АНЭУ-ын Makhmadbek MAKHMADBEKOV-той барилдана.


 

 


Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188