
Англи Улсын Ливерпүүл хотноо болсон 2025 оны боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 66 улсын 540 шилдэг боксчин өрсөлдсөн. Монголын боксын Үндэсний шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, хоёр медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Л.Алтанцэцэг энэ удаа хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга мөнгөн медаль хүртсэн билээ. Ингэснээр Монгол Улсын боксчид медалийн нийлбэр дүнгээр 66 улсаас 12-р байрт бичигдэж, тэмцээнээ амжилттай өндөрлүүлсэн.
.jpg)
Дэлхийн аваргын мөнгөн медальт А.Баттулга одоо 22 настай. Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин. Тэрбээр Улаанбаатар хот төрж өссөн. Бага байх үедээ, ер нь жаахан сахилгагүй талдаа, хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг. Анх 11 настай байх үедээ Балтан хамгаалах яамны, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны боксын багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Аабатын Гантулга, ОУХМ Ж. Отгонбаяр багш дээр очиж бүртгүүлэн шавь нь болж байжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл боксын спортоор тасралтгүй хичээллэж байгаа. “Алдар” спорт хорооны хоёр багшийн шавь нь болоод 11 жил боксын спортоор хичээллэж яваа.
.jpg)
Одоогоос арван жилийн өмнө боксын спортын мастер Энхтайваны Төрбат агсан, “Алдар”-ын дасгалжуулагч ОУХМ, Ж.Отгонбаяр руу утсаар залгаад “Манай найзын хуурай ахын хүү байна. Одоо 11 настай, их хөдөлгөөнтэй, сэргэлэн, цовоо хүү байгаа. Боксын спортод их дуртай. Боксоор л явна гээд байгаа. Танайд л өгмөөр байна” гэж ярьжээ. Ийнхүү 2015 оны намар нь жижигхэн шар хүүг “Алдар” спорт хороонд хөтлөн авч иржээ.
А.Баттулга “Ливерпүүл-2025” ДАШТ-ий хагас финалд Япон Улсын тамирчин Соукши Макиног ялж, ДАШТ-ий финалд шалгарсан юм. Улмаар Испани Улсын тамирчин Молино Салвадорийг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Харин финалын шатанд Казахстан Улсын туршлагатай тамирчин Санжар Ташкенбойтой тулалдаж мөнгөн медаль хүртсэн.
.jpg)
А.Баттулга өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 25-аас арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд Англи Улсын Шеффильд хотод болсон боксын дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд түрүүлсэн юм. Дэлхийн цомын тэмцээнд хийсэн гурван тулаан бүгд л хүнд ширүүн тулаан байсан. Дэлхийн цомын алтан медалийн төлөө Английн тамирчинтай хийсэн тулаанд 3:2-оор ялалт авсан. Түүнд Английн дэвжээ үнэхээр ээлтэй байгаа. Англи Улсад 2024 онд дэлхийн цомын аварга болж, 2025 онд ДАШТ-ий мөнгөн медаль хүртээд байна.
Харин Монгол Улсад болсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж чадаагүй. Тэр Монголд болсон дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Харин Англи Улсад болсон дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, дутуугаа гүйцээж, алдаа гаргахгүй нягт тулаан хийсэн билээ.
.jpg)
А.Баттулга ДАШТ-ий мөнгө, “World cup” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль, боксын улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. УАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль, нэг хүрэл медаль авч байсан. Монголын бүх ард түмний наадмын мөнгөн медальтай. Өсвөр үе, залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай.
| БОКСЫН ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ А.БАТТУЛГА ГЭЖ ХЭН БЭ |
|
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |