Хүйтэн мөсөн талбай дээр гарч ирэх бүрдээ хүмүүст аз жаргал, инээмсэглэл бэлэглэдэг нар шиг дулаахан уран гулгагч бий. Шагналын тавцан руу бусад тамирчид эрхэмсэг гэх чинь алхсаар ирж байхад тэр л дэгдэн гүйж, үсэрч, хөгжилтэй хөдөлгөөн хийж хүмүүст аз жаргал түгээнэ. Түүнийг Каори Сакамото гэдэг. Япон Улсын алдарт уран гулгагч, олимпын наадмын мөнгө, хүрэл медальтай тамирчин, ДАШТ-ийн дөрвөн удаагийн аварга билээ. ДАШТ-ний үеэр БНСУ-ын багынхны зургийг дарж байхдаа Каори Сакамото хөгжилтэй царай гарган тамирчдыг инээлгэж, тэдний жаргалтай төрхийн гэрэл зургийн хальсанд үлдээж байгаа бичлэг, зураг олон нийтийн анхаарлыг татаж, Каори Сакамотог угаасаа ийм л гайхалтай хүн, уран гулгагч гэдгийг ярьж байна. Тэгвэл 25 настай алдарт уран гулгагч удахгүй зодог тайлах гэж байгаа талаараа мэдээлсэн билээ
(1).jpg)
Уран гулгагчид талбай дээр гарч ирэхдээ сандардаг бол тэр нүүр дүүрэн инээмсэглэж, гар далласаар орж ирдэг. Талбайн голд зогсоод ая эхлэх мөчтэй зэрэгцэн төгс үзүүлбэрээ үзүүлж, хүмүүсийн нүдийг хужирлаж эхэлнэ. Каори Сакамото 2000 оны дөрөвдүгээр сарын 9-нд Японы Кобе хотод мэндэлжээ. Эрх, хөдөлгөөнтэй сэргэлэн охиноо ээж нь таван настай байхад нь мөсөн талбайд дагуулан очиж, уран гулгалтаар хичээллүүлжээ. Эхэндээ энгийн нэг спорт, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх газар байсан мөсөн талбай аяндаа хамгийн дуртай газар нь болж, түүний төрөлхийн авьяас илэрснээр тэр мэргэжлийн тамирчин болохоор бэлдэж эхэлсэн байна. Дасгалжуулагч нар нь Каори Сакамотогийн хүчтэй үсрэлт, тогтвортой техник, эрч хүчтэй гүйцэтгэлийг нь үргэлж үнэлдэг байж. Хүүхэд байхаасаа тэр үргэлж инээмсэглэж, алдахаас айдаггүй зангаараа дасгалжуулагч нарынхаа анхаарлыг татдаг байв. Энэ чанар нь хожим түүнийг бусдаас ялгарах хамгийн том давуу тал болжээ.
2013 оноос уран гулгалтын өсвөрийн тэмцээнүүдэд амжилттай оролцож эхэлсэн түүнийг уран гулгагч сонирхогчид, дасгалжуулагчид ирээдүйд Япон Улсын нэрийг өндөрт өргөх ирээдүйтэй тамирчин хэмээн үнэлж, анхаарч эхэлжээ. Хүчтэй үсрэлтүүд тэр дундаа гуравласан эргэлтийг төгс гүйцэтгэж байгаа чадвар нь Каори Сакамотог улсынхаа шигшээ багт дуудагдах үндсийг тавьсан байна. 2016 оноос эхлэн олон улсын өсвөрийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн нь карьерынх том эргэлт болжээ. ISU Junior Grand Prix тэмцээнд анх удаа оролцож, олон улсын уран гулгалтын ертөнцөд өөрийгөө харуулж эхэлсэн байна. Түүний гулгалтын хэв маяг нь Японы уламжлалт эмэгтэйлэг, зөөлөн стилиэс ялгаатай, илүү хүчтэй, шийдэмгий байсан нь шүүгчид болон үзэгчдийн анхаарлыг татаж байлаа. 2017 онд Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бол Японы аварга шалгаруулах тэмцээнүүдэд үргэлж дээгүүр байрт шалгардаг болсон байлаа. Эдгээр амжилтууд нь түүнийг ирээдүйн найдвар хэмээн нэрлэгдэхэд хүргэж, ур чадварт нь аль хэдийн насанд хүрэгчдийн түвшний хүч, хурд, тогтвортой байдал ажиглагдаж эхэлсэн нь мэргэжилтнүүдийг гайхшируулж байв.
Каори Сакамотогийн нэр жинхэнэ утгаараа дэлхийд танигдсан мөч бол 2022 оны өвлийн олимп байлаа. Тэр олимпоос хүрэл медаль хүртэж, дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ баталсан. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл, үүнээс хойш тэр улам хүчирхэгжиж, илүү тогтвортой болж, хэзээ ч алддаггүй мэт гулгаж эхэлсэн. Дараалан дөрвөн удаа дэлхийн аварга болно гэдэг бол ховор амжилт. Энэ бол зөвхөн авьяас биш сахилга бат, тэсвэр тэвчээр, байнгын хичээл зүтгэлийн үр дүн юм. Тэр мөсөн дээр гарах бүрдээ алдах эрхгүй мэт гулгадаг. Дэлхийн аварга болсон тамирчин бүр дараагийн тэмцээндээ тэр амжилтаа хамгаалах ёстой болдог. Каори Сакамотогийн хувьд ч ялгаагүй, биеийн ачаалал, гэмтэл, сэтгэлзүйн дарамт бүхнийг тэр чимээгүйхэн даван туулсаар ирсэн. Заримдаа түүний гулгалтын ард ядарсан, өвдсөн бие нуугдаж байдаг. Гэвч тэр үзэгчдийн өмнө гарч ирэхдээ хэзээ ч үүнийгээ ил харуулдаггүй, шантардаггүй. Тэр инээмсэглэсээр л бусдад аз жаргал, баяр хөөр түгээсээр л байдаг. Тун ховор гаргасан алдааныхаа дараа ч гэсэн тэр нүүр дүүрэн инээгээд босох чадалтай, сэтгэл зүйтэй тамирчин.
Шүүгчид түүнийг техникээр нь үнэлдэг бол үзэгчид түүнийг сайхан сэтгэл, тэдэнд төрүүлдэг нандин мэдрэмжээс нь болж хайрладаг. Түүнийг мөсөн дээр гарч ирэхэд уур амьсгал өөрчлөгддөг. Тэр айдасгүй, өөртөө итгэлтэй, хамгийн гол нь жинхэнэ. Тэр мөсөн дээр зөвхөн медалийн төлөө биш, харин өөрийнхөө, эх орныхоо, уран гулгалтад хайртай хүн бүхний төлөө гулгадаг байх. Тиймээс л түүний инээмсэглэл жинхэнэ байж, хүмүүсийн сэтгэлд үлддэг болов уу. Ялалт байгуулсан ч, алдаа гаргасан ч тэр инээмсэглэсээр байдаг. Каори Сакамотогийн үзүүлбэр дуусахад алга ташилт ихэвчлэн илүү чанга, удаан үргэлжилдэг. Учир нь хүмүүс зөвхөн оноонд нь биш, түүний өгсөн мэдрэмжид нь зориулж баяр хүргэдэг биз ээ.

Тэр уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа “Замналаа алтан медалиар өндөрлүүлж байгаадаа баяртай байна. Олон жил олон зүйлээ золиосолсон. Олимпын улиралд замналаа өндөрлүүлье гэж төлөвлөсөн байсан ч харамсах зүйл алга. Милан Кортинад түрүүлж чадаагүй минь сэтгэлд хүнд туссан. Тэндээс гэртээ хариад 10 хоног огт бэлтгэл хийлгүй, оюун санаа болон биеэ амраасан. Тэгээд ДАШТ-д оролцоод бүхнийг дуусгахаар шийдсэн юм. Замналаа би алтан медалиар дуусгамаар байлаа. Сайн юм сайнаар л дуусдаг жамтай шүү дээ” гэсэн юм. Тэрбээр 2026 оны өвлийн олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ, мэдээж түүний хүсэж байсан амжилт биш байсан байх. Мөнгөн медаль хүртсэний дараа ярилцлага өгөхдөө тэрбээр “Дасгалжуулагч Накан "Чи мөнгөн медаль авсан бол одоо Олимпын алтан медальт тамирчин бэлтгэх ээлж боллоо" гэж хэлсэн. Магадгүй хэзээ нэгэн цагт би дасгалжуулагчийн хувиар олимпын наадамд дахин оролцох байх" гэжээ. Үүнээс гадна зодог тайлсныхаа дараа өөрийн төрөлх хот болох Японы баруун хэсэгт байрлах Кобидоо уран гулгалтын талбай нээх хүсэлтэй байгаагаа нээлттэй илэрхийлсэн. Ингээд харвал тэр хэдий тамирчны хувиар зодог тайлсан ч цоо шинэ туршлага, өнгө төрхтэйгөөр шилдэг дасгалжуулагчийн хувиар эргэн ирж магадгүй юм. Шүтэн бишрэгчид нь ч үүнийг хүсэж байгаа. Тэр өөрийнхөө авч чадаагүй олимпын алтан медалийг бэлтгэсэн шавь нараараа дамжуулан хүртэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
| МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |