Унтаа улс төр намрын чуулганаар сэрж, эд дундаа халуурч байна. Тэр тусмаа эрх баригч намын даргын өрсөлдөөн өндрөө авч, эхнээсээ багачуудаа баривчилж, томчууд нь “зодолдож” эхэлсэн. Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдснээс хойш мөн ч их дуулиан ар араасаа дэгдэж байна. Түүний хамгийн ойрын хүн гэгдэх МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг цагдан хорьсон. Гэтэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хамгийн ойрын хүнээ хамгаалж ганц үг ган хийсэнгүй. Харин 60, 70-аад оныхоо ах нартай ана мана үзэлцэхээ мэдэгдэж, хариу барив. Хачирхалтай нь, МАН-ын энэ зодооны хөлд АН-ынхан үрэгдэж мэдэх нь.
Түүний хамгийн эхний бай нь АН-ын гишүүд дундаа хамгийн туршлагатай улстөрч гэгдэх УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ-аас шалгаж, Ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх санал оруулахаар хавтастай нэрс бэлдсэний нэг нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Х.Тэмүүжин юм гэнэ. Түүнийг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллээд эхэллээ. Цаашлаад Х.Тэмүүжингийн ил хэрэгт 2012-2014 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байхад нь яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхбат, тухайн үед Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга байсан Б.Цолмон нарыг холбогдуулсан аж. Тэднийг 2012-2014 оны үед цагдаагийн байгууллага, тэр дундаа замын цагдаагийнханд олгосон бэлэн бус торгуулийн систем зэргийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн буруутгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс гадна АН-аас АТГ-ын газрын хаалгыг сахиж яваа гишүүн нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Тодруулбал,АТГ-аас УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг авлигын хэргээр яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлээд буй. Саяхан С.Ганбаатар АТГ-ын хаалга татах болсон асуудлаараа тайлбар хийхдээ “Хууль хяналтынхан намайг хэдэн сар шалгаж байна. Надаас юу ч гарч ирэхгүй. Яах вэ, намайг “Land cruiser 300” унаад явж байна, хахуулиар авсан байх гээд шалгаж байгаа юм байна лээ. Би тэр машинаар тойргийнхоо сумдаар явахын тулд найзаасаа түрээсэлсэн. Минийх биш” гэж мэдэгдсэн. Ямартай ч АТГ-т шалгагдаж буй С.Ганбаатарын авлигын хэргүүд дотор “Land cruiser 300” автомашины асуудал байгаа гэсэн үг.
АТГ -ын үүдийг АН-ын гишүүд татаж эхэлснээс гадна хамтарсан Засгийн газарт багтсан гишүүд нь эхнээсээ чих халууцуулаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Гашуунсухайтын хил холболтын төмөр замын гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайдаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Чайна Энержи” ХК-д давуу байдал олгосон гэрээ хийсэн гэх асуудал сөхөгдөж эхэлсэн. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан “Хил холболтын гэрээг байгуулснаараа бахархдаг. Зарим хүмүүс өөр шигээ санаад байх шиг байна. Авлига, албан тушаалын ямар ч асуудал байхгүйг хариуцлагатай хэлье. Шалгуулахад ч нээлттэй. Улс орны том асуудлыг намын даргын асуудлаас болж битгий зогсоогоосой гэж хүсэж байна. Одоо төмөр замын гэрээг цуцалбал жоомоо алах гээд гэрээ шатааж буйтай адил зүйл болно. Хэрвээ энэ гэрээг алдагдалтай болсон гэж байгаа бол цуцлаад дахин байгуулах бүрэн эрх нь Засгийн газарт бий. Хэрвээ Хятадын талаас авлига авсан бол шалгуулаад, хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн мэдэгдэж амжсан.
Угтаа бол МАН ханиахад АН хатгаа авч эхэллээ. Хатгаа хүндрүүл амьд тулдаг гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс МАН-ын “зодоон” төрийн хямралд хүргэж, хөлд нь АН-ынхан чирэгдэж мэдэхээр байна.
| МАН ХАНИАХАД АН ХАТГАА АВАВ УУ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |