• Өнөөдөр 2025-09-17

Х.ЖАНГАБЫЛ: Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын нэг нөхөр цэцэрлэг, сургуулийн захирлыг "ХҮН намд элсэхгүй бол ажлаас хална" гэж дарамталж байна

       УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлж байгаа асуудалтай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 
 
УИХ-ын гишүүн Х.Жангабыл: Баян-Өлгий аймагт олгох санхүүгийн дэмжлэгийг хоёр жил дараалан хаслаа. Үүнээс болж 164 алба хаагч цомхтголд орох болж байна. Яагаад орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг хасаад байдаг юм бэ. Төвийн бүсээс алслагдсан, хүн хам хамгийн олон аймаг шүү дээ. 
 
Боловсролын сайдаас асуухад Засгийн газар 2025 оныг боловсролыг дэмжих жил болгохоо зарласан. Дээр нь Ерөнхий сайд нь "Хүний хөгжил бол хамгийн том мега төсөл" гэчихээд Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт нэг ч төгрөг нэмж тавигдаагүй байна. Дээр нь төрийн алба хаагчийн шаардлага хангаагүй ХҮН намын нэг нөхрийг боловсролын газарт томилсон байна. Гэтэл нөгөөх нөхөр нь цэцэрлэг, сургуулийн эрхлэгч нарыг "ХҮН намд элсэхгүй бол ажлаас хална" гэж дарамталж байна. Тэр нөхрийг хэд хоногийн өмнө ажлаас чөлөөлснөө хэд хоногийн дараа дахиад томилсон сурагтай. Энэ үнэн бол П.Наранбаяр та ХҮН намын хүний нөөцийн сайд юм уу, улсын сайд юм уу.
 
Сангийн сайд Б.Жавхлан: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт аймгуудад жигд хасагдсан. Энд Х.Жангабыл гишүүн буруугүй шүү. Учир нь нүүрсний орлого буурч, төсвийн орлого түүнийгээ дагаад буусан. Тэгэхээр төсөвт ордог АМНАТ-ын орлогыг орон нутагт хуваахаар буурч байгаа юм. Тодотголоор ч буурсан. Төрийн албаны тоог есөн хувиар бууруулна гэж бид төлөвлөн баталсан. Үүнийг хэрэгжүүлээд явж байна. Ингэж цомхтгол хийхдээ улстөржсөн асуудал гаргаж болохгүй.
 
 Боловсролын сайд П.Наранбаяр: Боловсролын газрын даргын томилгооны тухайд, бидэнд ирүүлсэн ТАЗ-ийн шаардлагаар түүнийг чөлөөлсөн. Дараа нь түр томилгооны хүрээнд томилох шаардлагатай болсон. Тэгээд ахиад томилсон. Сургууль, цэцэрлэг дээр улстөржсөн асуудал гаргахыг би зөвшөөрөхгүй. Ирсэн мэдээллээр мөнгө төгрөг өгчих гэсэн байдлаар албан тушаал зардаг байдал тэнд нэлээд ужгирсан нь үнэн шүү. Үүн дээр бид шинэчлэлийг хийх ёстой.
 
 

Х.ЖАНГАБЫЛ: Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын нэг нөхөр цэцэрлэг, сургуулийн захирлыг "ХҮН намд элсэхгүй бол ажлаас хална" гэж дарамталж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188