• Өнөөдөр 2026-09-24

Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ

    Онцгой байдлын ерөнхий газар НҮБ-ын АДАПТ төслийн багтай хамтран зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

    Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Үндэсний статистикийн хороо, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцсон байна.

     Энэ үеэр судлаачдын баг “Зудын гамшгийн нөхцөлд малын хорогдлыг сумын түвшинд таамаглах арга зүй, аргачлал”, “Уур амьсгалын өөрчлөлт, зудын нөлөөгөөр үүсэх эмзэг малчин өрх, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох судалгааны арга зүй, аргачлал”-ыг танилцуулж, оролцогчдын санал, зөвлөмжийг тусган боловсронгуй болгох зорилготой байгаа аж.

      Монгол Улсад 1999-2002 онд тохиолдсон ган, зуд нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувийг, 2009-2010 оны зуд 80 орчим хувийг, 2023-2024 оны зуд 90 гаруй хувийг хамарчээ.

    Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр зун ган, өвөл зуд тохиолдох нөхцөл, давтамж нэмэгдэж байгаа тул малын хорогдлыг урьдчилан таамаглах, эмзэг малчин өрхийг тодорхойлох аргачлал боловсруулах нь гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөхөд ач холбогдолтой юм.


Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188