• Өнөөдөр 2026-10-06

“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын санаачилгаар хэрэгжүүлж буй хүүхдийн төлөөх “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нэг мэргэжил-Нэг хүч” баруун бүсийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөнийг Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр зохион байгуулж буй тус зөвлөгөөнд баруун бүсийн таван аймгийн хүүхэд, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, нийгмийн бодлого болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарын 170 гаруй нийгмийн ажилтан оролцож байна. Нийгмийн ажилтан бүр өөрийн салбарын онцлогт нийцсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, хөдөлмөр, халамжийн салбарын нийгмийн ажилтан иргэдийн орлого, амьжиргаа, нийгмийн хамгааллын хэрэгцээг үнэлж, зорилтот бүлэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг бол хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хүүхдийн эрх, хамгаалал болон гэр бүлийн хөгжлийн кейсийг хариуцан ажилладаг.

Харин эрүүл мэндийн нийгмийн ажилтан иргэдийн бие, сэтгэл зүйн эрүүл мэндийн хэрэгцээг тодорхойлж, боловсролын салбарын нийгмийн ажилтан хүүхдийн сургуульд хамрагдалт, хөгжлийн хэрэгцээ, сургалтын орчны эрсдэлийг илрүүлэн хамгаалах чиг үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарын нийгмийн ажилтан хүүхэд, гэр бүлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, дахин эрсдэлд орохоос хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Нэг хүүхэд, гэр бүлийн кейст дээрх салбаруудын үйлчилгээг цогцоор нь үзүүлэх шаардлага түгээмэл байдаг тул нийгмийн ажилтнууд салбар хоорондоо уялдаа холбоотой, нэг баг болон ажиллах хэрэгцээ улам нэмэгдэж байна.

Иймд нийгмийн ажилтнууд мэргэжлийн хүчээ нэгтгэн ажилласнаар хамгаалал шаардлагатай хүүхэд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэхээс гадна сум, баг, хороо, аймаг, дүүргийн хэмжээнд хүүхэд, гэр бүл хамгааллын тогтолцоог бэхжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Цаашид бүс бүрд “Нийгмийн ажилтнуудын холбоо”-г байгуулж, хүүхэд, гэр бүлд чиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхээр ажиллахаар төлөвлөжээ.


“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188