• Өнөөдөр 2025-09-28

МУУ НЭР, ЛУУ ДАНСНААС САЛДАГГҮЙ Б.БАТ-ЭРДЭНИЙН БАЛАГТАЙ УЛС ТӨР

2025-08-13,   10268

             Төрд тасралтгүй крандуулсаар, түшээдийн суудалд тухалсан гишүүдийн нэг нь Бат-Өлзийн Бат-Эрдэнэ. Тэрбээр Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул боловч Орхон аймгийн Цагаанчулуут багийн харьяалалтай. 1999 онд Улаанбаатар их сургуулийг түүхч, солонгос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд “Эксэл Трэвел” ХХК, “Эйрлинк” ХХК-д менежерээр ажиллаж байгаад 2003 онд хувийн бизнесээ эхлүүлж, “Силк роуд” ХХК, “Эйр тикет” ХХК-уудыг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажилласан намтартай. Ийнхүү хувийн бизнес эрхэлж байх зуураа “JCI Монгол” байгууллагад элсэж, жил гаруй хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажилласан. Улмаар 2010 онд МАН-ын улстөрчдийг бэлтгэх дамжаа буюу НАМЗХ-д хөл тавьсан байдаг.
 
         Түүнийг ингэж НАМЗХ-д элсүүлж, улс төрд “уруу татсан” хүн нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Ингээд Б.Бат-Эрдэнэ хоёр жил гаруй НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дотоод протокол хариуцсан хурган даргын албыг хашиж байгаад 2012 онд холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн дарга болж, Л.Оюун-Эрдэнийн яг дэргэж очиж, гурван жил хоршиж ажилласан. Ингэж байтал 2015 онд У.Хүрэлсүхийн хараанд өртөж, ивээлд нь багтсанаар Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр уригдсан түүхтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ердөө таван сар ажилламагцаа МХЕГ-ын дэд даргын албанд тушаалд очсон нь олны дургүйг хүргэж байлаа. Гэтэл төд удалгүй тушаал буурч, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын зөвлөх болж, жил орчим ажилласан. Ингээд “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга гээд төрийн албанд тарсалтгүй татаастай явж ирсэн нь түүний намтраас тодорхой харагдана. ШӨХТГ-ын даргаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайд болгож, танхимдаа авсныхаа дараа сонгуульд сойж, гишүүн болгоод байна.

Б.БАТ-ЭРДЭНИЙН БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ 

      УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хувийн бизнесээ зараад, төрд орж ирсэн гэж “сайрхдаг”. Тэгвэл түүний хамаарал бүхий этгээдүүдийг нь шүүвэл, түүнтэй маш олон компани холбогддог ажээ. Тэр тусмаа хадмууд нь уул уурхай, геологи хайгуул, өрөмдлөгийн хэд хэдэн компанитай. Тодруулбал, УИХ-ын Б.Бат-Эрдэнийн эхнэрийг Дашбаатарын Болортуяа гэдэг. Түүний аав Б.Дашбаатар нь барилгын “Орд геод” ХХК, уул уурхай, геологи, хайгуулын “Орд гео” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Өдгөө уул уурхай, геологи хайгуулын “Орд гео” ХХК нь салбартаа томд тооцогдох бөгөөд Б.Дашбаатарын дүү Б.Саранхүү, О.Чимгээ нар удирдаж буй. “Орд гео” ХХК нь Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь аймгуудад ашигт малтмалын геологи хайгуул, өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байгаа. Б.Саранхүү нь “Орд гео” ХХК-аас гадна хайрга, дайрга, бетон зуурмагийн “Просолид стандарт” ХХК, хайгуул өрөмдлөгийн “Ордгео вилл дриллинг” ХХК, газрын тосны хайгуулын “Готланд-Ойлфилдс” ХХК-уудыг эзэмшдэг ажээ.
Сонирхолтой нь, “Орд гео” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Б.Бат-Эрдэнийн хадам аавынх нь дүү О.Чимгээ нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн дүү С.Бат-Очирын эхнэр. УИХ-ын гишүүн гишүүн Б.Бат-Эрдэнийн улс төр дэх ураг төрлийн хэлхээ ийн үргэлжилдэг.
      УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ХОМ-тээ “Монгол тулгат финанс” ХХК, “Монмарт трэйд” ХХК-уудыг эзэмшдэг гэж мэдүүлдэг. Энэ компаниуд нь түүний эхнэр Д.Болортуяагийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд үйл ажиллагааны түүхгүй. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ өөрийнхөө үүсгэн байгуулсан компаниуд, ТББ-аа өөр хүний нэр дээр бүртгүүлсэн байдаг бөгөөд ХОМ-тээ дурддаг ажээ. Тодруулбал, Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Б.Баттогтох нь “Эйрзоне” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компани нь олон улсын нисэх онгоцны тийз борлуулалтын үйлчилгээ үзүүлдэг. Харин Б.Баттогтохын эхнэр Батсайханы Номингийн нэр дээр Б.Бат-Эрдэнэ сайдын компаниуд, ТББ нь бүртгэлтэй байдаг ажээ. Тодруулбал, Б.Номингийн нэр дээр “Силкроуд трэвел” ХХК, “Фасад констракшн” ХХК, “Бат-Өлзийн Бат-Эрдэнэ” сан, “Эрдэнэт хотын хөгжлийн бодлого судалгааны хүрээлэн” ТББ, “У Капитал”, “Нүнү финанс” ХЗХ бүртгэлтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнэ үйл ажиллагаа явуулдаггүй компаниудаа ХОМ-тээ мэдүүлж, өөрийнхөө үүсгэн байгуулсан бусад компанийг бэр дүүгийнхээ нэр дээр “нуудаг” дүр зураг харагдаж байна.
 
    Сонирхуулахад, Б.Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын дэд дарга байхдаа ЖДҮХС-аас “Рич холдинг” ХХК-аар дамжуулан 400 сая төгрөгийн зээл авсан дуулианд нэр холбогдож, ажлаасаа чөлөөлөгдөж байлаа. Тэгвэл “Рич холдинг” ХХК-ийг өдгөө эхнэрийнх нь төрсөн дүү Д.Мөнхдөлийн эхнэр Б.Чулуун эзэмшдэг ажээ. Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа төрийн нууц тамгатай мэдээллийг бусдад дамжуулсан гэх хэрэгт нэр холбогдож байлаа. Олны анхааралд өртөж, хэл ам дагуулсан уг хэргээс цэвэрхэн мултарч, уснаас хуурай гарсан нь түүнийг том артай гэх дуулианы бай болгосон. Ийн Б.Бат-Эрдэнийн балагтай улс төр дуусахгүй нь.

МУУ НЭР, ЛУУ ДАНСНААС САЛДАГГҮЙ Б.БАТ-ЭРДЭНИЙН БАЛАГТАЙ УЛС ТӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-13 20:45:48
    Зочин: VANXANDI80955877SEXSEER TAICHNA SEKSDI BOOB XXNOO ANUSDAAD
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-13 17:52:36
    BOLD: ESTOI BUZARIIN AMITAN YUM ER N ARDIIN NAMIINHAN BUGDEEREE IIM ADGIIN JOOM HARHNUUD BDAG
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188