Түүний инстаграм хаяг: dj_amarmend
-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Б.Амармэнд гэдэг, 141 дүгээр сургуулийн сурагч. Арван настай сонирхлоороо Dj хийдэг.
-Хэзээнээс Dj хийж эхэлсэн бэ?
-Анх хөдөө явахдаа аавын Dj хийж байгааг харсан юм. Үнэхээр сонирхолтой, гоё санагдсан учраас хийж эхэлсэн. Аавын Dj төхөөрөмж дээрээ гарамгай ажиллаж байгаа нь догь харагдсан юм л даа. Хип хоп хөгжимд дуртай учраас илүү гоё санагдсан хэрэг.
-Анх Dj төхөөрөмж дээр ажиллаж үзэх ямар байсан бэ. Төсөөлсөн шиг нь сонирхолтой байж чадсан уу?
-Үнэхээр гоё санагдсан, гэхдээ жаахан учраа олохгүй байгаа ч юм шиг мэдрэмж төрж байсан.
-Чиний хамгийн тоглох дуртай жанрын хөгжим юу вэ?
-Би олон төрлийн хөгжмөөр оролдож үзсэн л дээ. Тэр дундаас хамгийн гоё нь Organic House жанрын хөгжим. Энэ урсгал нь бөмбөр багатай тайвшруулмаар, чөлөөтэй мэдрэмж төрүүлэх аажуу хэмнэлтэй байдаг юм.
-Dj төхөөрөмж ашиглахыг хэнээр заалгасан бэ?
-Аав анхан шатны ойлголт, заавар өгсөн. Тэгээд өөрөө товчлуур бүрээр нь оролдож, youtube үзэж байгаад сурсан. Аав миний болхи хөдөлгөөн, сонголтыг засаж өгсөн юм. 2023 оноос Dj хийж байгаад хэсэг завсарласан. Тэгээд энэ жилээс дахин хийж эхэлсэн. Өвөө намайг их дэмжиж магтдаг.
-Яагаад хэсэг завсарласан юм бэ, дахин Dj хийх ямар байна?
-Зүгээр л нэг өдөр хиймээргүй санагдаад больчихсон. Гэхдээ дуу хөгжимд дуртай хэвээрээ байсан л даа. Дахин Dj хийж эхэлсэндээ баяртай байгаа. Хамгийн хийх дуртай зүйлсийн минь нэг.
-Чиний тоглож байгаа хөгжим дээр хүмүүс баясаж, бүжиглэж байгааг харах ямар байдаг вэ?
-Миний тоглож байгааг хөгжмийг гоёор мэдэрч бүжиглэж байгааг харах үнэхээр сайхан шүү. Бүүр илүү сайн хөгжим тогломоор санагддаг.
-Dj хийхийг хамгийн гоё нь тэгвэл юу юм бэ?
-Чихэвчээ зүүгээд хөгжим сонсож, хүмүүст баяр баясал өгч байгаа нь сайхан байдаг. Заримдаа хэцүү санагддаг ч болих талаар боддоггүй.
-Тоглодог жанрынхаа хөгжмийг сонсдог уу. Хамтарч ажиллахыг хүсдэг уран бүтээлч чад бий юү?
-Чөлөөтэй, тайван заримдаа сэтгэл сэргээсэн ая хэмнэлийг мэдэрдэг болохоор Organic House жанрын хөгжимд хамгийн их дуртай. Dj James hype-ийн хөгжмийг сонсох дуртай.
-Хүмүүс чамайг Dj хийж байгааг хараад өхөөрдөж, магтдаг юм билээ. Тэрийг сонсох ямар байдаг вэ?
-Dj хийж байхад зураг дарж, бичлэг хийдэг. Сайшааж, магтаж байгаад нь үнэхээр талархаж байна, хичээх болно оо. Гэхдээ зураг, бичлэг хийж байгааг нь хараад жаахан ичих үе байдаг.
-Туршлагатай Dj нарыг сонсохдоо чадвараас нь суралцаж байдаг уу?
-Би тийм ч олон Dj мэдэхгүй ээ.
-Олон тоглолтод оролцож байсан юм билээ. Тэр дундаас хамгийн гоё нь аль нь байсан бэ?
-Хүүхдүүдийн төрсөн өдөр дээр очиж Dj хийх хамгийн сонирхолтой, гоё нь. Хүүхдүүд орилж, бүжиглэж байгааг нь харах гоё байдаг юм. Гэхдээ орой нь жаахан ядардаг.
-Dj хийхээс өөр ямар авьяас байгаа вэ?
-Өөр авьяасгүй байхаа, сайн мэдэхгүй байна. Гэхдээ компьютер, гар утас гээд технологийн учрыг сайн олдог шүү.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаараа бодсон уу?
-Би ирээдүйд сайн Dj болох болно оо.
| 10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |