УИХ-ын гишүүд ууртай байна. “Нанчилдаан”-тай намрын чуулган эхлэв үү, үгүй юү “Улсын төсөв алдагдалтай байна. Улсын төсвийг буцааж, тодотгол хийнэ” гээд Саарал ордон дотор бужигнаж байна. Жишээ нь, “Босоо” С.Ганбаатар гишүүн 2026 оны улсын төсвийг буцаах санал гаргаж, байдгаараа уурсаж, бачуурав. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Ардчилсан намын завсарлагын хугацаа дууссаныг сануултал С.Ганбаатар гишүүн чуулганы танхимыг орхилоо.
Одоохондоо ордон дотор ам ангайх болгондоо улсын төсвийн алдагдал ярьж, уурлаж байгаа өөр ч гишүүд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Очирбат “Төсөв бол утгагүй, төсвийн хүрээний мэдэгдэл дунд хугацааны төлөвлөгөөндөө уягдаагүй, жилийн төлөвлөгөөгөө үгүйсгэсэн алдагдалтай төсөв байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Алдагдалгүй гэсэн мөртлөө алдагдалтай төсөв баталчихаад байна” гэсэн бол дараагийн гишүүн “Яагаад 1.3 их наядын алдагдалтай төсөв баталж болно гэж үзсэн бэ” гэж асуулаа. Энэ мэтээр улсын төсөв улстөрчдийн хэрүүл болж байгаа мэт харагдана.
.jpg)
УИХ-ын гишүүдийн зарим нь гайхаж хоцорчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан “Саяхан л бид “Ээ гэгээ минь, алдагдалгүй төсөв баталж болдог юм байна. Алгаа ташаад, ахиад алдагдалгүй төсөв батлаад, үүнээс цааш ингэж явья” гэсэн. Энэ чинь яасан бэ” гэв. Ард түмэн ч түүнтэй адилхан гайхаж байна. Гэхдээ хамгийн хоржоонтой нь, эндээс улсын төсөв алдагдалтай байна уу, УИХ-ын гишүүдийн эрх ашиг зөрчигдөв үү гэдэг эргэлзээтэй асуулт гарч ирж байна.
Ирэх онд улсын төсвийн нийт орлогыг 31.6 их наяд, төсвийн зарлагыг 32.8 их наяд төгрөг байхаар боловсруулж, төсвийн алдагдлыг 1.3 их наяд хэмээн тооцоолсон. Уул уурхайн бүтээгдэхүүнээс гол орлогоо бүрдүүлдэг манай улс ирэх жил нүүрсний экспортоо нэмэгдүүлж, 90 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тусгасан байна. Жил болгоны улсын төсөвт “УИХ-ын гишүүдийн тойргийн мөнгө” гэсэн утга бүхий өндөр дүнтэй, тэрбумын барагцаатай төсөв багтдаг. Энэ ч утгаараа тойрогтоо хэрэглэх төсөвтэй болсон гишүүд “Алдагдалтай улсын төсөв” гэж ам ангайхгүй байсаар баталчихдаг байлаа. Харин 2026 оны улсын төсөвт УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нарын “халаасны мөнгө” суутгагдаагүй үлджээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн тойрогт тавигдах 15 тэрбум улсын төсөвт суугаагүй, танагдсан байна. Энэ нь, УИХ-ын гишүүдийн уурыг хүргэж, улсын төсвийг унагах нэг гол шалтгаан болсон байж мэдэх ажээ.
Учир мэдэх хүмүүс ч ингэж ярьж байна. УИХ-ын гишүүдийн уурсаад байгаа гол шалтгаан нь улсын төсвийн алдагдал ч биш, урд, хожид халаасалдаг байсан “халаасны мөнгө” нь танагдаж, төсөвт тусгаагдаагүй учир олноороо шахаж, тойргийн мөнгөө авах гэж зүтгэж байгаа гэв. Ийм нэг эрх ашгийн зөрчил энд өрнөж байгаа бололтой. Анхаарч, анзаарах л гол сэдэв болов.
Улсын төсвийн 1.3 их наядын алдагдал ашигтай юу, ашиггүй юу гэдэгт ч хэсэг эдийн засагчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.
Энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр “2025 оны төсөвт дүгнэлт хийх үед нөхцөл байдал ямар байсан бэ гэдгийг эхлээд хэлье. Тухайн үед 2024 онд УИХ-аас 2025 оны төсвийг батлахдаа 27 их наяд төгрөгийн төсөв батласан. Наймдугаар сард төсвийн тодотгол хийгээд 2025 оны өргөн барьсан төсөв нь 35 их наяд төгрөг байсан. Нэг жилийн дотор төсвийн зарлагыг 30 хувь өсгөсөн өөрчлөлт учир хурдтай өсөлт гэх дүгнэлт өгч байсан. Түүнээс хойш ямар өөрчлөлт гарсан бэ гэвэл, өнгөрсөн онд дахин тодотгол хийж батласан 33.7 их наядын төсөвт саяхан тодотгол хийгээд эргэж буурсан байгаа гэх дүгнэлт гаргасан. Тэр буурсан дүнтэй харьцуулахад ирэх оны өргөн барьж байгаа 32.9 их наяд гэдэг харьцангуй бага хурдтай өсөлт байгаа юм. Хоёрдугаарт, өнгөрсөн оны гуравдугаар сард бидний өгсөн макро эдийн засгийн өсөлт нь 2026 оны зарлагын хязгаарыг 30.9 их наяд төгрөг гэж үзэх шалтгаан болсон. Өнгөрсөн оны төсөв дээр Засгийн газраас өргөн барьсан төсөв дээр төсвийн хязгаарыг 37.3 их наяд төгрөг гэж үзэж байсан. Тэгэхээр гуравдугаар сард төсөөлсөн төсөв илүү бодитой байна гэсэн үг. Өнгөрсөн онд төсвийг алдагдалгүй болгох тухайд бол манай улсын түүхий эдийн үнэ ханш сайн байсан. Яагаад буурсан шалтгааныг хаврын чуулганаар өргөн барьсан төсвийн тодотгол дээр тодорхой бичсэн байгаа. Түүхий эдийн үнэ унасан, төсвийн орлого бүрдэх боломжгүй байгаа учраас төсвийн тодотгол хийж байна гэсэн байдаг. Энэ нөхцөл байдал одоо ч үргэлжилж байгаа. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан Монгол Улсын эдийн засгийн эхний найман сарын үзүүлэлтээр тодорхой байна. Өнгөрсөн оны мөн үеэс экспорт 1.4 тэрбум ам.доллараар буурсан. Энэ хэмжээгээр төсвийн орлого нэг их наядаар тасарсан. Энэ нь төсвийн орлого бүрдэхгүй байна гэдгийг маш тодорхой харуулж байгаа учраас алдагдалтай төсөв бол эрүүл үзэгдэл гэсэн үг” гэж УИХ-ын гишүүдэд тайлбарлаж, хүргэв.
Эрүүл мэнд, эрчим хүч, боловсролын салбарын томоохон төслүүдээ урагшлуулж, ахиц гаргах боломжуудыг ч ирэх оны төсөвт тусгасан гэж эдийн засагч, эрдэмтэд тайлбарлаж байгаа.
Үнэндээ, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 2026 онд 1.3 их наяд болгож 5.5 дахин нэмэгдүүлсэн. Улмаар эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн том төслүүдээ урагшлуулах саналыг тусгасан. Тодруулбал, “Хавдар судлалын үндэсний төв-2”-ыг барих барилгын ажил үргэлжилнэ. Мөн Робот заслын тоног төхөөрөмж худалдаж авах, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их засвар, хүчитгэлийг хийх, Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулах, 19 эмнэлэг шинээр ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийг 49.7 тэрбумаар сайжруулах зэрэг эрүүл мэндийн байгууллагын нэн шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгасан. Үнэндээ, алдагдал гээд байгаа 1.3 их наяд нь эрүүл мэндийн салбарт шингэчихсэн байна шүү дээ.
Төр, төсөв хоёрыг тогтвортой байлгаж, улсын хөгжлийг өөрсдийн эрх ашгаас илүү нэгдүгээрт тавьж, иргэддээ боддог байх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүдэд дахин сануулах цаг нь иржээ.
| ГИШҮҮД ТОЙРГОО "УСЛАХ" МӨНГӨ НЭХЭЖ, ТӨСВИЙГ "БАРЬЦААЛАВ" УУ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |