Дэлгэцийн урлагийн нэр хүндтэй шагнал болох Америкийн Кино академийн шагнал бол уран бүтээлчдийн мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Зарим уран бүтээлч энэ шагналд хүрэх урт зам туулдаг бол зарим нь анхны гараагаараа хүртсэн нь ч бий. Туслах дүр бүтээж, дэлгэцийн урлагт анх хөл тавихдаа “Оскар”-ын шагнал хүртсэн найман жүжигчин байдгийг онцолж байна.
Женнифер Хадсон

2006 онд дэлгэцэнд гарсан “Dreamgirls” бол 80 сая ам.доллараар бүтсэн, Эдди Мерфи, Жейми Фокс, Бейонсе зэрэг супер оддын тоглосон кино. Энэ кинонд бүтээсэн дүрээрээ залуу жүжигчин Женнифер Хадсон “Оскар”, “Алтан бөмбөрцөг” хүртсэн. Тэрбээр анх 2004 онд “American Idol” шоунд оролцож америкчуудад танигдсан ч дэлгэцэнд бүтээсэн анхны дүр нь Эффи Уайт болсон юм.
Анна Пэкуин

Анна Пэкуин 11 настайдаа таван мянган охиныг ардаа орхин сонгон шалгаруулалтад тэнцэж, “Төгөлдөр хуур” кинонд тоглосон гэдэг. Жүжиглэх туршлагагүй охин орон нутгийн сонинд нийтэлсэн зарлалын дагуу эгчтэйгээ хамт сонгон шалгаруулалтад очоод Флора Макгратын дүрд шалгарсан гэж ярьсан нь бий. Гэсэн ч буйд хотын “туршлагагүй” охин олон улсад алдаршсан кинонд тоглоод зогсохгүй, “Оскар”-ын шагналыг “туслах эмэгтэй дүр” гэсэн номинациар хүртсэн.
Хенг Сомнанг Нгор

“Оскар”-ын шагнал хүртсэн мэргэжлийн жүжигчин бус хоёр хүний нэг нь америк-камбож эмч Хенг Сомнанг Нгор юм. Улаан кхмерүүдийн дэглэмийн үед Пол Потын хорих лагерьт эхнэр, нялх хүүхдээ алдсан Нгор эхлээд Таиланд руу зугтаж, улмаар АНУ-д ирсэн. 1984 онд тэрбээр “Үхлийн талбар” кинонд камбож сэтгүүлчийн дүрийг бүтээж, “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналыг шилдэг туслах эрэгтэй дүрийн төрөлд хүртсэн билээ.
Лупита Нионго

Лупита Нионго Йелийн их сургуулийг төгссөнийхөө дараа жүжигт тоглож, киноны зураг авалтад ажиллаж байжээ. Тэрбээр “12 жилийн боолчлол” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар” авч, 2015 онд “People” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн сайхан эмэгтэйгээр нэрлэсэн юм.
Гарольд Рассел

Дэлхийн II дайны ахмад дайчин, сургалтын талбайд бөмбөгөнд өртөж хоёр гараа алдсан Гарольд Расселийг найруулагч Уильям Уайлер санамсаргүй олж харсан гэдэг. Гарольд тэр үед Бостоны их сургуульд суралцаж байсан гэдэг. Гарольдийг “Түрүүчийн тэмдэглэл” нэртэй баримтат кинонд оролцож байхад нь найруулагч санал тавьжээ. Дайнд оролцож, тахир дутуу болсон далайчин Гомер Пэрришийн дүр түүнд “Оскар”-ын шагнал авчирсан юм.
Марли Мэтлин

Анхны дүрээрээ Кино академийн шагнал хүртсэн бас нэг жүжигчин бол Марли Мэтлин. Найруулагч Ренда Хейнсийн “Бага бурхны хүүхдүүд” кинонд бүтээсэн дүрээрээ тэрбээр энэ шагналыг хүртсэн хамгийн залуу жүжигчдийн нэг. Марли Мэтлин мөн энэ шагналыг хүртсэн анхны бөгөөд одоогийн байдлаар сүүлчийн сонсголгүй жүжигчин юм.
Барбра Стрейсанд

Нэрт дуучин, жүжигчин Барбра Стрейсанд “Инээдтэй охин” мюзикл кинонд дуучин Фанни Брайсын дүрийг бүтээж, “Оскар”-ын шагнал хүртсэн.19 настай дуучин тэр үед Бродвейн тайзны залуу жүжигчин байсан агаад кино гарсны дараа шоу бизнесийн нэгэн тод од болж гялзалзсан юм. Түүнээс хойш Барбрагийн тоглосон бараг бүх кино АНУ-ын хамгийн ашиг орлоготой бүтээлүүдийн жагсаалтыг тэргүүлэх болсон.
Жули Эндрюс

“Мэри Поппинс” кинонд бүтээсэн дүрээр “Оскар”-ын шагнал хүртсэн жүжигчин Жули Эндрюс өмнө нь театрын жүжигчин байсан. Дэлгэцэнд бүтээсэн анхныхаа дүрээр олны талархлыг хүртсэн Жули Эндрюс өнөөг хүртэл кинонд тоглосоор байгаа бөгөөд “Алтан бөмбөрцөг”, BAFTA, Венецийн кино наадмын “Алтан арслан” тэргүүтэй нэр хүндтэй шагналын эзэн болжээ.
| Анхны дүрээрээ “Оскар” хүртсэн жүжигчид |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |