• Өнөөдөр 2026-09-24

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ

  Энэ оны есдүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар автомашин жолоодож явсан иргэнийг илрүүлж, үйлдлийг нь таслан зогсоожээ.

   Тодруулбал, иргэн “С” нь жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ /3.99 хувийн согтолттой/ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсныг илрүүлсэн байна. Ингэснээр болзошгүй зам тээврийн осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалсан байна.

   Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог аж.


Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188