Багаасаа дуулж, жүжиглэх мөрөөдөлтэй байсан тэр өнөөдөр мөрөөдлөө биелүүлж яваа юм билээ. Бид дуучин, жүжигчин Б.Баяржавхланг “Учрал", "Өнөөдөр", "Хүний цаана", "Зэрлэг цэцэгсийн хүлэмж", "Амьдралын урт замд" тэргүүтэй олон киноны дүрээр нь мэднэ.
Тэдгээрийн дотроос "Хавтаст хэрэг" киноны хөгжилтэй, эерэг Мандах, "Амьдралын урт замд" киноны ахын дүр нь хүн бүхэнд ойр.

Кино урлаг руу орох замыг тэр урлагийн наадамд ордог сурагч байхаасаа л сонгож, анх долдугаар ангидаа кинонд тоглосноор эхэлсэн гэдэг. Тэгээд л арван жилийн сургуулиа төгсөөд, Кино урлагийн дээд сургуульд орж, өдгөө олон сайхан дүрийн эзэн болжээ. Харин дуулдаг тухайгаа "Дуу дуулах бол миний сонирхол юм л даа. Заавал жүжигчин хүн гээд ганцхан кинонд тоглож, тайзан дээр жүжиглээд явж болох ч гэлээ өөр зүйлсийг ч бас хийж үзэх хэрэгтэй гэж боддог. Америкаас гэвэл Jamie Foxx дуучин, жүжигчин, ая зохиогч, продюсер гээд бүгдийг нь хийж байна. Монгол Улсад ч дээд үеийн жүжигчдээс маань дуулдаг хүмүүс бий шүү дээ. Анхнаасаа л дуучин, жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Мөрөөдлийнхөө төлөө л явж байна" хэмээн ярьсан байдаг.

“Only Top”, “SS” ,“Mic avenue” гээд олон ч хамтлагт байж. Дараа нь найзуудтайгаа хамтран "Тоонот" студийг эхлүүлжээ.
Түүний дуунууд гэгээлэг, хайр түгээсэн, хөнгөн хэмнэлтэй. Дуугаа зохиомжтойгоор дүрсжүүлж, өөрөө клипэнд тоглодог нь мөн нэгэн онцлог нь. Мэдээж өөрсдийнхөө дууны клипэнд тоглодог уран бүтээлчид бий ч Jason-ий хувьд яг л аль нэгэн кинонд дүр бүтээж байгаа шигээ ханддаг нь үзэгчдэд ил байдаг.
Тэрбээр "Би хөгжим хийхдээ дууныхаа насжилтыг харж, бодож хийдэг. Миний дуу гараад олон хүнд хүрэхгүй байж болно. Би хөгжим хийхдээ аль болох “сүнстэй”, тухайн үедээ л олон хүнд хүрээд дуусах биш, хэр урт наслахыг нь бодож хэдэн жилийн дараа сонссон ч хүнд хүрдэг тийм л дуу хийхийг хичээдэг" гэж ярьжээ. Энэ бодол, сэтгэл нь ч хийж буй уран бүтээлүүдэд нь шингэж, хит дуунууд төрдөг биз ээ.
Одоо харин түүний тоглосон "Эцсийн зогсоол-II" кино тун саяхан нээлтээ хийсэн. Мөн нэгэн сонирхолтой дүрийг үзэгчид тэндээс үзэх байх.

Дуулна, дүрээ ч бүтээнэ. Уран бүтээл ч тасрахгүй. Үзэгчид ч хайрын дуунуудыг нь сонсож, бүтээсэн дүрүүдийг нь шимтэн үзсээр. Дүрийн хувьд "Зэрлэг цэцэгсийн хүлэмж"-ийн хэсгийн төлөөлөгч, "Зүрхэн зүг" киноны хорихын дарга гээд зэвүүн эсрэг дүрүүд ч бий. Ер найруулагчаас ямар ч дүр оноосон торохгүй ажиллачихдаг. Ингээд түүнд уран бүтээлийн их амжилт хүсье.

| ДУУЛНА, БАС ДҮРЭЭ Ч БҮТЭЭНЭ... |
|
Монгол бахархлын өдрөөр барилдах бөхчүүдийг маргааш бүртгэнэ
2025-11-18 11:14:20
ДУРСАМЖ ЦУГЛУУЛАГЧ
2025-11-18 10:44:45
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодорчээ
2025-11-18 10:16:54
Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна
2025-11-18 10:12:16
Нийслэлд 122 вагон АИ-92 автобензин байна
2025-11-18 10:05:03
Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна
2025-11-18 09:59:16
“ГЭМ ЗЭМ"-ИЙН МАРМЕЛАДОВ БУЮУ МУГЖ П.ЭРДЭНЭЗААН
2025-11-18 07:25:17
АТГ-ЫН “АЛДАРТ” ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, АН-ЫН ТЕНДЕРЧИН Р.ЭРДЭНЭБҮРЭН
2025-11-18 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2025-11-18 07:00:00
МОНГОЛЫН АНХНЫ ТЕАТР СУДЛААЧ ДАШДОНДОГИЙН ОХИН БАТСАЙХАН: ААВ МИНЬ ЗОВЛОНГИЙН ӨМНӨ БӨХИЙГӨӨГҮЙ, ХАТУУЖИЛТАЙ, НОЁН НУРУУТАЙ, ХҮНИЙ ДЭЭД ХҮН БАЙЛАА
2025-11-18 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-11-18 07:00:00
ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ ШИМШРҮҮЛСЭН ОТГОНТЭНГЭРИЙН ОСОЛ БУЮУ 17 ЗҮРХ ЗОГССОН НЬ
2025-11-18 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ СҮЛД ТЭНЭЖ ОДНО
2025-11-18 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -5 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-18 06:00:00
"Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан баасан гарагт болно
2025-11-17 16:18:34
Г.СЭР-ОДЫН ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО
2025-11-17 15:22:58
"Инээмтгий хүн" визуал драмын жүжгийг дахин гурван удаа тоглоно
2025-11-17 14:48:06
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-11-17 14:37:53
Улирлын томуу идэвхжлийн түвшинд хүрчээ
2025-11-17 14:36:12
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
2025-11-17 14:11:56
Х.Тэмүүжин: УИХ-ыг нэг намын даргын бүжгийн тайз болгож болохгүй
2025-11-17 13:50:47
Улсын хэмжээнд өнгөрсөн долоон хоногт ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна
2025-11-17 13:36:17
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
2025-11-17 13:34:47
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ыг зорилоо
2025-11-17 13:02:37
УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх мэдээлэл сонслоо
2025-11-17 12:35:18
Морингийн даваанд барих Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр жилд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
2025-11-17 12:02:31
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл 89.3 хувьтай байна
2025-11-17 11:53:21
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын тов, дараалал
2025-11-17 10:56:56
Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна
2025-11-17 10:50:31
АРД ТҮМЭНДЭЭ ИРНЭ ГЭХ АМЛАЛТТАЙ МАН-ЫН ИХ ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД…
2025-11-17 10:30:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН "СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН НИЙСЛЭЛ ЖЕНЕВ ХОТОД БОЛЛОО
2025-11-17 09:04:58
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-17 07:00:00
М.ДАВААДОРЖ: МИНИЙ ЭМЭЭ Ц.БУНИА ДОЛООН ЖИЛИЙН ДОТОР 2000 ГАХАЙ ҮРЖҮҮЛЖ, 36-ХАН НАСАНДАА МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГАХАЙЧИН БОЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ
2025-11-17 07:00:00
АН-ААС УРВАЖ, Н.НОМТОЙБАЯРТАЙ ЭВССЭН Д.ПҮРЭВДАВААГИЙН “ТЕНДЕРЧИН” ЭХНЭР Н.МӨНХЧИМЭГ
2025-11-17 07:00:00
ШАНАГА БУДААГААР “СОЛИГДСОН” Г.ПАГМЫН 53 ЖИЛИЙН ДАРАА ЭХ ОРОНДОО ИРСЭН ГУНИГТ ТҮҮХ
2025-11-17 07:00:00
МАРТАГДАШГҮЙ ЯГО, ДОН ЖУАН, СТИВА БАЙЛАА, ТЭР
2025-11-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |