
–“Тал нутгийн марафон”-д амжилттай уралдсанд баяр хүргэе.
-Баярлалаа. Энэ жилийн “Тал нутгийн марафон” сайхан зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөлөө.
.jpg)
–Ямар, ямар зайд уралдаж, хэдэн медаль хүртэв ээ?
-Би энэ удаагийн “Тал нутгийн марафон” гүйлтийн тэмцээнд 5 км-ийн зайн гүйлтэд уралдаж хоёрдугаар байр эзэллээ.
.jpg)
–“Тал нутгийн марафон”-д гадны орны тамирчид уралдсан уу?
-Тийм ээ. Энэ жилийн тэмцээнд Япон Улсын тамирчид өмнөх жилүүдээс илүү олноор оролцлоо.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Отгондоржийн Оюунбаяр гэдэг. Би 22 настай, эрхзүйч мэргэжилтэй. Хөнгөн атлетикийн тамирчин.
.jpg)
- Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Ховд аймгийн Мөст суманд төрж, өссөн.
-Хөнгөн атлетикийн ямар клуб, спорт хорооны тамирчин бэ?
-Би 2025 оноос “Mongolia Elite Runners” клубт бэлтгэл, сургуулилалтаа хийж, мэргэжлийн багш, дасгалжуулагчийн удирдлага дор холын болон дундын зайн гүйлтийн бэлтгэл хийж байгаа.
-Спортын ямар зэрэг, цолтой вэ?
- Хэ, хэ, хэ, баярлалаа. Одоогоор хөнгөн атлетикийн спортын ямар нэгэн зэрэг, цол байхгүй. Би шинэ залуу тамирчин, илүү мундаг болохын төлөө хичээж байна.
–Хөнгөн атлетикийн холын зайн гүйлтийн төрлөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа бэ?
-Энэ жилээс мэргэжлийн багшийн удирдлага дор системтэйгээр хичээллэж эхэлсэн.
-Яагаад тэсвэр хатуужил шаардсан дундын болон холын зайн гүйлтийн төрлийг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Энэ төрлийг сонгоход Үндэсний шигшээ багийн тамирчин, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний марафон гүйлтэд оролцогч, ОУХМ Б.Мөнхзаяа эгч чухал нөлөө үзүүлсэн. Мөн Үндэсний шигшээ багийн тамирчин, олимп, ДАШТ-ий марафон гүйлтийн оролцогч, ОУХМ Д.Гантулга ах энэ спорт энэ төрлийг сонгоход маш том түлхэц болсон.
Энэ хоёр сайхан тамирчин, надад холын зайн гүйлтийн хүнд хэцүү тал хийгээд онцлогийг надад ойлгуулсан. Зөвхөн боломж төдийгүй, үлгэр жишээ болж, өөрсдөөрөө батлан харуулсан тамирчид байгаа юм. Холын зайн гүйлт бол зөвхөн хурд бус, сэтгэлийн хат, хатуужил, тэсвэр, тэвчээр шаарддаг төрөл. Тамирчин 100 хувь өөртөөгөө ажиллахыг шаарддаг онцлогтой төрөл байгаа юм. Би өөрийгөө сорьж, өөрийн хязгаарын түвшнийг давж, бие бялдар, оюун санаагаа хөгжүүлэхийн тулд энэ төрлийг сонгон хичээллэж байгаа.
-Хөнгөн атлетикаар хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-“Улаанбаатар марафон”, “Дархан марафон”, “Сэлэнгэ марафон”, Увс аймагт болсон кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн, “Булган марафон”-оос авхуулаад өнөөдөр оролцсон “Тал нутгийн марафон” гээд оролцсон бүх тэмцээн маань миний хувьд том тэмцээнүүд байлаа.
-Холын зайд гүйхийн аз жаргал, сэтгэл ханамж юу байдаг вэ?
-Холын зайд гүйх нь бие болон оюун санааны тэсвэрийг сорьж, өөрийгөө даван туулах боломжийг олгодог. Уралдаанд амжилт гаргах, хувийн амжилтаа шинэчлэх үед ирдэг аз жаргал, сэтгэл ханамж нь миний тамирчны замналын хамгийн том урам зориг болдог.
| О.ОЮУНБАЯР: Би илүү мундаг болохын төлөө хичээж байгаа |
|
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |