“Good Goodbye” дуугаараа олны анхааралд өртөөд буй “Mамамүү” хамтлагийн гишүүн Хвасагийн “Clash” цахим сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Өөрийн зоримог, хүчтэй энергиэрээ олонд танигдсан БНСУ-ын дуучин Хваса нь саяхан “Good Goodbye” хэмээх шинэ дуугаа гаргаж, тэс өөр өнгө аясыг харуулсан нь олны анхаарлыг татаад байна. Энэ удаа дуучин илүү зөөлөн, бодолд автсан төрхтэй, тухайн ахуйдаа ууссан, хэмнэлээ удаашруулсан өнгө аястай дуу гаргасан. Энэ нь өмнөх дур булаам, хөгжилтэй сахилгагүй Хвасагаас өөр байлаа. Хэдий өмнөх уран бүтээлүүдээсээ өөр хэмнэл өнгө аястай бүтээл гаргасан ч түүнийг хүчтэй өнгө төрхөө алдаагүй байна гэдгийг урлаг судлаачид, уран бүтээлчид онцолжээ. Шинэ бүтээлээ оркестрийн хувилбараар хийж, жүжигчин Пак Жонмин клипэнд тоглосон нь мөн анхаарал татаж байна. Үүнийг ил захидлын цуглуулгыг эргүүлэн үзэх мэт хэмээн онцолсон нь бий.
Тэгвэл Хвасагийн шинэ уран бүтээл, эмзэг мэдрэмтгий байдалдаа хэрхэн хандсан, утсан хөгжим болон зүүд мэт дүрслэлүүдийг хэрхэн сонгосон, төгсгөл болон шинэ эхлэлтэй хэрхэн тулгарч буй, амжилт түүнд ямар утгатай болохыг, мөн ирээдүйд туршиж үзэхийг хүсэж буй хөгжмийн чиглэл зэрэг олон асуултын талаар дэлгэрэнгүй ярилцсаныг хүргэж байна.
.jpg)
-Та саяхан “Good Goodbye” дуугаа гаргасан. Өмнө нь гаргасан уран бүтээлүүдээсээ өөр жанрын “баллад” дуу гаргасан нь танд хэцүү байсан уу. Эсвэл шинэ сорилт мэт санагдсан уу?
-Яах аргагүй шинэ сорилт болсон. Намайг эрч хүчтэй тайзны үзүүлбэрээр маань үзэгчид илүү таньдаг болсон. Харин энэ удаад уянгын, сэтгэл хөдлөлөөр дүүрэн дүр төрхийг бүтээсэн нь үзэгч, фэнеедийн минь хувьд намайг өөр өнцгөөс харах боломж олгосноос гадна миний хувьд шинэ туршлага боллоо. Бага зэрэг түгшсэн ч маш их сэтгэл хөдөлсөн.
-Дуу нь салалтын сэтгэл хөдлөлийг зөөлөн илэрхийлсэн мэт санагдсан. Уур хилэн биш, харин хайрлах мэдрэмж давамгай ч юм шиг өгүүлэмжтэй. Энэ сэтгэлийг илэрхийлэх шалтгаан танд байсан уу?
-Миний бодлоор салалт нь хайр шиг мэдрэгддэг. Бүр арьсанд хүртэл мэдрэгддэг. Энэ бол хэн нэгнийг тавьж явуулах зоригтой байх, тэгэхдээ хайртай хүндээ сайн сайхныг хүсэх тухай. Зарим хүн энэ дууг ойлгох байх, зарим нь ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ ойлгохгүй хүмүүс ч нэг өдөр энэ мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсэж байна.
-Хайртай хүнээсээ салах нь тийм гунигтай биш гэсэн утгатай гэж ойлголоо. Танд ийм зүйл тохиолдсон уу?
-Тийм ээ. Салалтыг сайхнаар дурсах нь хөгжмийн ертөнцөд түгээмэл биш. Энэ нь харилцаа, нөхөрлөл аль алинд нь хамааралтай байж болно. Ийм туршлага надад өсөн дэвшихэд үнэхээр тус болсон. Илүү төлөвшсөн, дотоод хүчтэй болсон гэж хэлж болно. Салалт өвдөлт мэдрүүлдэг ч би одоо үүнийг эергээр даван туулах чадвартай болсон гэж бодож байна.

-Энэ удаа та уран бүтээлдээ утсан хөгжмийг оруулахаар шийдсэн байсан. Яагаад Дуомотой хамтран ажиллах болсон бэ?
-Би Дуомог Бриджертон цувралыг хөгжмийн цомгоор нь мэддэг болсон. Ихэвчлэн амрах үедээ би дуунаас илүү инструментал хөгжим сонсож, тайвшрах дуртай. Энэ дууг бүтээхдээ, Дуомо зохиомжийг хийвэл ая нь сайхан сонсогдох байх гэж бодсон. Тиймээс компанид хандаж, тэдэнд санал тавьсан. Баярлууштай нь Дуомо яг миний төсөөлснөөр зохиомжийг нь хийж өгсөн. Анх аяыг нь хүлээн аваад би уйлсан. Дуомо ч энэ төслийг гайхамшигтай хэмээн үнэлж, ахиад хамтран ажиллах боломж бүрдээсэй гэж хүссэн. Миний хувьд амрах үедээ Бриджертоны хөгжмийн цомог болон инструментал хөгжмийг үргэлж дуртай сонсдог байсан тул энэ туршлага надад үнэхээр онцгой санагдсан.
-Клипийг зүүд мэт, ил захидлын цуглуулга эсвэл дурсамжийн ном эргүүлэх мэт гэж тодорхойлжээ. Таны хувьд тодорхой дүрслэл үзүүлэхийг зорьсон уу, эсвэл мэдрэмжийг харуулахыг хүссэн үү?
-Таны хувьд энэ дуунд эмзэг мэдрэмжийг харуулах тал дээр хэрхэн ажилласан бэ?
-Хөгжмийн хувьд би ихэвчлэн тод, эсвэл дур булаам дүр төрхийг харуулдаг. Энэ удаа би мэдрэмтгий талаа харуулахыг хүссэн. Энэ нь сул тал биш, харин илүү зөөлөн, уян хатан байдлаа илэрхийлнэ гэсэн үг. Мэдрэмтгий байдлыг харуулахад зориг хэрэгтэй ч, үүгээрээ би хүч чадлыг дамжуулахыг хүссэн. Энэ дуугаар би зөвхөн Хваса биш, дотоод ертөнцийнхөө Ан Хежинийг (Хвасагийн нэр) илүү харуулж байгаа юм. Сул талд ч дотоод хүч мэдрэгддэг юм шүү.
-Таны фэнүүд ихэвчлэн таны дуунууд тэдэнд өөрсдийнхөө сорилтуудыг даван туулахад тусалдаг гэж хэлдэг. “Good Goodbye” дуу магадгүй анхны салалтаа туулж буй сонсогчдод хүрч байгаа болов уу. Тэдэнд ямар мессеж дамжуулахыг хүсэж байна вэ?
-Салах нь сөрөг мэдрэмжийг төрүүлж болно. Гэхдээ сөрөг мэдрэмжээ үл тоомсорлож болохгүй. Хэрвээ та хэн нэгнийг үнэхээр хайрласан бол, тэднийг дэмжих нь хайрлахын нэг хэсэг юм. Энэ дуу нь фэнүүдэд бүх мэдрэмжээ, тэр дундаа гунигийг ч бүрэн мэдрэхийг, хайртай хүнээ дэмжихийг уриалж байгаа юм.

-“Good Goodbye” дууг анх сонсож буй хүмүүс ямар мэдрэмж аваасай гэж та хүсэж байна вэ?
