• Өнөөдөр 2026-10-06

ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА

     Өнөөдөр буюу аравдугаар сарын 6-ны байдлаар ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.

   Их хуурайшилттай: Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод аймгийн ихэнх сум, Увс, Завхан аймгийн өмнөд сумд, Сүхбаатар аймгийн хойд сумд болон Сэлэнгэ аймгийн зарим сум.

   Дунд зэргийн хуурайшилттай: Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.

    Намрын улиралд өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багассанаар ой, хээрийн түймэр гарах, салхины нөлөөгөөр богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг. Иймд иргэд ой, хээрийн бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, тамхины ишийг бүрэн унтраах, айл өрхүүд халуун үнс нурмаа ил задгай асгахгүй байх, шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.


ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188