Б.Чимид гуайн боловсруулсан Үндсэн хууль шиг жирийн иргэдэд ашиг тусаа өгсөн хуулийг одоогийн төрийн томчуудаас хэн хийх вэ гэж асуумаар санагдах боллоо. Эрх баригч МАН-д лав өнөөдөр тийм хуульч алга. Б.Чимид гуайн олон хоног нойргүй хонож, борог амьдрал, цаасан дээр буусан хуулиудыг хооронд нь нийцүүлж, монгол гэрийн ханыг хонин амаар нийлүүлэх шиг эе эе, байраа олсон ач тустай, сайн хууль хийчих хүн одоогоор алга, манайд. Гэсэн ч МАН-ын дарга нар өөрсдийн эрх ашгийн төлөө энэ хуульд удаа дараа гар хүрч, дахин өөрчлөх гэж улайрсаар байна.
1992 оны Үндсэн хуулийг төрийн эрх баригчид “Халж солих цаг нь болсон. Өөрчлөлт хэрэгтэй” хэмээн ам уралдан ярьцгааж буй. Уг нь бол Монгол Улсын 30 гаруй жилийн чиг баримжааг Б.Чимид 1992 оны Үндсэн хуульд багтаан заасан байв. Магад түүнээс ч олон жилийн алсыг тэр харсан байх. Цаг хугацаа өөрчлөгдөн хувьсахын хэрээр шинэ Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөн шинэчлэх шаардлага үүссэн үү гэвэл тийм. Үүнтэй ч олон нийт санал нийлдэг. Гагцхүү Үндсэн хуулийн эхийг Гавьяат хуульч Б.Чимид гуай шиг ойлгож, мэдэрч, зүтгэж хийх боловсон хүчин манайд байгаа юу гэдэгт л гол учир нь байна. Б.Чимид гуай ч энэ талаараа “Цаг үеэ дагаад Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага үүснэ. Хэрэв засан сайжруулахдаа хүрвэл шинжлэх ухааны үндэслэлтэй хийх хэрэгтэй. Энэ тэндээс нь нэг өгүүлбэр авч өөр өгүүлбэрээр сийрүүлээд байвал энэ хууль сэг болно” гэсэн нь бий.
Ардын намынхан өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд хоёр ч удаа гар хүрсэн ч “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болсон. Анх 2000 онд Үндсэн хуульд гар хүрсэн ч дордуулсан долоон заалт оруулсан нь олны шүүмжлэлд 20 орчим жил өртсөн. Дордуулсан долоон заалтаа засна гээд Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж байлаа. Үндсэндээ энэ өөрчлөлтийг хийгээд хоёр жил орчим дагаж мөрдсөн ч, дахин өөрчлөлт оруулахаар өдгөө тал талаасаа улайрцгааж байна. Үүнийг л тэр үед Б.Чимид гуай олж харсан учраас “Өөртөө зориулж хуулийг өөрчлөөд байвал Үндсэн хууль сэг болно” гэж хэлсэн биз ээ.
Үнэхээр л Үндсэн хуульд гар хүрэх талаар МАН-ынхан бодож, төлөвлөж байгаа бол Б.Чимэд гуайн хэмжээнд энэ зэрэгцэх мэдлэгтэй боловсон хүчнээр хуулийн төслийг боловсруулуулах нь зүйн хэрэг. Үндсэн хуулийн үг, үсэг бүрийг нийтийн төлөө зориулж бичихээс нэг намд зориулах нь нийгэмд тогтолцооны гажуудал бий болгоно, ард түмнийг амаар нь шороо үмхүүлнэ гэдгийг тэд хэн хүнээс илүү сайн мэдэж баймаар. Даанч өөрсдөдөө зориулж, сонгогдох хугацаагаа сунгахын тулд л Үндсэн хуулийг өөрчлөх гэж улайрч байгаа нь нууц биш. Адаглаад л хууль боловсруулаад оруулахад мөн чанарыг нь ойлгож, үг үсэг бүрийг нь тунгаан хэлэлцүүлэх гишүүн, хуульч бий юү гэдэг нь хүртэл маргаантай.
1990 онд Ардчилсан хувьсгал өрнөж, бүх нийтээрээ зах зээлийн нийгэмд шилжээд чөлөөт эдийн засаг гэж чухам юу байдаг вэ гэдгийг ард түмэн ойлгох нь байтугай төрд ажиллаж байсан томчууд нь ч сайн мэддэггүй байсан хүнд үе.
Ингээд анхны Ерөнхийлөгч П.Очирбат шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах хүндхэн даалгаврыг Гавьяат хуульч Б.Чимид гуайгаар ахлуулсан Ажлын хэсэгт даалгасан гэдэг. Үндсэн хуулийн эхийг боловсруулахдаа Б.Чимид гуай шөнө, өдөргүй, цаг нарын умартан сууж, өөрийн мэдсэн сурснаа бусад өндөр хөгжилтэй орны хуулиудтай харьцуулан жишиж, шинэ Үндсэн хуулийн анхны эхийг өргөн мэдүүлж байв. Тэрээр энэ тухай “Монгол Улсын дөрвөн удаагийн Үндсэн хуулиас гаднын хүн гар хүрээгүй боловсруулсан Үндсэн хууль бол энэ хууль юм” хэмээсэн байдаг.

Хэдий шинэ Үндсэн хуулийг тухайн үеийн Ардын Их хурлын 430 депутат хэлэлцэн баталсан гавьяатай ч, эхний хувилбарыг өргөн барьж, зүг чигийг нь гаргасан нь яах аргагүй Үндсэн хуулийн эхийг баригч, Гавьяат хуульч Б.Чимид асан юм аа. Энэ талаар түүний шавь Гавьяат хуульч Б.Нарангэрэл “Багшийн зааж байсан Захиргааны эрх зүй болон Монголын төрийн эрх зүйн түүх зэрэг түүний бүх хичээл Үндсэн хуулийн жижиг хэсгүүд байгаа юм. Олон жил багшлахдаа Б.Чимид багш Үндсэн хуулийн жижиг хэсгүүдийг хичээлээрээ дамжуулан толгойдоо боловсруулж байсан” хэмээсэн байдаг.
Түүний шавь, Г авьяат хуульч С.Нарангэрэл “Багш биднийг дуудаж, хууль боловсруулах, судлах үүрэг өгнө. Нэг удаа би багшийнхаа ажилд тусалж, гэрт нь долоо хоносон юм. Манай багш ажилдаа юунд ч сатаарахгүй маш их төвлөрч суудаг хүн байлаа. Шөнө 11:00-12:00 цаг хүргэж унтана. Өглөө 04:00-05:00 цагт босчихсон ширээнийхээ ард сууж л байдаг байв. Би багшаасаа санаа зовж, эмээсэндээ 07:00 цаг гээд л босно. Эрт босож байгаа царай нь тэр шүү дээ. Яг долоо хоног тэгж суугаад гэртээ харихад бие өвдөөд, ядарчихсан байлаа. Тийм л тэвчээртэй, хатуужилтай, хийсэн ажилдаа эзэн болдог хүн байсан даа. Би багшаасаа сууж сурах ямар том эрдэм юм бэ гэдгийг мэдэж авсан даа” хэмээн дурсан ярьсан.
Ерөөс Б.Чимид гуай Монгол Улсыг Тусгаар тогтносон Бүрэн эрхт улс хэмээн зарлан тунхаглахын төлөө ухамсарт амьдралынхаа бүхий л он цагийг зориулсан, түүнийхээ төлөө зогсолтгүй хөдөлмөрлөсөн нэгэн. Төр, ард түмэн гэх хоёрхон үнэний төлөө түүний үйл хэрэг, үзэл бодол зангидагдаж байсан нь гарцаагүй үнэн. Тиймдээ ч 1992 оны шинэ Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн нэг дэх заалтад “Монгол Улс бол Тусгаар тогтносон, Бүрэн эрхт, Бүгд Найрамдах Улс мөн” гэж зарлан тунхагласан биз ээ. Тусгаар улс гэдгийн мөн чанар, амин сүнсийг тэрээр цаг үеэсээ түрүүлээд мэдэрчихсэн, түүнийгээ тунхаглах Үндсэн хуулийн эхийг эмхэтгэж, судалчихсан цаг хугацааны дуудлагыг хүлээж байсан эгэлгүй хүмүүн байжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл “Би Б.Чимид гуайг төрийн хамгийн сүүлчийн хар хүн гэж боддог. 1990 онд Ардчилсан залуучуудын холбооны хэсэг залуус бид ардчилсан нийгэм бий болгох гээд Төв талбайд жагсаж байхад Б.Чимид гуай бүх зургийг нь хэдийнэ зурчихсан байсан байгаа юм. Би Чимид гуайд хэчнээн дургүй байв. Хэлэлцээрт Б.Чимид гуай ороод ирэхэд би орхиод гардаг байлаа. Үндсэн хуулийн эхийг боловсруулсны дараа би Б.Чимид гуайгаар үнэхээр бахархсан” хэмээн дурссан байдаг.
Үндсэн хуулийн эхийг боловсруулан хэлэлцүүлж байхад түүний рүү дайрч давшлах, гүтгэн гутаах явдал гарч байсан ч тэрээр үйл хэргээсээ нэг ч алхам ухралгүй урагшилсан гэдэг. Түүнийг нэлээд зөрүүд, шийдэмгий хүн байсан гэх нь бий. Гэвч тэр өөрийнхөө үзэл санаанд үнэнч, хийж бүтээсэн зүйлдээ эзэн болдог, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг байсан нь олны дунд ташаа ойлголт төрүүлдэг байсан хэмээдэг.
Үндсэн хуулийн эхийг баригч, Гавьяат хуульч Б.Чимид гуай дан ганц Үндсэн хуулийг боловсруулаад зогсохгүй шинэ Үндсэн хуульд нийцүүлэн батлах 150 гаруй хуулийн төслийг гардан боловсруулсан байдаг. Угтаа бол Б.Чимид агсны үзэл санаа үйл хэргээр боловсруулсан хууль, эрх зүйн заалтууд өнөөдрийн даган мөрдөж буй бүх хуулийн үндэс суурь болжээ. Б.Чимид гуай ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахдаа “Эх орны ирээдүйн таалалд нийцүүлэн батална” хэмээн онцлон тэмдэглэж байсан байдаг. Үнэхээр ч тэрээр хүний төлөө, бусдын төлөө өөрийнхөө үйл хэргээ зориулсан хүний дээд, хуулийн эцэг мөнөөс мөн юм.
| Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
2026-06-25 19:01:46
2026-06-25 15:00:00
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ
2026-06-25 10:54:50
Монголын хүүхдүүд “United World Games” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-06-25 08:30:25
2026-06-25 08:16:05
Элчин сайд Д.Булган, Италийн Пиеро Албарано Бардацциг хүлээн авч уулзлаа
2026-06-25 08:00:36
2026-06-25 07:27:51
НУУЦЫН ЭРЭЛД
2026-06-25 07:00:27
БРАВО, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамааралтай компани 100 хүрч, лиценз нь 10 давжээ
2026-06-25 07:00:04
ДУУЛИАНТ ТӨСЛҮҮДЭЭ ХАВ ДАРЖ, ХУГАЦААТАЙ ТӨСЛҮҮДЭЭ ШУУРУУЛАХ ХАВРЫН ЧУУЛГАНЫ ХААЛТ
2026-06-25 07:00:00
УВС АЙМАГТ БООМ ӨВЧНӨӨР ӨВДСӨН ЭЭЖ, ХҮҮ ХОЁРЫН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА
2026-06-25 07:00:00
Г.ХИШИГБАЯР: Барилддаг байхдаа бэлтгэлийн дараа гар дээр суниадаг байсан минь амжилтын үндэс болсон
2026-06-25 07:00:00
МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭЛЭЭ, Ш.ЭНХИЙН-ОД
2026-06-25 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |