• Өнөөдөр 2026-10-06

Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, шавь Б.Уранзаяад урмын үг хэллээ

    Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Баянмөнхийн Уранзаяа урамтай сайхан барилдаж шагналт тавдугаар байрт орлоо. Тэрбээр ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд Испанийн тамирчин Аюуми Лейви Санчестай барилдсан. Б.Уранзаяа жийж давуулж шидэх мэхийг дутуу хийсэн, өрсөлдөгч нь түүний алдааг ашиглан даралтаар цэвэр ялсан билээ.

   ДАШТ-ий финалын барилдааны дараа олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар “Зүгээрээ, зүгээр шавь минь. Чи жүдо бөхөөр хичээллээд таван жил хүрэхгүй хугацаанд, бөмбөрцөгийн наадамд шагналт байрт орно гэдэг өөрөө том амжилт юм. Мэдээж туршлага дутаж ялагдлаа. Азийн наадам болон дэлхийн аваргын шагналт байрт шалгарна гэдэг боломж байгааг харуулж байгаа хэлбэр юмаа. Хичээл зүтгэлээс ур чадвар, хүсэл мөрөөдлөөс амжилт гарна. Дараа жил заавал дутуугаа гүйцээнэ шүү” гэж шавьдаа урам хайрласан байна.

 


 

 


Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, шавь Б.Уранзаяад урмын үг хэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188