Энэ мэдрэмжийг төмөр замынханд мэдрүүлэхээр “Өглөөний галт тэрэг” кофе шоп үүд хаалгаа нээгээд гурван сар гаруйн хугацааг үджээ. Өглөөний галт тэргийн борголын өртөөнд түр саатаж, халуун латте уунгаа үүсгэн байгуулагч хосууд болох Ц.Баянбилэг, О.Энхбаяр нартай ярилцлаа.
Тус кофе шопын хаалгаар ороход галт тэрэгний зам бүхий шал угтана. Хэн ч “Кофе шопт ороод ирэв үү, галт тэрэгний музейд хүрээд ирэв үү” гэж андуурмаар. Өглөөний галт тэргийг үүсгэн байгуулагчид бүх зүйлээ сэтгэлээ шингээн бүтээж, тохижуулжээ. Галт тэргэнд хэрэглэгддэг байсан хуучин ширээ, сандал, гэрэл, радио зэрэг зүйл байрлуулсан нь сонирхол татна. Кофе шопын өнгө төрх өвөрмөц байхаас гадна үйлчилгээ сайтай, орчны хувьд тохилог байгаа нь үйлчлүүлэгчдийг татах нэг хөшүүрэг болдог бололтой.
Тэд өдөр бүрийн 07:00 цагт пянзны зөөлөн ая эгшиглүүлсээр ажлаа эхлүүлдэг байна. Өглөө бүр итали үрээр кофе чанаж, өөрсдийн гараар бялуу, амттанаа хийдэг юм байна. Тус кофе шопын захирал О.Энхбаяр эхнэртэйгээ үерхэж анх галт тэргээр аялж байжээ. Энэ талаараа “Манай гэр бүлийн хамгийн нандин, үнэ цэнтэй мөч бүхэн төмөр замтай холбоотой.
Яагаад ч юм би төмөр замаасаа холдож чаддаггүй. Би кофенд дуртай ч гэрийн ойролцоо яг ингээд тухлаад суух кофе шоп байдаггүй байлаа. Эхнэр маань сэтгүүлч мэргэжилтэй. Угаас зүгээр гэртээ сууж чаддаггүй хүн болохоор хүүхдээ харах амралтын хугацаандаа ямар нэгэн жижиг бизнес эхлүүлэхээр сэтгэж, кофе шопоо нээгээд байна. Монголын нөхцөлд жижиг, дунд бизнес эрхлэх хэцүү ч үйчлүүлэгчдээс авч байгаа халуун дулаан энерги урагшлах, улам хичээх урам зориг болж байна” гэсэн юм.
Харин түүний эхнэр Ц.Баянбилэгтэй кофе шопоо хэрхэн ая тухтай байлгахыг хичээдэг болоод үүсгэн байгуулж байсан түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм.
-Хүн аливаа зүйлийг эхлүүлэхдээ догдолж бас айдаг шүү дээ. Анхны үйлчлүүлэгчдээ хүлээж авахад ямар байсан бэ?
-Бид нээлтээ хийх өдрөө маш их сандраад, хаалгаа нээж чадахгүй, өөд өөдөөсөө хараад суугаад л байсан. Гадаа хүмүүс хаалгаа нээхийг минь хүлээж зогсоод л. Тэгж байтал аав, ээж хоёр маань залгаад “Бид анхны үйлчлүүлэгчид чинь болъё, хаалгаа зоригтой нээ” гэсэн. Үнэхээр догдлуулж бас сандруулдаг юм билээ.
-Танай кофе шоп бүх зүйлээ сэтгэл гаргаж бүтээсэн нь илт мэдрэгдэж байна л даа. Галын хайрцагийг хүртэл өнгөлж янзалсан байх юм. Дотоод заслын санааг хэн гаргасан бэ?
-Төмөр замын дэргэд нээж байгаа гэсэн сэдвээ бариад, мэргэжлийн хүнтэй хамтран өнгө, загвараа гаргаад, засвараа өөрсдөө хийсэн. Илүү бодит мэт мэдрэмж өгөхийн тулд хуучин вагонд ашигладаг байсан сандал, ширээг жижиг болгож тайраад, зочдоо тухлаж суух хэсэг болгосон. Мөн ханандаа вагоны цонх хийж өгсөн нь илүү бодит мэдрэмж төрүүлдэг. Манайхаар үйлчлүүлэхээр орж ирсэн хүмүүс “Яг л галт тэрэг байна шүү. Одоо ийм зүйл нэмчихвэл болох юм байна. Манайд байгаа аваарай” гэдэг. Тийм үгс сонсохоор хийсэн бүхэн минь илүү үнэ цэнтэй санагдаж, хичээх итгэл нэмэгддэг.
-Үйлчлүүлэгчдэдээ ямар байдлаар таатай орчин бүрдүүлж байна вэ?
-Манайд орж ирсэн хүн бүхэн амттай кофе, шэйк, цай уугаад, дурсамжаа сэргээж, сэтгэл шаналгаж байгаа асуудлаа мартаад гараасай гэж хүсдэг. Жар гарсан болов уу гэмээр хоёр эмээ манай кофе шопын байнгын үйлчлүүлэгч. Тэд өдөр бүр цонхон талын ширээн дээр суугаад ярилцаж байгаад гардаг. Ер нь бүх насныхан манайхаар үйлчлүүлэхдээ таатай мэдрэмж авдаг байх гэж анзаарсан. Хүүхдээ тэвэрсэн ээж орж ирлээ гэхэд хүүхдийг нь тэвэрч байгаад, халуун кофег нь тайван уулгахыг хичээдэг. Энэ мэт үйлчилгээ маань хүмүүст таалагддаг учраас үйлчлүүлэгчдийн тоо сайжирч байна.
-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Энэ бол нөхөр бид хоёрын мөрөөдөж, хүсэж бий болгосон Өглөөний галт тэрэг. Өнөөдөр үйлчлүүлж байгаа хүмүүс хожим, олон жилийн дараа сайхан дурсамж, анхны болзоо, залуу нас, найзтайгаа уулзаж байснаа дурсахаар манайд ирэхэд нь яг энэ дүр төрхөөрөө, яг өнөөдрийнхөө үйлчилгээ үзүүлж байх юм сан гэж мөрөөддөг. Тэр үед кофе, амттаны төрөл нэмэгдсэн байх нь ойлгомжтой. Гол нь орчин, найрсаг харилцаа, энэ бүхнийг сануулах донжтой бөгөөд энгийн хэв маяг маань яг хэвээрээ хадгалагдаасай гэж хүсдэг.

| БОРГОЛЫН ӨРТӨӨ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |