Монголын төр Л.Эрхбаатар гэх эрхэм мэдэлтнийг дийлэхгүй нь. Бүүр толгойг нь илээд, тендер өгөөд сууж байна. Тодруулбал, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарыг гурван жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан байдаг. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний авлига авч байх үед нь буюу үйлдэл дээр нь саатуулж, баривчилсан түүхтэй. Авлига авсан ч албан тушаалтайгаа үлддэг зарчим Л.Эрхбаатарт л үйлчилж байна.
Хууль хяналтын байгууллагад шалгагдаж, бусдаас их хэмжээний буюу 100 сая төгрөгийн хахууль авсан гэгдэх “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарыг өнөөдрийг хүртэл ажлаас нь чөлөөлөөгүй, ажлаа хийсээр байна. Бүүр “ДЦС-3”-ынхаа зуухыг шатааж, нийслэлчүүдийг хөлдөөхөөр болсон ч ажилтайгаа, албан тушаалтайгаа байна.
Эх сурвалжийн мэдээлснээр “Бусдаас авлига аваад үйлдэл дээрээ баригдсан хүн захирлын суудалдаа суусаар байна. Л.Эрхбаатар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэнэ лээ. “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-иас зарласан тендерийн сонгон шалгаруулалтад хамаарал бүхий компаниа зохиомлоор тэнцүүлж, хариуд нь 100 орчим сая төгрөгийн хахууль авсан. Энэ хүний хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан таслан зогсоож, үйлдэл дээр нь барьсан хэрнээ хариуцлага тооцохгүй, ажлыг нь хийлгэж байгаад гайхаж байна. Л.Эрхбаатар өмнө нь “Эрдэнэт” дулааны цахилгаан станцын даргаар ажиллаж байсан гэсэн” гэв.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнэ “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт 100 сая төгрөг өгөхөөр тохиролцож, урьдчилгаа 30 саяыг нь өгөөд ийнхүү баригдсан. “Хасу-Эрчим” ХХК нь “ДЦС-3” ТӨХК-иас 2022 онд зарласан 274.6 сая төгрөгийн үнийн дүнтэй утаа сорогчийн гол худалдан авах, 738 орчим саяын үнийн дүнтэй өрлөг дулаалгын материал (багц-2) нийлүүлэх, нэг тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй труба хоолой худалдан авах зэрэг тендерт шалгарч, гэрээ байгуулсан юм билээ. Эдгээр тендерт “Хасу-Эрчим”-ийг шалгаруулсныхаа урамшуулалд хахууль авсан байж болзошгүй” хэмээн бичиж байсан юм.
Засгийн газраас 5Ш ажиллагааг эхлүүлсэн. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авлига авсан этгээдүүдийг шүүр ажиллагаагаар шүүрдэж, төрийн албыг цэвэрлэхээр болсон гэх. Тэгвэл Шүүр ажиллалааг “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-аас эхлэх нь зүйтэй юм биш үү, Ерөнхий сайд аа. Авлига авсан этгээд төрийн албанд, даргын суудалд заларсаар байна шүү дээ.
Тодруулбал, улс төрд нөлөө бүхий этгээд болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд нь хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй бол “Шүүр”-дүүлнэ. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, авлига авсан бол нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэж, хариуцлага тооцно гэдгийг албаныхан хатуу анхааруулсан. Гэтэл энэ ажиллагаа нь хэрэгжихгүй, Засгийн газар ТӨХК дахь авлигатай тэмцэхгүй, авлига авсан авсан дарга нарын толгойг энэ мэт илсээр байна.
Сүржин эхэлсэн Л.Эрхбаатарын авлигын хэрэг замхарч, албан тушаалтайгаа зууралдаж байгаа нь хуульд нийцэх үү. ТӨХК-ууд авлигын эх уурхай, албан тушаалын наймаа болсныг ганцхан “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-аас харж болохоор байна. Учир нь, Л.Эрхбаатарын өмнө “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Чинбат нь мөн л авлигын хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж, албан тушаалаасаа огцорч байсан билээ.
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Лэгцэгийн Эрхбаатар 144 сая төгрөгийн орлоготой, 755 сая төгрөгийн орон сууцтай, 74 сая төгрөгийн хадгаламжтай. 2016 оноос хойш Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Орхон аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай тун ойр харилцаатай гэлцдэг. 2021 оны наймдугаар сард “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.
Ноцтой нь, “ДЦС-3” ТӨХК-д осол гарч, дөч гаруйхан настай инженер амиа алдсан. Нэмээд, ослын улмаас “ДЦС-3” ТӨХК-ийн турбин генератор эргэн засагдахгүйгээр эвдэрч, тэг зогссон тул ирэх өвөл нийслэлчүүд дулаан, цахилгаангүй тэс хөлдөх аюулд орчихлоо гэж эл салбарын экспертүүд шогширч байна. Одоогоор хууль хяналтынхан хэргийг шалгаж байгаа бөгөөд амиа алдсан инженер залуу, ажиллагаагүй болсон турбин генераторын асуудалд хэн ч хариуцлага хүлээсэнгүй.
Угтаа Л.Эрхбаатарыг авлигын хэргээр нь явуулж чаддаггүй юм бол хүний амь эрсэдсэн ослын шалтгаанаар нь хангалттай явуулах боломж байсан. Гэвч түүнийг төрөөс явуулах нь байтугай гэр бүлийнхэнд нь тендер өгөөд сууж байна, Монголын төр.
ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарын гэр бүлийнхэн эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудад ажиллацгааж байгаа гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. “ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарын хүү, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХК-ийн инженер Э.Булганхүүгийн эхнэр Б.Нямсүрэн нь “ЭСБА” ХХК-ийг эзэмшдэг. Анх Л.Эрхбаатарын эхнэр Ч.Сарантуяа “ЭСБА” ХХК-ийг байгуулж, бэр Б.Нямсүрэндээ бэлэглэсэн байдаг. Тэгвэл Л.Эрхбаатарын бэр Б.Нямсүрэнгийн “ЭСБА” ХХК нь эрчим хүчний салбарын тендерүүдийг тоншиж байна. Жишээ нь,
-“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д Ган хоолой нийлүүлэх 101 сая төгрөгийн тендер
-“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д Аваар бүртгэх АУРА-07 төхөөрөмж нийлүүлэх 260 сая төгрөгийн тендер
-“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Трансформаторын коэффициент тодорхойлох зөөврийн төхөөрөмж нийлүүлэх 45.0 сая төгрөгийн тендер
-Орхон аймгийн Кабелийн шугамыг шинэчлэх 88.5 сая төгрөгийн тендер
-Орхон аймгийн Хөтөлд 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах шуга тавих 98.5 сая төгрөгийн тендер
-Орхон аймагт 6/0.4 кВ-ын ЦДАШ тавих 53.3 сая төгрөгийн тендер
-Орхон аймагт 0.22кВ-ын ЦДАШ тавих 80.0 сая төгрөгийн тендер
-Орхон аймагт Гэрэлтүүлэг хийх 50.0 сая төгрөгийн тендер зэрэгт шалгарсан байна.
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарын төрсөн дүү, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ахлах нягтлан бодогч Л.Энхцэцэг нь нөхөр Алтангэрэлийн Батхуягийн хамт “Сантбаян бэрх” ХХК-ийг эзэмшдэг. Тэгвэл “Сант баян бэрх” ХХК нь 2024, 2025 онд нийт 8.9 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ.
Тухайлбал, 2025 онд
-Улаанбаатар хотын төв буюу Бага тойруугийн явган хүний зам, талбайг тохижуулах 3.9 тэрбум төгрөгийн тендер
-ХУД-ийн 20-р хороо, Чингисийн өргөн чөлөөнөөс Үйлдвэрийн цагаан хаалга хүртэл авто замыг засварлах 896 сая төгрөгийн тендерт шалгарсан.
-Өнгөрөгч 2024 онд
БЗД-ийн 37-р хороонд 0.6 км зам тавих 1.8 тэрбум төгрөгийн тендер
-“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн шороон замыг хатуу хучилтаар солих 1.8 тэрбум төгрөгийн тендер
-“Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн талбайг засах 300 сая төгрөгийн тендер
-ХУД-ийн 8-р хороо, Яармагийн дэнжид автобусны буудал байгуулах 300 сая төгрөгийн тендерт тус тус шалгарсан байна.
Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т "Төрийн өмчит компанийн захирал, түүний хамаарал бүхий этгээд нь төрөөс тендер авч болохгүй" гэсэн заалттай. Энэ хуулийн 3.1.5-д “Хамаарал бүхий этгээд гэдэг нь тухайн захирлын эхнэр, хүүхэд, төрсөн ах, эгч, дүүг хэлнэ” гэж тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, “ДЦС-3” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар, түүний хүүгийн эхнэр Б.Нямсүрэн, төрсөн дүү Л.Энхцэцэг хоёр нь төрөөс тендер авч болохгүй, хуулиар хориотой гэсэн үг. Гэтэл нийлээд 9.7 тэрбум төгрөгийн тендер төрөөс авчихсан байгааг бид мэдээлсэн.
Зуухаа шатааж, 100 саяын хахууль авсан “ДЦС-3”-ын захирал Л.Эрхбаатар төрөөс явах нь байтугай тендер тоноод дууслаа.
| ЗУУХАА ШАТААЖ, 100 САЯЫН ХАХУУЛЬ АВСАН “ДЦС-3”-ЫН ЗАХИРАЛ Л.ЭРХБААТАР ТӨРӨӨС ЯВАХ НЬ БАЙТУГАЙ ТЕНДЕР ТОНООД СУУЖ БАЙНА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |