АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнгөрсөн өдөр болж экс Ерөнхийлөгч Дональд Трамп дахин төрийн тэргүүнээр сонгогдлоо. Түүний хувьд Америкийн Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис, бие даан нэр дэвшигч Роберт Кеннеди Жуниор нартай өрсөлдөн нийт 71 сая иргэний саналаар ялалт байгуулав. Харин энэ удаагийн сонгуулиар дахин Цагаан ордонд суух эрхтэй болсон Дональд Трампын хувьд мөрийн хөтөлбөртөө “Америкийг дахин сэргээн мандуулах”-ын цогц төлөвлөгөө буюу эдийн засаг, гэмт хэрэг, цагаачлалтай холбоотой хатуу арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлэх амлалт өгсөн. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Дональд Трампын ирэх дөрвөн жил Цагаан ордныг удирдахдаа хэрэгжүүлэх “Сэргэн мандалт”-ын төлөвлөгөө Монгол Улсад хэрхэн нөлөөлөх тухай болон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бусад мэдээллийг тоймлон хүргэе.
Дахин Цагаан ордонд суух АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсон Дональд Трампын хувьд 2016-2020 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Гэсэн ч бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ-тай шууд хамааралтай байсан мөргөлдөөнүүдийг үл хайхарч, хориг арга хэмжээний бодлогыг удаа дараа ашигласан нь америкчуудын дургүйцлийг төрүүлж байв. Ингээд зогсохгүй тухайн цаг хугацаанд ажиллаж байсан Ерөнхийлөгч Д.Трампын бодлогын улмаас АНУ ОХУ, БНХАУ тэргүүтэй хэд хэдэн орны хоригт орсон юм. Хэдий төрийн тэргүүнээр ажиллаж байхад нь, өнгөрсөн дөрвөн жилд ч америкчууд Д.Трампыг “хэт нарциссист” хүн гэж тодорхойлдог бөгөөд Ерөнхийлөгчийн хувиар хэрэгжүүлдэг прагматик ажлууд нь өнөөгийн АНУ-д тохиромжгүй гэж ч байсан удаатай. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампын амласан зүйлс нь өмнөхөөсөө ч илүү өргөн цар хүрээг хамарсан бөгөөд хориг арга хэмжээтэй холбоотой хөтөлбөр, ажлууд нь олны анхаарлыг татсан. Тухайлбал, эдийн засаг, гэмт хэрэг, цагаачлал, эрчим хүчний бодлогоос,
Эдийн засаг: Д.Трамп татвар буурч байгаатай холбоотойгоор эдийн засгийн өсөлтийг дэмжих үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд 10-20 хувийн өндөр татвар тогтоох амлалт өгсөн юм. Уг амлалттай холбоотойгоор зарим эдийн засагч “Худалдааны түнш орнуудын хариу арга хэмжээтэй тулгарснаар АНУ-ын эдийн засгийн өсөлтийг бууруулж болзошгүй” гэж үзэж байгаа бөгөөд энэ өөрчлөлт АНУ-ын гадаад өрийг 7.5 их наяд ам.долларт ч хүргэж болзошгүй гэнэ.
Цагаачлал: Д.Трамп цагаачлалын хяналтыг чангатгах, цагаачдын "Мексикт үлдээх" бодлогыг сэргээх, хууль бусаар оршин сууж буй цагаачдыг нутаг буцаахыг түргэсгэх бодлогыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Мөн тэрбээр цагаачлалын хууль ёсны байдлыг илүү багасгахыг зорьж байгаа юм.
Гэмт хэрэг ба нийгмийн бодлого: Түүний мөрийн хөтөлбөрт цагдаа нарт илүү хамгаалалт үзүүлэх, хар тамхины гэмт хэрэгт өндөр шийтгэл оноох, мөн ЛГБТК эрхийг хязгаарлах хууль тогтоомжийг дэмжихийг тусгасан байсан. Мөн насанд хүрээгүй хүмүүст хүйс өөрчлөх эмчилгээг хязгаарлах, эмэгтэйчүүдийн спортод трансжендер оролцоог хориглох юм байна.
Эрчим хүчний бодлого: Д.Трампын энэ удаагийн сонгуулийн амлалтуудаас хамгийн онцлох нь эрчим хүчний бодлого. Тэрбээр бусад төрийн тэргүүнээс ялгарч, Парисын цаг уурын хэлэлцээрээс дахин гарах, мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжихээс татгалзаж, нефть, байгалийн хийг түлхүү дэмжихээр төлөвлөж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын тооллого дуусахаас өмнө Дональд Трамп ялалтаа зарласан. Тэгвэл үүнтэй зэрэгцэн буюу саналын тооллого дуусахаас өмнө дэлхийн олон орны удирдагч Д.Трампыг дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн байна.
Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа, Латвийн Ерөнхийлөгч Эдгарс Ринкевич, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Австрийн Канцлер Карл Нехаммер, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Рутте, Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле, Италийн Шадар сайд Маттео Сальвини нар олон нийтийн сүлжээгээр дамжуулан баяр хүргэсэн. Францын Ерөнхийлөгч Э.Макрон “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө” Бүгд Найрамдах намтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. "Трамп сонгуульд ялсан нь дэлхий дахинд маш чухал үйл явдал боллоо” хэмээн Унгарын Ерөнхий сайд В.Орбан мэдэгдсэн байна. Харин өдгөө Газын зурваст “ХАМАС”-тай мөргөлдөж байгаа Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху "Трамп Цагаан ордонд эргэн ирсэн нь түүхэн үйл явдал” гэж онцолсон бол ОХУ-тай дайтаж байгаа Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Сэтгэл хөдөлгөм үйл явдал. Ерөнхийлөгч Трампын шийдэмгий удирдлага дор хүчирхэг АНУ-ын эрин үе эхлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж онцлон тэмдэглээд, Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.
.png)
Түүнчлэн Австрийн Канцлер АНУ-ыг стратегийн чухал түнш хэмээн мэдэгдээд “Дэлхийн нийтэд тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа амжилттай шийдвэрлэхийн тулд Атлантын далай дамнасан харилцаагаа цаашид бэхжүүлнэ" гэжээ. Мөн Латвийн Ерөнхийлөгч мөн ийм итгэл найдвар тээж байгаагаа илэрхийлэв. Ноён Вучич “Серби улс тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, энх тайвны төлөө АНУ-тай үргэлжлүүлэн хамтрахад бэлэн байгааг” мэдэгдэв. Италийн шадар сайд Маттео Сальвини мэдэгдэхдээ, хууль бус цагаачлалтай тэмцэх, татварыг бууруулах, мөн "Христийн шашны үнэт зүйлс, энх тайван, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сэтгэн бодох эрх чөлөөг дахин авчрах" Д.Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Дональд Трампын бүтэн нэрийг Дональд Жон Трамп гэдэг бөгөөд 1946 оны зургадугаар сарын 14 төрсөн. Өдгөө 78 настай Ерөнхийлөгч, Америкийн толгой тэрбумтнуудын нэг тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотод төрж, өсжээ. Түүнийг 13 нас хүрэхэд аав нь Нью-Йоркийн цэргийн академид суралцуулахаар явуулсан байдаг. Д.Трамп цэргийн академид байхдаа удирдахуй ухаан, удирдлагын боловсролд суралцан академиа төгссөнийхөө дараачаас л бизнесийн гараагаа эхэлж, коллежид сурч эхэлсэн байна.
Д.Трамп 1946 оны Фордхамийн их сургуульд, 1966 онд Пенсильванийн Санхүү худалдааны их сургуульд суралцсан бөгөөд суралцахынхаа зэрэгцээ аавынхаа бизнест тусалж байсан нь түүнийг ирээдүйд тэрбумтан болох замд нь хөтөлсөн гэдэг. Тэрбээр коллежид суралцаж байхдаа Охайо мужийн Цинцинати хотын дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны цогцолборыг худалдан авч, сэргээн засварлан зарж эхэлжээ. Энэ нь ч Д.Трампын бизнесийн сайн эхлэл болж, тэрбээр бизнесийн карьерынхаа эхлэлд аавынхаа "Elizabeth Trump & Son" хэмээх Нью-Йорк хотын дунд түвшний орон сууцны бизнесээр ажиллаж эхэлсэн ч ердөө хэдхэн жилийн дотор уг компани нь “The Trump Organization” буюу “Трампын байгууллага” нэртэй болж, тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, казино, гольфын талбай зэрэг чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Улмаар өдгөө олны мэдэх Трампын цамхаг буюу “Trump Tower” баригдсан бөгөөд Д.Трамп Америкийн үл хөдлөх хөрөнгийн магнат, толгой тэрбумтнуудын нэг болсон.
Харин улс төрийн хувьд Д.Трамп Америкийн Бүгд Найрамдах намаас гараа эхэлж, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Гэсэн ч Цагаан ордныг удирдсан дөрвөн жилийн хугацаанд иргэдийн дундах байр суурь, үнэлэмж нь унасаар 2020 оны сонгуульд Ардчилсан намын Жо Байдентай өрсөлдөн ялагдал хүлээсэн байдаг. Улмаар өнгөрсөн өдөр санал хураалт болсон 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Жо Байдены хүн болох Камала Харристай өрсөлдөн ялалт байгуулж, дахин дөрвөн жил Цагаан ордныг удирдахаар болсон билээ.
.png)
АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа ажиллах Дональд Трамп Монгол Улстай шууд холбоотой бодлого, стратеги хэрэгжүүлж байгаагүй. Гэсэн ч өмнө нь Цагаан ордонд суух төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа Ази-Америкийн харилцааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд нь Монгол Улстай холбогдож байжээ. Тухайлбал,
АНУ-Монгол Улсын харилцаа: Д.Трампын засаг захиргаа 2016-2020 оны хооронд Монгол Улсыг “гуравдагч хөрш” буюу Хятад, Оросоос гадна стратегийн түнш гэж үздэг бодлогоо үргэлжлүүлсэн. Уг бодлого нь хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байв.
Геополитикийн ач холбогдол: Монгол Улс нь АНУ-тай шууд бус ч ОХУ, БНХАУ гэх хоёр хөршөөрөө дамжуулж, АНУ болон түүний холбоотнуудтай стратегийн чухал ач холбогдолтой гэж үздэг. Д.Трампыг Ерөнхийлөгчөөр ажилласан 2016-2020 оны үед Монгол Улстай эрчим хүчний аюулгүй байдал, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч байсан.
Цэргийн хамтын ажиллагаа: Монгол Улс Афганистаны олон улсын цэргийн ажиллагаанд оролцсон цөөн орны нэг. Тийм ч учир тус улсад үйл ажиллагаа явуулж байсан АНУ-ын батлан хамгаалах хүчин Д.Трампыг төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд Монголын талтай цэргийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Уг хамтын ажиллагаагаар АНУ-аас цэргийн сургалт, дэмжлэг авч байсан.
Төрийн түшээдийн АНУ дахь айлчлал: Д.Трампыг 2016-2020 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төрийн түшээд АНУ-д айлчилж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байсан түүхтэй.

Нөгөөтээгүүр Д.Трамп 2016-2020 онд Цагаан ордны тэргүүнээр ажиллаж байхдаа шууд бусаар Монгол Улстай “холбогдож” байсан ч эерэгээр нөлөөлөх бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлээгүй гэдэг. Харин энэ удаад Д.Трампын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан болон ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого Монгол Улсад шууд болон шууд бус байдлаар сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзжээ. Тодруулбал,
Гадаад худалдааны хатуу бодлого: Д.Трамп худалдааны хатуу бодлоготой, үндсэрхэг чиглэлийг барьдаг хандлагаараа танигдсан. Тиймээс ч өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа БНХАУ-тай өрнүүлсэн сөргөлдөөнөө үргэлжлүүлж, БНХАУ-тай хориг арга хэмжээний "дайн” зарлана гэж үзэж байгаа. Харин эдийн засаг, худалдааны хувьд БНХАУ-аас дийлэнхийг нь авдаг манай оронд Д.Трампын хэрэгжүүлэх хориг арга хэмжээ, гадаад худалдааны хатуу бодлогын сөрөг нөлөө учирч болзошгүй аж.
“Гуравдагч хөрш”-ийн бодлого: Монгол Улс АНУ болон түүний холбоотнууд, бусад барууны орныг “гуравдагч хөрш” гэж үздэг. “Гуравдагч хөрш”-ийн бодлогоороо улс төр, эдийн засгийн тэнцвэрээ хадгалдаг. Харин Д.Трампын хувьд АНУ-д ашигтай байдлыг харгалзан үзэж хөдөлдөг нэгэн. Тиймээс Д.Трампын төрийн тэргүүнээр ажиллах ирэх дөрвөн жилд сайжирч, ойртож байсан АНУ, Монгол Улсын харилцаа холдох эрсдэлтэй гэнэ.
Цэргийн хамтын ажиллагаа: Д.Трамп АНУ-ын холбоотон орнуудад үзүүлж буй цэргийн туслалцаа, хамгаалалтын зардлыг бууруулааа амласан. Хэрэв тэрбээр АНУ-ын цэргийн хамтын ажиллагааны бодлогыг хязгаарлах чиглэл баривал Монгол Улсын АНУ-тай хэрэгжүүлж байсан цэргийн хамтын ажиллагаа зогсож, цэргийн тусламж, сургалт багасах магадлалтай.
Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчин: Д.Трамп уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд оролцохоос зайлсхийх, байгаль орчны дүрмийг сулруулах бодлогыг баримталж буй. Харин Монгол Улсын хувьд уур амьсгалын нөхцөл байдал тогтворгүй түвшинд байгаа бөгөөд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуралд сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа. Тэгвэл Монгол Улсын энэ байр суурь АНУ-ын сэргээгдэх эрчим хүчнээс татгалзах бодлого зарим чиглэлээр сөргөлдөж болзошгүй гэнэ.
Олон улсын дэмжлэг буурах эрсдэл: Монгол Улс АНУ-аас багагүй тусламж, дэмжлэг авч, дотоодын төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Харин Д.Трампын үед АНУ-аас гарах тусламжийн зардал улам буурч, зөвхөн “ашигтай” гэж үзсэн орнууддаа өгөх учир Монгол Улс олон улсын дэмжлэгээ алдах эрсдэлтэй тулгарч байгаа аж.
| Д.ТРАМПЫН АМЛАСАН “АМЕРИКИЙН СЭРГЭН МАНДАЛТ” МОНГОЛ УЛСАД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ |
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |