• Өнөөдөр 2025-09-18

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
 
Есдүгээр сарын 18-20-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
 
Хур тунадас: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Монгол-Алтайн уулсаар ялимгүй хур тунадас орон. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
 
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +4…+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтайн уулархаг нутгаар +10…+15 градус, говийн бүс нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна. 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2...-4 градус хүйтэн, бусад хэсгээр +2...+4 градус,  өдөртөө +16...+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +17...+19 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188