Америкийн зохиолч, яруу найрагч Сильвиа Плат 1932 оны энэ өдөр АНУ-ын Бостон хотод мэндэлжээ. Тэрбээр есөн настайдаа анхны шүлгээ сонинд хэвлүүлж, 12 настайдаа “The Townsman” сониныг эрхлэн гаргаж эхэлсэн. Амьдралынхаа турш сонины ажил болон өөрийн уран бүтээлээ хойш тавиагүй тэрбээр хоёр хүүхдийн ээж болсон юм. Яруу найргийн цөөнгүй ном хэвлүүлж, нэгэн роман бүтээгээд байсан нэрт яруу найрагч Сильвиа Плат 1963 онд гэрийнхээ гал тогооны өрөөнд амиа хорлосон байдалтай олдсон харамсалтай үйл явдал тохиосон. 1982 онд түүний шүлэг, яруу найргийг нь хүндлэн Пулитцерийн шагнал олгожээ. Хожим түүний анд нөхөр байсан зохиолч Жилиан Бекер “Шантрахуй: Сильвиа Платын сүүлчийн өдрүүд” номоо дурсгал болгон хэвлүүлсэн билээ. “Эргэлт.мн” сайт зохиолч, яруу найрагч Сильвиа Платын “Эдлэнгийн цэцэрлэг”, “Толь” шүлгүүдийг орчуулагч Н.Энхбаяр болон орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадулам нарын орчуулснаар хүргэж байна.

Эдлэнгийн цэцэрлэг
Оргилуурын ус ширгэж, сарнай цэцэгс нь хатав.
Ойр хавиар үхэл ханхална. Чиний цаг дөхнө.
Нялх Будда мэт лийрнүүд бумбайж
Нуурын дээгүүр манан хөшиглөнө.
Загасан дүрээсээ чи хувирч
Толгой болоод хөл, гарын хурууд нь
Тов тодорхой сүүдрээ олох
Заваан гахайн эрин рүү дөтөлнө.
Эвдэрхий багана, дээврийн угалз
Хар дээлээ нөмөрсөн хэрээ…
Эдгээрийг гагц түүх л дурсана.
Харин чи цагаан даль цэцэг, зөгийн далавч
Хоёр ч амиа хорлолт, чонын сүрэг
Хоосон цаг хугацааг өвлөнө. Яралзах одод
Тэнгэртээ шаргалтана.
Татсан чавхдас дээрээ дэнжигнэх аалз
Нуур гатална. Шавж хорхойс
Дороо нам гүм зогсоцгоож…
Шаналгаат төрөлтийг түргэсгэх гэж
Тал талаас шувууд цуглана./Орчуулагч Н.Энхбаяр/
Толь
Мөнгөлөг бие минь өөгүй тэгш.
Таамаг, зөн надад үгүй.
Мөчийн дотор л харсан бүхнээ байгаагаар нь залгидаг би.
Таалах, гутахын алинд нь ч бие минь халтирах нь үгүй.
Харгис биш ээ, би. Байгаа минь л энэ.
Хариугүй жижигхэн бурхны дөрвөн өнцөгт нүд-Би.
Эсрэг хананаа бясалгаж цагийг нөхцөөнөм.
Эрээн судалтай ягаахан ханыг
Энэ л зүрхнийхээ хэсэг болгон санатлаа ширтнэм.
Хана хааяахан нүд цавчнам.
Эгэл дүрүүд, гүн харанхуй үе үе биднийг салганам.
Одоо би нуур болсон. Эм хүн над руу тонгойж
Олж өөрийгөө харах гэж эргийг минь нэгждэг.
Тэгээд л лаа, сар тэргүүтэн хуурамч дүртнүүдийн адил болдог
Тэгэвч би ар нурууг нь ширтэнгээ тусгалыг нь энхрийлдэг.
Тэр намайг нулимсаараа, чичирхийлсэн гараараа шагнадаг.
Түүнд би эрхэм нэгэн. Эргэж ирсээр л байдаг, тэр.
Харанхуй гэгч өглөө бүр түүний төрхөөр солигддог.
Миний дотор л тэр залуу охин, өтөл эмгэний дүрээр живж
Хачин муухай загасны дүрээр өөртөө өдөр бүр дөтөлдөг./Орчуулагч Г.Лхагвадулам
| Зохиолч, яруу найрагч Сильвиа Плат энэ өдөр мэндэлжээ |
|
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийг санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ТЭРГҮҮН ШАГНАЛ "МЭРГЭН НОМ ЦОМ"-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2026-09-19 12:00:01
Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв
2026-09-19 11:06:06
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо
2026-09-19 09:57:12
Монгол, Сингапурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаар санал солилцов
2026-09-19 08:06:08
Өсвөрийн боксчид “Монгол туургатан” олон улсын наадмыг зорив
2026-09-19 07:58:51
Иогчдын холбооныхон Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзав
2026-09-19 07:41:18
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-09-19 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-19 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |