ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт ням гариг бүрд сэтгүүлчдийнхээ тухайн долоо хоногт бичсэн нийтлэл, ярилцлага, эрэн сурвалжилсан сурвалжилга, нэвтрүүлгээс нэгийг онцлон танилцуулдаг билээ. Энэ удаа бид Шуурхай мэдээллийн албаны дарга Ц.Цогтбаярын бичсэн "МАН-д "урвасан" АН-ын дарга асан" нийтлэлийг онцолж байна.
УИХ-ын өнгөрсөн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, АН бүлэг байгуулах төдий санал авч, хоёр удаагийн сонгууль дараалан ялагдал хүлээж, амаараа шороо үмхсэн. Үүний хариуцлагыг АН-ын дарга С.Эрдэнэ хүлээж, сүр дуулиантай хэвлэлийн хурал зарлан, ард түмэн хийгээд намынхаа дэмжигч, гишүүдээс уучлал хүсэж “АН амжилт үзүүлж чадсангүй. Намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж, үндсэн дүрмийн дагуу намын даргын албан тушаалаа өгч байгаагаа зарлаж байна. Намын шинэ дарга томилогдох хүртэл даргын үүрэг гүйцэтгэх түр эрх, тамга тэмдгийг дэд дарга Ц.Туваанд шилжүүлж байна. Намын шинэ даргын сунгаа, Үндэсний бодлогын хорооны хурал, намын X их хурлыг амжилттай зохион байгуулна гэдэгт нь итгэж байна. Намын 200 мянган гишүүн, дэмжигчдээсээ уучлал хүсэж байна" хэмээн толгой бөхийж байсан. Улмаар долдугаар сарын 8-нд АН-ын даргын тамга, тэмдгийг УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Туваанд шилжүүлсэн билээ.
Гэтэл гэнэт С.Эрдэнэ дарга хэлсэн, ярьснаасаа буцаж эхэлсэн юм. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18, 19-нд цахимаар болсон намын X их хурлыг хүчингүй хэмээж, "Ц.Тувааныг намын их хурлыг хуралдуулах эрх бүхий субьект биш. Би одоо ч АН-ын дарга хэвээрээ" гэдгийг хэдэнтээ хэвлэлээр зарласан. Бүр тодорхой сийрүүлбэл “Би АН-ын хууль ёсны даргын хувьд Ц.Тувааны түр эрхийг цуцалсан. Түүнд намын даргын үүрэг гүйцэтгэх эрх байгаагүй. Удаа дараа шаардлага тавиад байхад тэр намын даргын тамгыг өгөхгүй байгаа учраас УБЕГ-аас зөвшөөрөл олгосны дагуу би тамга тэмдгээ шинээр хийлгэсэн. Одоо Ардчилсан намыг жинхэнэ сөрөг хүчний хувиар ажиллуулна” хэмээн мэдэгдсэн.
Энэ тухай манай сэтгүүлч Б.Цогтбаяр "Эндээс харвал С.Эрдэнийн “Хариуцлага хүлээлт” зургаахан сарын настай байжээ. Өөрөөр хэлбэл, зургаан сарын өмнө “Намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж намын даргын ажлаа өгч байна” гэж мэдэгдэхдээ даргын суудлаасаа жинхнээсээ буугаагүй байж. Харин ажлаа өгч байна гэж ард түмнийг хуурч, хариуцлага хүлээж байгаа мэтээр жүжиглэсэн байх нь. Бүтэн зургаан сарын турш Ц.Туваанд "хуурамч" эрх эдлүүлж, хариуцлага хүлээж ажлаа өгсөн мэтээр ард түмнийг хуурч, гишүүд дэмжигчдээ эцэггүй хүүхэд шиг бүлтэлзүүлэх ямар шаардлага байв аа" хэмээн бичсэн юм.
Мөн түүний энэ хариуцлагагүй мэдэгдэл, үйлдлийн цаана нуугдаж байгаа үнэнг "Цаад шалтгаан нь тэр МАН-тай улс төрийн тохироо хийсэн бололтой. Энэ тохироо нь түүний хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа Нийгмийн даатгалын сангийн 180 тэрбумыг үрэн таран хийсэн, 12 тэрбумын эвдэрхий элеватор шахсан, нас барсан хүмүүсийн нэр дээр тэтгэвэр авч улсад зургаан тэрбумын хохирол учруулсан тэргүүтэй хэргүүдийг нь цайруулах тухай ч байж мэднэ гэх. Гэхдээ энэ тохироо үнэн байгаад, ногоон гэрлээр шийдэгдвэл дээрх хэргүүдэд нэр нь хавчуулагддаг Н.Номтойбаяр С.Эрдэнийг ингээд орхихгүй нь, тэр тусмаа МАН-тай хийсэн тохироог илчлэх нь цаг хугацааны л асуудал юм" гэж сэтгүүлчийн өнцгөөс энэ асуудлыг хөндөн бичжээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ergelt.mn/news/175/single/3962 холбоосоор уншина уу.
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: МАН-д "урвасан" АН-ын дарга асан |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |