Голландын алдарт зураач Винсент Ван Гогын олон нийтэд дэлгэгдээгүй зураг цацагджээ. Энэхүү зургийг Францын нэгэн гэр бүл хувийн цуглуулгадаа 100 гаруй жил хадгалсан байна.
“Монтмартрын гудамжны дүр зураг” нэртэй уг бүтээлийг алдарт зураач нас нөгчихөөсөө гурван жилийн өмнө буюу 1887 оны хавар урлажээ. Зурагт хөл хөдөлгөөн тасардаггүй Монтмартрын гудамжны 100 жилийн өмнөх дүр төрхийг буулгасан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Эл бүтээлийг Парисын дуудлага худалдаагаар зарагдахаас өмнө олон нийтэд анх удаа дэлгэж байгаа нь энэ аж. Уг бүтээлийг нээсэн Клаудиа Мерсье, Фабиен Мирабауд нар “Нэгэн гэр бүлд зуун жилийн турш нандигнан хадгалсан бүтээлийг олон нийтэд танилцуулж байгаадаа баяртай байна” гэжээ.
Энэхүү зураг ойролцоогоор 10 сая ам.доллароор зарагдах төлөвтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
| Зураач Винсент Ван Гогын олонд дэлгээгүй зураг ил боллоо |
|
БАЯН-ӨЛГИЙН КАЗАКУУДЫН ОРШУУЛГЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН
2026-06-21 22:38:44
“Алдар”-ын шатрын баг дэлхийн аваргад 2-р байр эзэллээ
2026-06-21 17:42:18
Элчин сайд Ази дахь бүсийн “CMI”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-06-21 12:14:14
Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчилна
2026-06-21 10:40:47
2026-06-21 09:52:05
Шатрын “THE MONGOLZ” баг "Рапид-U2400" ангиллын дэлхийн аварга боллоо
2026-06-21 09:25:35
“Эхлэл” клуб олон улсын тэмцээнээс 2 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-06-21 09:18:38
Г.Занданшатарын “WR Chess” баг шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-06-21 08:34:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |