• Өнөөдөр 2026-09-24

Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ

    Дэлхийн шатрын 46 дугаар олимпиад Узбекистан Улсын Самарканд хотноо үргэлжилж байна. Их мастер С.Билгүүн, ОУМ Г.Амартүвшин, М.Амилал, Х.Итгэлт , Ү.Агьбилэг нарын бүрэлдэхүүнтэй манай эрэгтэй баг Угандаг 3:1-ээр хожин дөрвөн хожил, гурван хожигдолтой болж, 205 орны 206 багаас 67 дугаарт бичигдэж байна. Манай эрэгтэй баг Шри Ланкийн багтай оюун ухаанаа уралдуулна.

    Харин эмэгтэй ОУМ Б.Мөнхзул, эмэгтэй их мастер Т.Мөнхзул, эмэгтэй “Кандидат мастер” Х.Баясгалан, ОУМ Б.Мөнгөнтуул, эмэгтэй ОУМ Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй шатарчид долоо дахь өрөгт Францын хүчтэй багийг 2.5: 1.5 -аар буулган авч долоон өргийн дараа зургаан хожил , нэг хожигдолтой 188 орны 189 багаас долоод бичигдэж эхэллээ. Найм дахь өрөгт манай охид Болгарын багтай халз тулана. Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад багууд швейцарь системээр 11 өрөг тоглож дүнгээ гаргах юм.


 

 


Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188