• Өнөөдөр 2026-10-06

Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ

     Энэ оны аравдугаар сарын 3-ны өдөр “Сургууль дээрээ байхдаа хутгалуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч бусдын гуянд зэвсгийн шинжтэй эд зүйлээр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

     Тодруулбал, хүүхдүүд хоорондоо тоглож байх үедээ зэвсгийн шинжтэй эд зүйл буюу төмөр сам (butterfly comb)-аар санамсар болгоомжгүйгээр нэгнээ гэмтээжээ. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг аливаа төрлийн зэвсгийн шинжтэй эд зүйлээр тоглуулахгүй байх, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн хэрэглэж буй эд зүйлд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.


Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188