“Эрдэнэс тавантолгой”-н Б.Ганхуяг удахгүй суллагдлаа, суллагдлаа. Араас нь Т.Аюурсайхан ч гараад ирэх нь цаг хугацааны асуудал боллоо. “Нүүрсний хулгайч”-дын араас “акал”-уудыг ачихгүй юм уу” гэж ард түмэн шаардаж байна. Иймд энэ удаад бид нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад ээрэгдэж явсан Э.Оюутцэцэн гэх залуугийн баримтыг дахин сануулж байна.
Тэрбээр Б.Ганхуягийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 2.2 их наяд төгрөгийн олборлолтын гэрээ байгуулж, Засгийн газраас “Тавантолгой-Манлай-Ханги” чиглэлийн 501 сая ам.долларын концесс авсан, басхүү “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хувийн компаниараа нүүрс тээврийн гэрээ байгуулж байлаа. Шуудхан хэлэхэд, Э.Оюутцэцэн Б.Ганхуягийн үед “Эрдэнэс тавантолгой”-д эзэн мэт аашилж байсан. Гэвч Б.Ганхуяг хоригдож, Э.Оюутцэцэн одоо ч “хулгай”-гаа үргэлжлүүлсээр, тээвэрчдийнхээ үсийг хусуулж, үйлийг нь үзсэн хэвээрээ байгаа нь хачирхалтай.
“Эрдэнэс тавантолгой” ХК өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сард “Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч” шалгаруулах 2.2 их наяд төгрөгийн санхүүжилттэй тендер зарласан байдаг. Ноцтой нь, тендерийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр 2.2 их наяд төгрөгийн тус тендер “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК дангаараа оролцож, шалгарсан юм. Ингэхдээ 1 м3 уулын цулын ажлыг 10,366 төгрөгөөр буюу нийт 2.229.281.898.600 төгрөгөөр гүйцэтгэх саналаар шалгарсан байдаг. Улмаар 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд “Эрдэнэс тавантолгой” ХК тендерт шалгарсан “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай гүйцэтгэлийн 36 сарын гэрээ байгуулж, 2022 оны нэгдүгээр сарын 5-наас олборлолтоо эхлүүлсэн. Гэрээнээс онцлох нэг заалт нь, “Эрдэнэс тавантолгой” ХК 2.2 их наяд төгрөгийн төлбөрөө төгрөгөөр болон нүүрсээр хийхээр тохиролцсон байдаг.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2.2 их наяд төгрөгийн тендерт дангаараа оролцож шалгарсан “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийг Сингапурын “Файв Хиллс Холдингс” компани болон Энхболдын Оюутцэцэн эзэмшиж ирсэн. “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 2.2 их наяд төгрөгийн гэрээ үзэглэх үедээ Э.Оюутцэцэн компанийнхаа гүйцэтгэх захирал байсан. Харин 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд буюу дээрх 2.2 их наяд төгрөгийн гэрээ зурагдсанаас ердөө 10 хоногийн дараа Э.Оюутцэцэн “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн эзэмшигчийн бүртгэлээс нэрээ хасуулж, өөрийнхөө оронд гүйцэтгэх захирлаар Бадралын Баттуул гэгчийг томилсон байдаг. Гэхдээ одоогийн байдлаар Канад Улсын Wang Chang Qing гэгч нь гүйцэтгэхээр захирлаар нь томилогдсон. Ийм өндөр дүнтэй тендерт Э.Оюутцэцэн ганцаараа оролцож, ногоон гэрлээр шалгарсан нь шалгагдах нэгдүгээр асуудал.
.jpg)
Хоёрдугаарт, Засгийн газар 2019 оны долдугаар сарын 31-нд тухайн үеийн Үндэсний хөгжлийн газраар дамжуулан “Тахил хайрхан транс” ХХК-тай “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийг хэрэгжүүлэх Зураг төсөл боловсруулах-Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцөлтэй Концессын гэрээ байгуулж байв. Тус гэрээнд Засгийн газрын төлөөлж, тухайн үеийн Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Тахилт хайрхан транс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Жи Лингшинг гарын үсэг зурсан байдаг. Энэхүү гэрээ нь “Тахилт хайрхан транс” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас Дорноговь аймгийн Ханги-Мандал боомт хүртэл 477 км хатуу хучилттай автозамыг 501 сая ам.долларт багтаан барьж, тус замаараа өөрсдөө 27 жил нүүрс зөөж ашиглаад Засгийн газарт хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ юм. тэгвэл Засгийн газраас Тавантолгой-Ханги чиглэлийн концессын гэрээг авч, өөрсдийн барьсан замаа 27 жил ашиглаж, эзэмшиг эрхтэй болсон “Тахилт хайрхан транс” ХХК-ийг өнөөх Энхболдын Оюутцэцэн эзэмшдэг. Хамгийн сонирхолтой нь, Энхболдын Оюутцэцэн нь “Тахилт хайрхан транс” ХХК-АА 2018 оны арванхоёрдугаар сард байгуулжээ. Ингээд ердөө долоон сарын дараа буюу 2019 оны долдугаар сард Засгийн газраас дээр дурдсан Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн концессын гэрээг авч чадсан байгаа юм. Өөрөөр бол, Засгийн газар, тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар байгуулагдаад ердөө долоон сар болж байсан компанитай 501 сая ам.долларын концессын гэрээ үзэглэсэн болж таарсан.

“Эрдэнэс тавантолгой” ХК-иас 2.2 их наяд төгрөгийн тендер авсан “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас Ханги боомт хүртэл 477 км хатуу хучилттай авто зам барих концесс авсан “Тахилт хайрхан транс” ХХК хоёулаа “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Моннис цамхаг, VI давхар” гэх нэг хаяг дээр бүртгэлтэй байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр компанийн цаана Сингапур, Хятадын компаниудаас гадна Энхболдын Оюутцэцэн гэх нэг хүн байдгийн бас нэг баталгаа болсныг бид тухайн үед мэдээлж байлаа. Мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай хоршиж, тус компанид эзэн суусан Энхболдын Оюутцэцэн гэгчийг цааш хөөвөл Хотын дарга асан Д.Сумъяабазар руу хөтөлдөг жим ч гарч ирж байсан түүхтэй.
“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Монгол талын эзэн Э.Оюутцэцэн нь Хятадуудтай хамтарч эзэмшдэг “Тахилт хайрхан транс” ХХК-аараа 2019 онд Засгийн газраас 500 сая ам.долларын концесс авсан. Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар мөн л Д.Сумъяабазар ажиллаж байлаа. Мөн Тавантолгойн уурхайгаас Ханги боомт хүртэлх 470 км хатуу хучилттай автозамын 27 жилийн хугацаатай эл концессын гэрээг “Тахилт хайрхан транс” ХХК-тай байгуулахад Засгийн газрыг төлөөлж тухайн үеийн Үндэсний хөгжлийн газрын Б.Баярсайхан гарын үсэг зурсан. Б.Баярсайхан, Д.Сумъяабазар нар Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг хамт эзэмшдэг, эртний бизнесийн хамтрагчид.
Ингэж харвал, Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байх хугацаанд Э.Оюутцэцэн нь “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийнхаа “Эрдэнэс тавантолгой” ХК-тай байгуулсан олборлолтын гэрээг 2 жилээр сунгаж, “Тахилт хайрхан транс” ХХК-аараа 500 сая ам.долларын концессын гэрээ авсан болж таарна. “Тахилт хайрхан транс” ХХК Засгийн газартай гэрээ байгуулсныхаа дараа Тавантолгойн уурхайгаас Ханги боомт хүртэлх 470 км хатуу хучилттай автозамын ажлаа эхлүүлэхэд I, II дугаар багцын ажлыг нь “Ундарга Од” компани хариуцаж авсан гэх мэдээлэл байдаг. “Ундарга од” ХХК нь А.Бямбасүрэн гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд А.Бямбасүрэн нь Долгорсүрэн зааны хүүхдүүдийн хувийн компаниудын нягтлангаар ажилладаг, хамаарал бүхий этгээд нь гэгддэг. Д.Сумъяабазар, Э.Оюутцэцэн нарын хамаарал эндээс тодорхой харагдаж байгаа биз ээ.
Хоёрдугаарт, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Монгол талын эзэн Энхболдын Оюутцэцэн нь Завханаас сонгогдож байсан УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагтай их сонирхолтой сэжүүрээр холбогддог.
Тодруулбал, Энхболдын Оюутцэцэн нь Лхасүрэнгийн Чой-иш, Намнангийн Биндэръяа нартай хамт “Комида кибо” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Энэ компани нь Завхан аймгийн Алдархаан суманд сармисны хүлэмжийн тариалан эрхэлдэг гэх. Тэгвэл Намнангийн Биндэръяа гэгч нь УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн зөвлөхөөр ажилладаг төдийгүй, түүний үүсгэн байгуулсан Огторгуйн цагаан гарьд сангийнх нь тэргүүнээр ажилладаг нэгэн аж. Энэ мэтээр хөөвөл Э.Оюутцэцэн, Ц.Цэрэнпунцаг нарын холбоо тасрахгүй.
Хамгийн ноцтой нь, нүүрсний хулгайн хэрэг сөхөгдөж, хууль хяналтын байгууллагынхны хараанд өртөж, шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд ч Э.Оюутцэцэн шалгагдаж байлаа. Бүр удахгүй хоригдох нь тодорхой болоод байсан ч хэрэг нь замхарсан. АТГ-ын дарга аа, нүүрсний “акул”-уудын араас Э.Оюутцэцэнг хэзээ ачиж, хэзээ шалгах вэ.
.jpg)
ТАЙЛБАР: Э.ОЮУТЦЭЦЭН ААВ, ЭЭЖ, ОХИН ДҮҮ, АВГА АХ ЭГЧ НАРЫН ХАМТ
Үргэлжлэл бий...
| НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН АРААС “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д “ЭЗЭН” СУУСАН НҮҮРСНИЙ “АКУЛ” Э.ОЮУТЦЭЦЭНГ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ, АТГ-ЫН ДАРГА АА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |