• Өнөөдөр 2026-10-07

Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна

Хотын дарга Б.Пүрэвдагва дүүжин тээврийн талаар мэдээлэл өглөө.

           Тэрбээр “Дүүжин тээвэр арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орж, иргэд зорчиж эхэлнэ. Өдгөө туршилт тохируулгын ажил үргэлжилж байна.  Яармаг- Хархорин чиглэлд хэрэгжиж буй 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай юм. Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна” гэлээ.

    Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа юм. Харин “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй. Туршилтын эхний шатанд таван кабин суурилуулж, системийн ажиллагааг шалгах аж. Үүний дараа 96 кабинд 750 кг-ийн жинтэй ус, эсвэл шуудайтай элс хийж механик шалгалтад оруулах юм байна. Төслийг улсын комисс хүлээн авахаас урьтаж, Францын “Bureau Veritas” групп ажиллаж, хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ гэдгийг НТУГ-аас мэдээллээ.

 


Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188