-Бүх мэдрэмжийг нь бүрэн мэдрээсэй гэж хүсэж байна. Энэ дуу заримыг нь уйлуулж, зарим нь хөгжилтэй сэтгэл хөдлөлийг мэдэрсэн байж магадгүй. Гунигтай ч бүжиглэх хүсэл төрүүлнэ. Хүмүүс бүх мэдрэмжийг бүрэн дүүрэн, тав тухтайгаар мэдрээсэй гэж хүсэж байна.
-Та аливаа зүйлийн төгсгөл, шинэ эхлэлтэй нүүр тулсан үедээ сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулдаг вэ?
-Үнэнийг хэлэхэд би ихэвчлэн хэт их бодож төлөвлөхгүйгээр, байгаагаар нь тухайн мөчдөө бүгдийг нь шийдчихдэг. Хэт их бодох нь асуудлыг удаашруулдаг юм шиг санагддаг учраас би зөн совингоо дагаж, шууд үйлдэл хийх нь хамгийн сайн арга гэж боддог.
-Танд туршиж үзээгүй, гэхдээ үнэхээр сонирхож буй дууны хэв маяг, жанр бий юү?
-Латин хөгжмийг би бүрэн гүйцэд туршиж үзээгүй. Хэрвээ энэ чиглэлд ажиллах боломж гарвал үнэхээр баярлах болно. Миний хэв маягтай таарах болохоор олон хүн намайг аль хэдийн туршсан гэж бодож магадгүй. Гэхдээ би туршиж байгаагүй. Нэг өдөр туршиж үзвэл сонирхолтой байна гэж бодож байна.
-Та фэнүүдээсээ хүч авдаг гэж хэлсэн. Та тэдэнтэй хэрхэн холбоотой байдаг вэ. Ялангуяа гадаадад байгаа фэнүүдтэйгээ?
-Би англиар сайн ярьдаггүй ч хөгжмийн хүчээр тэдэнтэй саадгүй ойлголцдог гэж бодож байна. Нүдний харц надад маш чухал. Үгнээс илүү хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Хоёрдугаарт биеийн хэлэмж. Тухайн хүнийг илэрхийлдэг.
-Та тайзан дээр ихэвчлэн дур булаам, хөгжилтэй харагддаг. Та ийм зан араншинтай хүн үү, эсвэл таны уран бүтээлийн онцлогоос болж байна уу?
-Би хөгжилтэй хүн шүү дээ/инээв/. Харин би эмэгтэй хүн дур булаам байх ёстой гэж боддог. Тиймээс дур булаам төрхийг бүтээх дуртай. Хэн нэгэн намайг “Дур булаам” гэж хэлбэл их том магтаал хэллээ гэж боддог. Миний хувьд энэ нь илэн далангүй, чанга байхаас илүү өөрийнхөөрөө догь байгаагийн илэрхийлэл.
-Та одоогийн урлагийн замнал, амжилтыг хэрхэн харж байгаа вэ?
-Надад амжилт гэдэг бол талархал мэдрэхтэй адил зүйл. Энгийн зүйлсээс таашаал мэдрэх, фэнүүд минь намайг хайрлаж байгааг мэдрэх нь миний амьдралаас олж авсан хамгийн том туршлага бас амжилт.
Ярилцлагыг авсан: Мария Летисия Л. Гомеш
Орчуулсан: Э.Эмүлэн
Эх Сурвалж: https://www.clashmusic.com/features/its-definitely-a-new-challenge-hwasa-on-her-solo-journey/
| ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ |
|
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-09-23 07:01:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-09-23 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-09-23 07:00:00
Л.ЭНХ-АМГАЛАН: ГОВИЙН БОР ТОЛГОД ДУНДАА ХЭДЭН ЯНГИРАА УСЛААД ЗОГСОХ ШИГ ЖАРГАЛ АЛГА ДАА, ДҮҮ МИНЬ
2026-09-23 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-09-23 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-09-23 07:00:00
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |