Улсын төсөв хэлэлцэж эхэлсэн цаг хугацаанд улс төрийн нөхцөл байдал тун амаргүй байна. Тиймээс улстөрчдөд дайх хамгийн чухал сэдэв нь улсын төсвөө улс төрөөс ангид байлгахыг сануулах байна.
Ирэх жил Монгол Улс хэдий хэмжээний орлого олж, түүнийгээ юунд зарцуулж, нийгмийн болон эдийн засгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг хамгийн хариуцлагатай цаг үед тулчихсан байгаа нь энэ. Өнөөдөр хэчнээн хүүхэд сургуульгүйн улмаас нэг ангид 65-уулаа суралцаж, нэг ширээнд гурвуулаа сууж байгаа билээ. Нийгмийн даатгалын сангийн алдагдлаас болж хэчнээн иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, хаалттай хаалганы цаана өвдөж байгааг, хэчнээн аж ахуйн нэгж татварын дарамтаас болж хаалгаа барьж, түүний ард хэдэн мянган өрх хоолгүй хонох эрсдэлтэй байна. Үнэндээ нийгмийн даатгалын сангийн алдагдлаас болж, олон хүн төлөвлөгөөт хагалгаагаа хойшлуулсан бодит үнэнтэй улсын эмнэлэгүүд нүүр тулчихсан хүндхэн цаг үе. Ийн нийгэм, эдийн засгийн бүх асуудал улсын төсвөө хэрхэн хуваарилах вэ гэдэг асуултын өмнө ирчихсэн, хүлээлтэд байна. Тиймээс нэг айлаар үзвэл тэр айл эдийн засгаа хэрхэн тооцоолох вэ гэдэг хариуцлагатай цаг үед улсын төсвөөр л улстөржихгүй байх нь юу юунаас илүү чухал байна.
Уг нь УИХ-ын намрын чуулганыг есдүгээр сард хуралдуулж, төсвийн хэлэлцүүлгийг таван үе шаттай өргөн хүрээнд хэлэлцүүлдэг болсон сайн талтай болсон. Намрын чуулган нээлтээ хийснээс хойш 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцүүлж эхэлсэн байна. Гэхдээ зуд болоход нохой зооно гэгчээр улсын төсвийг урдаа барьж, улстөрждөг асуудал үе үеийн парламентын түүхэнд байсан. Энэ удаад улам хүчтэй улстөржиж мэдэхээр улс төрийн халуун үйл явдлууд ар араасаа өрнөж байн. Өөрөөр хэлбэл, МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн өндрөө авч, төрийн хямрал руу орж болзошгүй байгааг улстөрчид сануулсаар байгаа. Эрх мэдлийн төлөөх томчуудын зодоон эдийн засгаа л элгээр нь хэвтүүлэх вий. Цаашлаад улсын төсвөө урагштай байлгахад эрх баригчид төдийгүй, хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл анхаараасай билээ.
Цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан амаргүй цаг үед ч манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ өсөлттэй байсан. Тиймээс ирэх жилүүдэд тээвэр ложистикын нөхцөл байдлаа сайжруулсаар байвал уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээ өсөх боломжтой гэсэн үг. Цаашлаад алтны үнэ дэлхийн түүхэнд байгаагүй өндөр ханштай байгаа. Ийм л боломжийг ашиглаад төсвөө тордох боломж байна.
Засгийн газраас өргөн барьсан энэ удаагийн төсвийг татварын дарамтыг бууруулж, эрүүл мэнд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх төсөв болсон гэдгийг мэдэгдэж байгаа. Тухайлбал, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлсэн. 2025 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалт 513.3 тэрбум байсан бол 2026 онд нэг их наяд төгрөг болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байрыг шийднэ. 66.7 тэрбумын тоног төхөрөмж шийднэ. Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 100 тэрбум төгрөг нэмж төсөвлөөд байгаа аж. Харин эрүүл мэндийн салбарт 2025 онд 238.1 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн бол 2026 онд 1.3 их наяд болгож 5.5 дахин нэмэгдүүлсэн байна. Улмаар эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн том төслүүдээ урагшлуулах саналыг тусгажээ. Тодруулбал, “Хавдар судлалын үндэсний төв-2”-ыг барих барилгын ажил үргэлжилнэ. Мөн Робот заслын тоног төхөөрөмж худалдаж авах, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их засвар, хүчитгэлийг хийх, Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулах, 19 эмнэлэг шинээр ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийг 49.7 тэрбумаар сайжруулах зэрэг эрүүл мэндийн байгууллагын нэн шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгажээ.
Цаашлаад эрчим хүчний томоохон төслүүдээ урагшлуулж, эрчим хүчний салбарт том ахиц гаргах боломжуудыг ч төсөвт тусгасан
Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн саналыг авч, тусгасан нь шинэлэг байсан. Цаашлаад татварын ачааллыг бууруулах, төрийн оролцоог багасгах тал дээр Засгийн газар анхаарч, төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулах амлалт өгөөд буй.
Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг УИХ-д танилцуулахдаа “Төрийн данхар бүтцийг цомхтгон, үрэлгэн зардлыг хязгаарлаж, татвар төлөгчдийн мөнгийг тоо, чанараар нь хэмнэх шинэ үе эхэллээ. Яамдын газар, хэлтсийг 81-ээр, агентлагийн удирдлагыг 54-өөр бууруулж, зөвхөн 16 яаманд 168 орон тоо цомхтгов. Уялдаа холбоогүй 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснаар данхайсан бүтэц агшиж, үргүй зардал хумьж, төрийн алба илүү чадварлаг, бүтээмжтэй болох бодит өөрчлөлт эхэллээ. Төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-аар цөөлж, 11.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэв. Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг дөрөв болгон нэгтгэж, хил, гаалийн шат дамжлагыг 40 хувь бууруулан, бизнесийг боож байсан 55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгов. Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаан авч, өгөөжийг нь өргөн олонд хүртээх ажлыг эхлүүллээ.Алдагдсан өмчөө эргүүлэн авах тусам түүний өгөөж иргэн бүрд бодитоор очно” хэмээн мэдэгдсэн.
Томоохон мега төслүүдээ урагшлуулж, эдийн засгаа солонгоруулах боломжтой хамгийн таатай ийм цаг үед төсвөөр улс төр хийх нь эдийн засагт асар хохиролтойг эргэн сануулъя. Тиймээс улсын төсвөөр улстөржихгүй байя, МАН-ынхан.
| УЛСЫН ТӨСВИЙГ УЛСТӨРЖИЛТӨӨС АНГИД БАЙЛГА, МАН-ЫНХАН |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |