Ёстой л нөгөө тоо гүйцээнэ гэдэг шиг сонгуулиас өмнө ямартай ч лицензийн сонсголоо хийгээд амжлаа. Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр өдөр үргэлжлэх юм. Харин сонсголд дуудагдах ёстой байсан 50 гаруй байгууллагаас 12 байгууллага нотлох баримтаа ирүүлээгүй, есөн байгууллага дутуу явуулсан болохыг сонсгол даргалагч Б.Энх-Амгалан хэлсэн. Үүнээс харахад сонгуулиас өмнө амжиж халтуурдсан лицензийн сонсголд нотлох баримтаа ирүүлэх байгууллага, сонсголд очих хүн байгаагүй болов уу гэж хардахаар байлаа. Хэдэн гэрч, шинжээч нарын хүчинд сонсгол үргэлжилж байна. Өчигдрийн сонсголоор "1992 оноос өнөөдрийг хүртэл 14876 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон.
Үүнээс 12019 нь хайгуулын зөвшөөрөл, 2858 нь ашиглалтын зөвшөөрөл байгаа аж. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 1.2 га газар нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, 5.2 га газар хайгуулын зөвшөөрөлтэй хэмээн шинжээч хэлсэн. Тэднээс хамгийн их зөвшөөрөлтэй нь МАК буюу Б.Нямтайширын гэр бүл болох нь олон нийтэд ил болж, иргэд тэднийг жигшив. Тиймээс энэ удаагийн сонсголыг Б.Нямтайширын гэр бүл, тэр дундаа Н.Номтойбаярыг харлуулахаар хийсэн хэмээн иргэд ярьж байгаа. Бүр цаашилбал, Н.Номтойбаярын "Үндэсний эвсэл"-ийг муухай харагдуулахаар санаархсан гэж болмоор. Тодруулбал, сонсголоор хамгийн их хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг компаниар Монголын алт МАК тэргүүлсэн. МАК дангаараа 26 лиценз эзэмшдэг бол хамаарал бүхий компаниудынхаа зөвшөөрөлтэй нийт 40 лиценз эзэмшдэг баримт нь өчигдөр ил болсон. Өөрөөр хэлбэл, хамгийн их тусгай зөвшөөрөлтэй 25 хүний эхний тавд Б.Нямтайшир гурван хүүхэдтэйгээ багтаж байх жишээний. Нарийвчлан үзвэл, Б.Нямтайшир 41 зөвшөөрөл, Н.Номтойбаяр 40, Н.Цэлмүүн 40, Н.Мөнгөншагай 40 гээд тэдний гэр бүл нийт 161 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. Тэд төрийн мэдлийн “Эрдэнэс монгол” ХХК-иас их ашиг малтмалын зөвшөөрөлтэй байгаа нь Монголын төр эзэнгүй болсныг илтгэж байгаа хэмээн иргэд бухимдацгааж байв. Лицензийн сонсголоор Үндэсний ардчилсан намын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг муухай харагдуулах гэж оролдсон байж болох. Учир нь түүнийг МАН-ын томчуудтай таагүй харилцаатай гэдэг. Түүнийг эвслийн нэрээр дахин улс төрд орох гэж байгаад МАН-ынхан нүүр буруулж байгаа гэх.
Уг нь тэдэнтэй адил лиценкийн сонсголоор баримтаа дэлгүүлэх хүн МАН-д ч, АН-д ч бий. Ялангуяа МАН-д бүр олон хүн бий гэгддэг. Харин тэднийг сонгуулийн салхинд замхраалгүй, сонсголынхоо үр дүнг үзэж, төрийн компаниудаас ч их ашигт малтмалын зөвшөөрөлтэй компаниудын эздэд хариуцлага тооцох нь чухал болоод байна. Зах, замбараагүй уул, уурхай, ашигт малтмалын лиценз эзэмшдэг үеийн үед эрх мэдэл, албан тушаал, мөнгөөр далайдаг байсан улс төр, бизнесийн томчуудад хариуцлага хүлээлгэж чадах уу, Түр хорооныхон. Мөн л сонгуулиас өмнө амжуулахын тул Эмийн сонсгол, Ногоон автобусны сонсгол, Нүүрсний сонсгол шиг нэр төдий эхлүүлсэн болоод л хаях уу.
| СОНГУУЛИАС ӨМНӨ ХАЛТУУРДСАН ЛИЦЕНЗИЙН СОНСГОЛЫНХОО ҮР ДҮНГ ҮЗЭЖ, ТӨРИЙН КОМПАНИУДААС Ч ОЛОН АШИГТ МАЛТМАЛЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИУДЫН ЭЗДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХ УУ, ТҮР ХОРООНЫХОН |
|
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |