• Өнөөдөр 2026-10-07

“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно

     “Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн хоёр төрөлт багийн халз барилдаан аравдугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болно. “Грийн шоу продакшн”-ны 10 жилийн ой, “Хийморь” төслийн таван жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монгол үндэсний өв соёлыг Монгол туургатны улсуудаар дамжуулан олон улсад сурталчлан таниулах зорилготой энтертайнмент шоу, багийн халз барилдаан юм. ӨМӨЗО-ны энэ цагийн шилдэг, хүчит бөхчүүд багаараа анх удаа Монгол Улсад ирэх гэж байна.

Монгол Улсаас оролцож буй хүчит бөхчүүд:

- Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын аварга О.ХАНГАЙ

- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат улсын арслан Ц.БЯМБА-ОТГОН

- Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат улсын заан Д.ХҮДЭРБУЛГА

- Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат улсын харцага Б.ЗОРИГТБААТАР

- Булган аймгийн Орхон сумын харъяат улсын начин Э.СУМЪЯАБАТ

- Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн хурц арслан Н.ӨСӨХБАЯР

Өвөр Монголын бөхчүүд:

- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны харъяат Х.ҮНДЭС 1024 бөхийн барилдаанд хоёр удаа, 512 бөхийн барилдаанд нэг удаа түрүүлсэн.

- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны харъяат С.ЭРХЭМСҮЛД “512-т дөрвөн удаа түрүүлсэн.

- ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны харъяат У.ТӨРЦАЦРАЛ  512 бөхийн барилдаанд гурван удаа түрүүлсэн.

- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын Уулын Авганар хошууны харъяат Э.МЭРГЭНБИЛЭГ  512 бөхийн барилдаанд нэг удаа түрүүлсэн.

- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны харъяат Х.ДАВХАРБАЯР 512 бөхийн барилдаанд нэг удаа түрүүлсэн.

- ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны харъяат Х.БӨХБАЯР  512 бөхийн барилдаанд нэг удаа түрүүлж байсан.


 

 


“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188