Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр-Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган болжээ. Чуулганд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, анхан шатны тусламж, үйлчилгээний бодлого, чанар, хүний нөөц, эмч, мэргэжилтнүүдийн тогтвортой ажиллах нөхцөлийн талаар хэлэлцсэн байна.
.jpg)
Улсын хэмжээнд сумын эрүүл мэндийн 307 төв, сумын зургаан нэгдсэн эмнэлэгт нийт 8560 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Ерөнхий сайд Н.Учрал чуулганд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ сумын эрүүл мэндийн төвийг хөгжүүлж, бэхжүүлэх нь эрүүл мэндийн тогтолцооны үндэс суурийг бататгах чухал зорилт болохыг онцолжээ. Тэрбээр “Анхан шатны тусламж, үйлчилгээ сайн байхын хэрээр монгол хүнээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл, зөв амьдрах ухаан, хэвшлийг дэлгэрүүлж чадна” гэв.
.jpg)
Мөн Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын анхан шатны бүртгэлийн 274 төрлийн маягтыг 163 болгон цөөлсөн бөгөөд нийт маягтын тоог 40 хувиар бууруулахаар ажиллаж байгааг мэдээлсэн байна. Энэ талаар Ерөнхий сайд “Эмч хүн алтан цагаа албаны цаасанд биш, ард түмэндээ зориулах ёстой” хэмээн онцолжээ. Түүнчлэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөдөө, орон нутагт тогтвортой ажиллуулахын тулд цалин хөлс, нийгмийн баталгаа, ажлын орчин, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжсэн цогц бодлого шаардлагатайг тэмдэглэв. Мөн анхан шатны тусламж, үйлчилгээнд эмч, сувилагчийн зохистой харьцааг бүрдүүлэхэд анхаарч, сувилагчдыг дэмжих нь сувилахуйн тусламжийг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд чухал болохыг хэлжээ. Засгийн газар “Гэрт ойрхон эмч, ойрхон эм” бодлогыг сум, тосгонд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь иргэдийн цаг, зардлыг хэмнэхийн зэрэгцээ лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал, хүлээгдлийг бууруулах ач холбогдолтойг Ерөнхий сайд онцолсон юм.
.jpg)
Мөн орон даяар хүүхдийн эрт илрүүлэг, эмчилгээ, тусламж үйлчилгээг өргөжүүлэх, эрүүл амьдралын зөв дадлыг бага наснаас нь төлөвшүүлэх ажлын бэлтгэлийг хангаж байгааг мэдээлсэн аж. Тэрбээр хүүхдийн эрүүл мэнд нь зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнуудын бус, бүх салбар, эцэг эх, иргэн бүрийн хамтын үүрэг, хариуцлага болохыг онцлоод, сумын эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, эцэг эх, орон нутгийн удирдлагууд хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэжээ.
.jpg)
Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улсын Засгийн газар олон жилийн дуусдаггүй яриаг дуусгаж, үр дүн гаргахын төлөө ажиллаж байна. Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэ замын зураг өнөөдөр, одоо, энэ танхимаас гарах учиртай” хэмээн хэлжээ.
.jpg)
| ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |