Хятадын Шион Ан хотноо есдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд “FIBA 3х3” сагсан бөмбөгийн “U23” ангиллын 23 хүртэлх насны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 шилдэг баг өрсөлдөхөөр хуран цуглаад байна. Өнгөрөгч наймдугаар сард зохион байгуулагдсан 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн тэмцээнд манай эрэгтэй баг нийлбэр дүнгээр түрүүлснээр зургаа дахь удаагийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцох эрхээ авсан юм. Манай багийн бүрэлдэхүүнд Э.Маргад, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ, С.Төгөлдөр нар багтаж байгаа. Манай баг “С” хэсэгт Итали, Алжир, Аргентин, Венесуэл Улсын багууд багтсан байна.
“U23” насны Монгол Улсын шигшээ багийн хэсгийн тоглолтын хуваарь:
Есдүгээр сарын 17-ны /Лхагва гарагт/
10:15 цагт: Италитай
12:45 цагт: Аргентинтай
Есдүгээр сарын 18-ны /Пүрэв гарагт/
18:20 цагт: Венесуэлтэй
20:50 цагт: Алжиртай тус тус тоглох хуваарьтай байна.
.jpg)
| Монгол Улсын “U23”-ын шигшээ баг ДАШТ-д хэсэг тэргүүлэн өрсөлдөнө |
|
“ЭГЭЛ ХӨВҮҮН ТЭМҮЖИН” НОМООС ЭШЛЭХҮЙ
2026-04-30 18:47:55
Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Номин Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана
2026-04-30 14:47:53
Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-30 12:21:25
2026-04-30 08:24:08
ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМАНД "ДОРНЫН ШИМ", "МЕТРО РИ ТРАНС" КОМПАНИ АЛТ УХАХААР ЗЭХЭЖ, НИНЖА НАР ТАЛБАЙГ НЬ СҮЙТГЭЖ ЭХЭЛЖЭЭ
2026-04-30 08:00:34
БҮТЭЭЛҮҮДЭЭРЭЭ "ШУУГИАН ТАРИГЧ"
2026-04-30 07:48:43
ТАНИЛЦ: “НҮҮРСЧИД”-ИЙН ҮҮР БУЮУ “ЦАГААН ХАД”-НЫ ЦААД ЭЗЭД
2026-04-30 07:39:45
“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Chengdu Women's Series”-д өрсөлдөнө
2026-04-30 07:10:00
М.МӨНХБАТ: ТЕАТРЫН ЭХ ОРОН ОХУ-Д ТҮҮХИЙН ОНДООШЛОО ТОЛИЛУУЛЖ, “МӨНГӨН СЭЛЭМ” ШАГНАЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-04-30 07:00:00
2026-04-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |