Бага насаа багийн төвд өнгөрөөсөн би бээр нэг л өдөр эгчийгээ дагаж сургуулийн босго алхаж билээ.
Тосонгийн барилгынхан барьсан гэгдэх давирхай үнэртсэн давхар дүнзэн байшин манай сургууль. Хажууханд нь дотуур байр нь. Тойргийн сумдаас хамгийн том нь болохоор Цагаанхайрхан, Дөрвөлжин сумын хүүхдүүд дунд ангидаа манай суманд ирж суралцана. Дошных болохоор арай л том, манайхан. Дотуур байранд, олон танихгүй хүүхдийн дунд орсон би айлын сүрэгт нийлүүлсэн тавиул мал шиг захалж, ганцаардаж байлаа.
Удалгүй оройн хоолны бүрээ дуугарч, хүүхдүүд гал тогоо руу хошуурлаа. Тэнд очоод бас болоогүй ээ. Яг шугаман жагсаалаар явж ордог аж. Бужигнаж байтал хүүхдүүд “Маньбааваа, Маньбааваа” гэж жагсаалаа орхин тэртээ булан руу гүйлдэв. Эндээс л би илжиг гэдэг сонин амьтныг, усчин Маньбааваа хоёрыг олж харсан юмдаг.
Дээлнийх нь хоёр ташаа загасны хайрс адил мөстөж гялтганасан тэр өвгөн тав зургаан дөчийн бидон ус ачсан илжгээ тас ороолгон гарч ирэхэд хүүхдүүд шавааралдан тэргэн дээр суулаа. Таван хошуу малаас өөр амьтан хараагүй надад дэрс шиг нарийхан хөлтэй, дэлдэн чихтэй, шөмбөгөр мөнгөн хошуутай, турьхан биедээ ахадсан бядтай тэр амьтан мөн ч сонин санагдаж билээ. Ингэж миний “амьтны ертөнц” нэгээр нэмэгдсэн юм.
Удалгүй Маньбааваагийн илжиг тэргэн дээр суух гэж хүсэгчдийн тоо нэгээр нэмэгдсэн нь би байлаа. Ачаан дээр нь ачаа болон биднийг суухад хөөрхий илжигний нуруу хотос хийснээ ээ, цаашаа нэгэн хэмээр бөмбөлзтөл хатирдагсан. Гэрээ санан гэгэлзэх өдрийн урт, хоол бодон хонхолзох ходоодны зовлонг түр ч атугай мартагнуулдаг байсан усчин өвгөн, илжиг тэрэг хоёроо дурсахад одоо сонин.
Хожмоо сонсох нь ээ Маньбааваа молоконд ёстой “нугасгүй” дуртай хүн байсан гэдэг.
Нэг өдөр түүний хөдөлмөрийн алдрыг тэмдэглэлээ. Өвгөн сонгино шиг Маньбааваа маань “Хөдөлмөрийн аварга” гэсэн бичигтэй тууз бүхий цэнхэр даалимбан дээл өмсчихсөн, нөгөө дарга, захирлын дунд малилзтал инээж суусан сан. Өмнө нь хоёр лааз молоко задлаад тавьчихсан, түүнийгээ ээлжилж сороод... Тэнд байсан бидний арааны шүлс мөн ч их асгарсан даа. Хожмоо сонсох нь ээ Маньбааваа молоконд ёстой “нугасгүй” дуртай хүн байсан гэдэг. “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг үгийн үнэнийг тэгэхэд л ухаарч билээ. Ийм л нэг эгэлхэн, бодь сэтгэлтэй эрийн ачаар дотуур байрны бид ундтай устай, хоолтой цайтай эрдмийн гэгээн алс руу тэмүүлж явлаа.
Ороо морь шиг он цаг хулжран одовч сэтгэлийн гүнээс гардаггүй нэгэн дуртгал бол Алдархааны минь, тэр тусмаа Борхын голын намар. Хичээл эхэлмэгц манай сургуулийнхан Борхын ногоо хураахаар явцгаана. Бургасны зөөлөн ногоон намианд ороолгуулж, саваагүйтэн Хүрэн толгойн гармаар машинаа түрэн шуугилдаж, Яруу, Борхын гол, Цоохор мод, Таван улиасныхаа үзэсгэлэнт байгальд умбан, унаган нутгийнхаа зөөлөн салхинд бүүвэйлэгдэн, гитарын эгшигтэй хоршин дуулсан хонгор үдшүүдийг бид мартахгүй. Тэвнэ шиг улаан өргөстэй мөртлөө тэвэр дүүрэн улааран харагддаг ..чацарганы шугуй, нэгдлийн маань анхны галыг бадраасан Борх чулуу, сувд шиг цайрах ганц цагаан байшингаа намартаа нэг эргэдэг байсан нь эх нутагтаа гэх ээнэгшил, элгэмсэлийг бидэнд өгсөн биз.

Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг
МСХ – ны “Ган үзэгтэн” , Сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн “ Балдорж “дэд байрын шагналт , МҮОНРТ – ийн сэтгүүлч , редактор
| УСЧИН МАНЬБААВАА |
|
Улс орон даяар "Соёлын бүтээлч сар" үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |