• Өнөөдөр 2025-09-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан татварын ачааллыг бодитоор бууруулж ард түмний “нурууг тэнийлгэх” цаг болсныг сануулав

2025-09-17,   112

      Иргэдийг хамгийн их бухимдуулж байгаа асуудлын нэг бол татварын дарамт. Төр, хувийн хэвшилд ажиллаж байгаа, хувиараа бизнес эрхэлж байгаа, жижиг дунд үйлдвэрлэл эхлүүлсэн гээд бүхий л иргэд татварын дарамт, ачааллын өмнө бараг л өвдөг сөхөрч буй. Үүнийгээ иргэд өөрсдийн сошиал орчинд идэвхтэй илэрхийл, уур бухимдлаа гаргацгаадаг болсон. УИХ-ын дарга өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Иргэдийн хүсэн хүлээж буй татварын бодлогын хувьд төсвийн орлого, зарлагын бүтцийн асуудлыг бүх талаас нь уялдаатай авч үзэх шаардлагатай” болсныг онцолсон.
 
      Тэрбээр мөн татварын хэт ачаалал бүтээмж, өсөлт, хөгжлийн дайсан болж байгаа гэв. Ийм учраас цаашид төр дарамтыг биш, боломжийг бий болгох ёстой гэсэн юм. Тодруулбал, татварын хуулиудад “гар хүрэх төдий” өөрчлөлт хийх биш, татварын ачааллыг бодитоор бууруулж жинхэнэ утгаар “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх цаг ирсэн” хэмээн чуулганы индэр дээрээс мэдэгдлээ. Татвар бууруулах тохиолдолд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын зэрэг нийгмийн шинжтэй өсөн нэмэгдэж байгаа  зардлыг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болгох шаардлага үүсэх юм.  Үүний тулд 
 
     Нэгд, төсвийн орлого бүрдүүлэх тогтолцоо, бүтцийг өөрчлөх эрх зүйн орчин бүрдүүлэх, 
 
     Хоёрт, төрийн албаны зардлыг бууруулах үр ашигтай, бүтээмжтэй загварыг бий болгох шаардлага байгааг Д.Амарбаясгалан дарга онцлон хэлсэн билээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан татварын ачааллыг бодитоор бууруулж ард түмний “нурууг тэнийлгэх” цаг болсныг сануулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188