Мөнхүү эршүүд атлаа өөрийн уянгатай яруу найрагч Я.Баяраагийн шинэ ном “Бороонд норсон Чехов” уншигчдын сэтгэлийг мөн норгож орхив гэлтэй. Гуниг, ганцаардлыг жинхэнэ утгаараа урладаг гэж түүнийг хэлж болно шүү дээ. Уншигчид хэдий нь “Таслал”-д автаж, түүний урлахуйн дор уншихад суралцсан бололтой байдаг. Энэ удаад ч түүний шинэ ном магнайг минь тэнийлгэж, уншихын аз жаргалын дахин мэдрүүлсэн.
“Энэ амьдрал амгаланг эрэгсдэд зориулагдаагүй
Энэ амьдралд амиа тэвчигчдэд зориулагдаагүй
Энэ амьдрал гэгээнтнүүдэд зориулагдаагүй
Энэ амьдралд гэм зэмгүйчүүдэд гишгэх газар үгүй
Энэ амьдрал хэн ч бишүүдэд зориулагдсан юм
Энэ амьдрал хэнээтнүүдэд зориулагдсан юм
Энэ амьдрал хулчгаруудад зориулагдсан юм
Энэ амьдрал худал хуурмагийн орон зай юм” мөрүүдтэй учрахдаа амьдрал хийгээд гүн ухаан, намар цагийн талаар асар их бодолд автаж, өөрийн тухай, өөр бусдын ч тухай бодол болсон юм. Яруу найрагч М.Хангал тэмдэглэлдээ “Одоо л ойлголоо. Амьдралд ямар их хайртайг минь мэдрүүлсэнд баярлалаа, Баяраа” хэмээн бичсэнийг санав. Амьдралд хайртай оршино гэдэг хамгийн гэгээн зүйл мөн болохыг харуулж байгаатай ялгаагүй санагдана. Цаашилбал,
“Чи бидэн бие сэтгэлээ нүүр нүдгүй шуурга мэт эдэлж
Чи бидэн бие сэтгэлээ нүүр нүдгүй шуурга мэт нэрмэж” төгсөх бөгөөд шуурга адил хүний сэтгэлийг эдэлж, түүндээ нэрмүүлж асан цаг хугацаагаар ямарваа нэгэн буруу сэтгэлгүй, чин үнэнч хайрлахын нэрийг харуулсан юм. Үүнд,
“Сормуус дэрвэх зуурт ч хөг орон эгшиглэх болоод
Сормуус дэрвэх чимээнээ цэл залуугийн гунигаа би олоод”-ыг арын хуудсаас нийлүүлэн уншиж ойлговоос хүн төрөлхтний хайр сэтгэл дэх мөнхийн асуудлын хариултыг ч олж болох болов уу. Аль ч төрөл зүйлд ямарваа нэгэн ач холбогдол байдгийн учир түүний хариг уянгын үүсвэрийг танья гэвээс,
“Гучин насандаа гунигийг танив
Гутармаар нь өөр юуг ч эс танив
Цочирдмоор энэ үнэний өмнө
Цоргитол ширтэх нүдний өмнө
Ахиад нэг удаа аль болох дулаахан
Инээмсэглэв. Хуурмаг инээд.
Энэ үдэш түүнийг гурвантаа хуурав
Энэ хуурмаглал хуран хурсаар
Гэтэлж давшгүй хана болох вий гэхээс
Гэмшил бус айдас төрөв.
Хүн хүнээс биш өөрөөсөө л айж явбал
Хүн чигээрээ үлдэнэ гэж сэтгэлээ хуурав” буюу “Гучин нас” шүлгийг нь уншвал зохилтой. Энэ насан дээр ирсэн хүн яагаад ч юм бэ, өөр болон бусдын тухай, амьдрал, аж төрөхүйн тухай, цаг хугацаа, сансар огторгуй, гүн ухааны тухай асар их бодлуудыг тээдэг бололтой гэмээр, тэр бүр нь хуран хурсаар өөрөө ч гэтлэшгүй хана болох аж. Тэрхүү ханыг барьсан үзгээрээ нураан зогсох яруу найрагч Я.Баяраагийн өмнө амьдрал, бодол сэтгэлийн бороонд норсон минь энэ...

| “Бороонд норсон Чехов”-д хаягласан захидал |
|
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |