ОХУ-ын Халимагийн алдарт туульч, дуучин, биет бус соёлын өв тээгч хүн бол Охийн Цагаанзам юм. Түүний Орос нэрийг Каруев, Владимир Оконович гэдэг. ОХУ-н Бүгд Найрамдах Халимаг Улсын иргэн. Охийн Цагаанзам Монгол үндэстэн. Ойрадын Баатад овгийн хүн. Баатад гэдэг нь баатар гэдэг үгийн олон тоо бөгөөд баатрууд гэсэн үг. Дэлхийн хоёрдугаар дайн үед Сталин Татар болон халимагуудыг Сибирт олноор цөллөгт явуулсан байдаг. Харин 1950-иад оны сүүлээр Н.Хрушевийн улс төрийн дулаарлын уур амьсгал орох үед Халимагуудыг Ижил мөрөн рүүгээ, эх нутагтаа буцах зөвшөөрөл өгч, их нүүдэл эхлүүлсэн байдаг. Нутагтаа харих нүүдлийн замд 1957 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Охийн Цагаанзам мэндэлсэн тул эмээ нь түүнд билгэдлийг бодож, эх нутагтаа буцах сүүн цагаан зам байлаа гээд Цагаанзам хэмээх нэр хайрлажээ.

Халимагийн алдарт туульч, дуучин, биет бус соёлын өв тээгч О.Цагаанзам Москвагийн Барилгын их сургуулийг төгссөн. Цөмийн цахилгаан станцын инженер мэргэжилтэй. Түүний дуулсан “Ээжийн дуун” дуу Монгол, Орос, Хятадын үзэгчдэд тун их таалагдсан билээ. Мөн Мексик, Франц, Бельги зэрэг орнуудын чартад өндөр байр эзэлж байлаа.
Хүйтэн булгийн усандаа л
Хийлгээн угаагаад суугаа даа
Хийлгээн угаагаад суугаав чигээ
Халамжтай ээжийгээ санана даа…” хэмээн дуулсаар танигдсан дуучин, хөөмийч Цагаанзамыг манайхан андахгүй.

Тэрбээр Монголд анх хөл тавихдаа газар үнсэн нулимс дуслуулан, элэг нэгтэй монгол угсаатан гэдгээ харуулсан нь монголчуудын зүрх сэтгэлийг уяраагаад авсан. Өдрөөс өдөрт их үндэстэнд уусан цөөрсөөр хайлан урсаж байгаа халимаг ард иргэдээ хамгаалан багагүй тэмцээд авсан дуучин бол Цагаанзам юм. Монгол Улсын иргэн болохоор хүсэлтээ гарган манай Ерөнхийлөгчид хүсэлтээ илгээсэн. Харин давхар иргэншлийг Монгол Улс хуулиар хориглодог учир түүний хүсэлтийг буцаасан билээ. Тэрбээр элэг нэгтэй Монгол Улсдаа амар тайван аж төрөх нь миний чин хүсэл. Тэгээд ч Оросын их үндэстэн бага ястан биднийг дорд үзэх басамжлан харьцах болсон гэжээ. Цагаанзам гуай хар багаасаа удам дамжин туульс хайлагч болсон хувь тавилангаараа бахархдаг юм билээ. Тэрбээр би “Жангар” туулийнхаа хайр ивээлээр дэлхийг тойрч явж байна шүү дээ. Энэ дэлхийн олон хүн “Жангар”-ын туулийг үнэхээр сонсох дуртай. “Ээж минь” дууг гадаадад дуулахаар ямар утгатай вэ гэж их асуудаг. Олон юм ярихын оронд амраар нь би дэлхий дээр юу харна, тэр бүх юм ээжийг минь санагдуулдаг гэж хэлдэг” гэсэн нь бий.

Мөн тэрбээр “Намайг олон жилийн өмнө анх Улаанбаатарт ирэх үед цөөн машин явдаг. Онгоцны буудал яаж хүрэх вэ, юугаар хүрэх вэ гэдэг байсан. Харин одоо Монгол их хөгжиж байна. Олон өндөр барилга баригдаж байна. Завинд нэг талд нь баахан юм ачаад байвал хөмөрчихнө шүү дээ. Барилга байшингаас гадна үндэсний уламжлал, соёлоо бас сэргээх хэрэгтэй шүү” гэж хэлж байлаа. Цаганзам гуай Халимагт “Жангар” туулийг сонсдог хүн цөөрч байна. Хүмүүс амьдралын төлөө зав чөлөөгүй, зүтгэж яваа. Одоогийн залуусын анхаарлыг мянга, мянган жил аав, ээжийн бүтээж ирсэн хэрэг үйлд татаж, бид нүүдэлчин, малчин удамтай хүмүүс гэдгийг мэдрүүлж, таниулах хэрэгтэй гэж санана. Залуусыг халимаг, монгол хэл рүү нүүрийг нь эргүүлэхийн тулд сонирхуулаад хэдэн дуу дуулсан. Дээр үеийн сайхан дуунууд мартагдвал бас л харамсалтай. Монгол гэдэг бас их утга учиртай ард түмэн. Миний бодлоор суут богд Чингис хаан шиг зөв, бурууг ялгаж, цагаан харыг таньж, сайхан амьдрах зураг заавартай ард түмэн. Бурхан халдун гэдэг нь бурхантай холбоотой гэсэн үг. Бурхан халдун дээр тэнгэрээс юм бууж ирдэг байсан гэж бодож байна. Бурхан халдунаас бүх юм дэлгэрсэн шүү. Хүннү, Сяньби, Кидан, Түрэг, Уйгарууд монголчууд бид бүгд тэндээс гаралтай.

Хамгийн гол нь бид эцэг тэнгэртэй хэлхээ холбоогоо тасалж болохгүй. Орчлонгийн ёсоор амьдрах хэрэгтэй. Яаж амьдрах вэ гэхээр хариу нь Жангар туульд бий. Би заримдаа монгол найзуудтайгаа ярихдаа хошигнож “Дээр үед энэ дэлхийг эзлэх гээд сайн эрчүүд нь хурдан морио унаад, гараад явчихаж. Жижиг жаахан нусгай дүү нараа аав, ээжийгээ сайн харж бай” гээд үлдээжээ. Олон жилийн дараа буцаад иртэл дүү нь ахыгаа танихгүй өсөж том болсон байжээ гэдэг. Миний бодлоор монгол геополитикыг бодох хэрэгтэй. Орос, Хятад Улсад олон монгол угсаатан бий. Мөн Англи, Франц, Америкт хүртэл монгол гаралтай эрдэм чадалтай хүмүүс байна. Тэдэнтэй холбоо, залгаатай байх учиртай. Хэрвээ тэр нэг боломж бүтсэн бол би Монгол, Халимагийн дундах холбоог баталж, төрөл садан, цус мах нэгтэй гэдгээ мэдрүүлэх байв. ОХУ-ын Халимагийн иргэншлээсээ гараад Монгол Улсын иргэн болж болно. Харин хүмүүс Халимагаа хаяад Монголд зугтаад ирлээ гэнэ. Давхар иргэншлийн асуудлыг шийдчихвэл Монгол Улс хүчирхэг, олуулаа болно шүү.

Туулийг би тэнгэрийн их сургууль гэж боддог. Би 35 жил тууль хайлж байна. Хамгийн сонин нь гадаад хүмүүс хэл мэдэхгүй ч тууль хайлахыг сонсдог, сонирхдог. Танхим дүүрэн хүн чимээгүй суугаад сонсдог. Манайхан өөрсдийнхөө үнэт зүйлийг анзаардаггүй, хүнийхийг шагшин магтаж, хошуурдаг. Гадаадад явахад тууль агуу юм гэдэг мэдрэгдэж байна. “Хэл мэдэхгүй байж яагаад сонсоод байна вэ” гэхээр “Жангар туулийн цаана нь нэг эмоци байна” гэдэг. “Жангар” туулийг дээрээс надад даалгасан. Зөв буруу, нүгэл буян, сайн, муу, хар цагааныг ялгах, олон хүмүүсийг нэгтгэж хамт амьдрахыг заадаг их ухаан туульд бий.

Цагаанзам гуай “Би бол тууль хайлахдаа Алдарт Богд Жангараа магтаж, аав ээж өтгөсөө баярлуулан, дээд тэнгэртээ бид таны сургаалыг мартаагүй гэдгээ гэрчилж байгаа хэрэг юм. Бид аав, ээжийнхээ заавраар амьдарч байна. Алдарт Богд Жангараа хайрлаж байна гэдгийг илтгэж байгаа хэрэг. Туулийг хүргэх ёстой хүмүүст нь хүргэдэг. Зөв хүмүүст нь сонсгодог уламжлал явж ирсэн. Тууль бол манай эртний бурхан шашины магтаал юм шүү. Алдарт Богд Жангар бол үлгэр биш. Мухамед, Есүс, Буддагаас илүү манай бурхны магтан дуулал. Хэл, соёл бүх зүйлс нь манайх шүү. Жишээлбэл, дэргэд чинь эгэл хувцастай суугаа ээж, аавыгаа тоохгүй гадуур гүйсэн эрэгтэй, эмэгтэйг аав, ээж гэж дуудаад явж таарахгүй. Уг гарвалаа мэддэг байх хэрэгтэй. Жангар арван хоёр баатруудтайгаа догшин бурхад юм шүү. Ариун цагаан сэтгэл, хайр Монголыг нэгтгэх ёстой гэж итгэдэг” хэмээн хэлжээ.
| ЖАНГАРЫГ ЖАРГАЖ ХАЙЛДАГ ЦАГААНЗАМ |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |