...Тэр хоёр давхар автобусанд амьдарч эхнэр, охидтойгоо амьдардаг. Хоёр морьтой, Гус нэртэй хэрээтэй. Хагацал, гамшигтай нүүр тулсан дүрвэгсдийн хуаранд очиж үзүүлбэр үзүүлж, сэтгэл санаанд дэм хайрлаж, инээд бэлэглэхийг танхим дүүрэн үзэгч, алга ташилт, аятай тохилог орчноос илүүд үзсэн циркчин Блай Матеу Триас Барселоноос гаралтай. “Улаан хамарт” хэмээн нэрд гарсан алдарт алиалагч Хауме Матеугийн хүү. Матеу Триас 16 настайдаа циркийн сургуульд элссэн гэдэг. Аав Ахуме нь Франкогийн засаглалын үед каталон хэлийг сургуульд заахыг хориглосныг эрс шүүмжлэн алиалдгаараа нэрд гарсан нэгэн байж. Шательрогийн циркийн сургуулийн босгоор алхсаныхаа дараа Матеу ирээдүйн эхнэр Камиль Декортьетэйгээ танилцаж, хамтлаг байгуулжээ.
Хоёр морь худалдан авч, Бонито ба Шенго хэмээн нэрлэж, 25 насныхаа төрсөн өдрөөр ааваасаа бэлгэнд авсан Лондоны хуучин автобусыг гэр болгон тохижуулж, хоёр охиноо аван зөрчилтэй, үймээнтэй бүсийг зорих болсон шалтгаанаа тэрбээр “Инээд, баяр хөөр хүнд ус, агаар, хоол, хувцас шиг л хэрэгтэй. Хаа нэгтээ баяр хөөр дутагдаж байгаа. Би тэнд байхыг хүссэн” гэж тайлбарлажээ.
“Bestias” циркийн хөтөлбөрт хошин шог, илбэ, амьтадтай үзүүлбэр багтахаас гадна үлгэр домог, аман зохиолын агуулга ч бий . Тэдний морьд эзнийхээ дохиогоор майхан тойрон давхиж, газарт хэвтэж, испани алхаагаар алхаж чадна. Гус нэртэй африк хэрээ нь хошин үзүүлбэрт голчлон оролцдог. Эхнэр, охид нь аялан тоглолтоор үргэлж хамт явж, зарим үзүүлбэрт нь оролцдог.
Матеу Триас “Хүмүүс бүхнийг тодорхойлох дуртай. Францчууд тийм, испаничууд ийм гээд л... Гэхдээ хүн гэдэг л хамгаас чухал” гэж ярьжээ.
1993 онд Матеу Триас анх удаа эцэг, эхтэйгээ хамт Югославын дүрвэгсдийн хуаранд очсон гэдэг. Дайн байлдаантай газраас дүрвэж, овоохой, майхан босгон толгой хоргодож, ус, хүнс гачигдсан орчинд амьдарч буй хүмүүс, хүүхдүүдэд тоглолтоо хүргэх “Хил хязгааргүй алиалагч нар” олон нийтийн байгууллага төдөлгүй байгуулагдаж, Матеу гишүүн нь болов. Тэрбээр багийн хамт Сахарын цөлөөс Колумб, Бангладешээс Босни хүртэл улс орон, тив алгасан тоглосоор өнөөг хүрчээ.
Циркийн багийнхан НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан газар, буяны сан, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тоглохын зэрэгцээ эрүүл мэнд, боловсрол, хүний эрхийн талаар суртал ухуулгын ажил хийдэг.
“Хэдийгээр ажилдаа дуртай ч сэтгэл эмзэглүүлсэн, хүнд нөхцөлд аж төрж буй хүмүүсийг харна гэдэг хэцүү. Эр зориг хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн асуудлыг би шийдэж чадахгүй. Тоглолт, лекцийн дараа бид машиндаа суугаад дараачийн газар руу хөдөлнө. Харин саяхан л инээж, алга ташиж суусан хүүхэд багачууд мөнөөх л хэцүү хүнд нөхцөлдөө, боловсрол олж авах, эрүүл энх амьдрах боломж хомс байдалдаа үлдэнэ” гэж Матеу Триас ярьдаг.
Түүнээс гадна хэзээ ч амь насанд нь гэмт этгээдүүд халдаж мэднэ. Машин техник нь эвдэрч болно. Төөрч магадгүй. Товчхондоо эрсдэлтэй, аюултай аялал. Гэвч инээд хөөр, баяр баясал, урлаг бүгдэд хэрэгтэй.
| Хилд үл торон инээд бэлэглэгч |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |