“Дэлхийн соёлын фестиваль – Ханой 2026” арга хэмжээ 2026 оны аравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд Ханой хотноо Танг Лонгийн Эзэн хааны цайзад “Өв соёлыг нэгтгэж – Ирээдүйг цогцлооё” уриан дор ёслол төгөлдөр болж өнгөрөв. БНСВУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Ханой хотын Ардын хорооноос хамтран зохион байгуулж буй тус фестивальд 50 улс, олон улсын байгууллага оролцсон байна.
Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам тус улсад суралцаж буй оюутнуудын хамт тус фестивальд оролцож, Монгол Улс эх орныхоо түүх, соёл, уламжлал, нүүдлийн иргэншил, үндэсний өв, зан заншилыг Вьетнамын ард иргэд болон олон улсын зочид, төлөөлөгчдөд сурталчлан таниулжээ. Монголын үндэсний асарт Монгол орны түүх, соёл, уламжлал, байгаль, нүүдлийн ахуйг харуулсан гэрэл зураг, мэдээллийн материал, үндэсний өв соёлын үзүүлэнгүүдийг дэлгэн толилуулж, зочдод Монгол Улсын түүх, соёлын онцлог, баялаг өв уламжлалыг танилцуулсан байна.
Мөн фестивалийн хүрээнд зохион байгуулагдаж буй Үндэсний хувцасны загварын парад (Fashion Parade)-д оролцож, монгол үндэсний хувцас загварын онцлогийг олон улсын үзэгчдэд сурталчлан таниулав. Тус арга хэмжээ нь Монголын түүх, соёл, уламжлал, үндэсний өвийг Вьетнамын ард иргэд болон олон улсын зочид төлөөлөгчдөд сурталчлан таниулахын зэрэгцээ Монгол, Вьетнамын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ.
| “Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав |
|
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |