• Өнөөдөр 2026-10-06

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина

2026-10-06,   100

     Эрчим хүчний зохицуулах хорооны 2026 оны 31 дүгээр хурлаар Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт Хүрэнголын нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг “Макс пауэр” ХХК-д 5 жилийн хугацаагаар олголоо.

     Хувийн хэвшлийн санаачилгаар хэрэгжүүлж буй энэ төслийн 150 МВт-ын хүчин чадалтай эхний блокыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Тус станцыг барьж байгуулснаар Баруун бүс нутгийн цахилгааны хэрэглээг найдвартай хангах, импортын хамаарлыг эрс бууруулна. Мөн баруун бүсийн томоохон уул уурхайн эрчим хүчний эрэлтийг хангах, орон нутагт нийгэм, эдийн засгийн эерэг нөлөө үзүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.


 

 


Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188