Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын захирагч Д.Сумъяабазар арваннэгдүгээр сарын24-нд нийслэлийн ирэх оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн мэдүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавиад байгаа учраас нийслэлийн төсвийн хэлэлцүүлэг мөн хойшлоод байгаа юм.
Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 974.0 тэрбум төгрөг, суурь зарлагыг 325.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн тэнцлийн ашгийн 30 хувь болох 420.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр тооцжээ. Улаанбаатар хот 2021 онд нэг их наяд 107 тэрбум 656 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсний 91.4 хувь буюу нэг их наяд 12.8 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 8.6 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөжээ. Тэгвэл хотын шинэ дарга ирэх онд нийслэлд ямар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийхээр тусгасан талаар танилцуулж байна.
Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны байранд ирэх жил 716 сая төгрөг төсөвлөсөн байна. Уг барилга нь 6.8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Тус дүүрэгт баригдаж байгаа Авто худалдааны цогцолборын дэд бүтцийн ажилд 500 сая төгрөг тусгажээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт 2.6 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй жишиг гудамжийг 2020-2022 онд барьж гүйцэтгүүлэхээр тусгаснаас ирэх онд 500 сая төгрөгийг нь төсөвт оруулсан байна. Мөн Налайх дүүрэгт 610 сая төгрөгийн өртөгтэй сагсан бөмбөгийн талбайн тохижилтод 373 сая төгрөг төсөвлөжээ.
Мөн Шувуун Фабрик-Сонгино чиглэлийн авто замын Туул гол дээрх 256 метрийн урттай төмөрбетонгүүрийн их засварын ажилд ирэх онд хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн бол Сүхбаатар дүүргийн XV, XVI хороонд хийгдэх авто зам гүүрийн ажилд 1.5 тэрбум төгрөг суулгажээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн XXVIII хороо Баянхошууны авто замаас зүүн тийш 264 дүгээр цэцэрлэгийн урдуур Баянхошууны эцсийн буудал хүртэлх туслах замтай холбох хатуу хучилттай авто замын ажилд 2.1 орчим тэрбум төгрөг, тус дүүргийн XI хороо Хувьсгалчдын гудамжнаас Хонхорын 6-177 б хүртэлх хатуу хучилттай авто замын ажилд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт тавьжээ. Мөн Эрчим хүчний гудамжны зургаан км автозамын шинэчлэлийн ажилд гурван тэрбум төгрөг, Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх гурван км авто зам, гүүрийн эхний ээлжийн ажилд нэг тэрбум төгрөг тусгасан байна.
Ирэх онд Улаанбаатар хотод хийгдэх томоохон хэмжээний тохижилтын ажлаас дурдвал, Баянзүрх дүүргийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсгийн тохижилтод 168 сая төгрөг тусгасан байна. Харин хотын дарга асан С.Амарсайханы үед барьсан гурван тэрбум 788.4 сая төгрөгийн өртөгтэй усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт ногоон байгууламжийн ажилд 500 сая төгрөг зарцуулахаар болжээ. Мөн “Блю скай” зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажилд 419.8 сая төгрөг төсөвлөсөн байна. Уг талбай нь энэ намар ашиглалтад орсон юм. Харин Сонгинохайрхан дүүргийн “Толгойт” хөгжлийн төвийн барилгад нэг тэрбум 118 сая төгрөг тусгахаар төлөвлөжээ.
.jpg)
-ИРЭХ ЖИЛ НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРТ ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭХГҮЙ НЬ-
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ирэх жил унадаг дугуйн замын багц ажилд нийтдээ гурван тэрбум гаруй төгрөг төсөвт суулгасан байна. Мөн анхаарал татаж буй нэг зүйл нь зөвлөх үйлчилгээ, хяналтын зардалд 685 сая төгрөг, магадлашгүй ажилд 683.8 сая төгрөг, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд 368.5 сая, 2019 онд эхэлсэн Агаар орчны бохирдлыг бууруулах гэр хорооллын “хөгжлийн үүд” төсөлд 3.8 тэрбум, “Улаанбаатар такси сервес” төсөл хэрэгжүүлэхэд 700 сая, Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зөвлөх үйлчилгээнд 442.9 сая төгрөг тус тус төсөвлөжээ.
-2019-2021 “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээнд 300 сая төгрөг,
-2018-2021 “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхд 108 сая төгрөг,
-2017-2021 “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 491 сая төгрөг тус тус суулгасан байна.
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг харахад дэд бүтцийн салбар болон автозамын салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийхээр харагдаж байна. Харин нийгмийн салбар болон төрийн үйлчилгээг сайжруулах салбарын хөрөнгө оруулалт бага байна. Хамгийн бага буюу хоёр хувийн хөрөнгө оруулалт хийгдэх салбар нь нийтийн тээвэр байна. Тус салбарыг орхигдуулснаас харахад ирэх жилүүдэд нийтийн тээврээс шинэчлэлт хүлээгээд хэрэггүй бололтой.
Хотын дарга асан С.Амарсайханы 3.7 тэрбум төгрөгөөр барьсан усан оргилуурыг ирэх жил 500 сая төгрөгөөр тохижуулна
| Нийтийн тээврээ орхигдуулж, нийтийн гудамж талбайд хөрөнгө цутгах НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ |
|
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
Зураач П.Байгалмаа: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |