Эхний хэсгийг дараах линкээр уншаарай. https://ergelt.mn/news/173/single/54524
Хоёр дахь хэсгийг дараах линкээр уншаарай.https://ergelt.mn/news/173/single/54556
Гурав дахь хэсгийг дараах линкээр уншаарай.https://ergelt.mn/news/88/single/54606
Дөрөв дэх хэсгийг дараах линкээр уншаарай. https://ergelt.mn/news/173/single/54711
Тав дахь хэсгийг дараах линкээр уншаарай. https://ergelt.mn/news/173/single/54728
ЗУРГАА
“...Тас хазахгүйгээр бүв бүтэн чөмөг гарган авч сурах хэрэгтэй юм байна даа. Түүнээсээ өмнө аль самрыг цөмөх вэ гэдгээ таньж, гаргаахгүй мэддэг болох хэрэгтэй ч юм уу. Нэгэнт бүрэн боловсорсон сайхан чөмөгтэй, амьтанд идүүлээгүй, алив зүйлээс шалтгаалж хөгцөрч, муудаагүй самрыг таньж, ялгаж чаддаг болчихвол цөмөхөд ч ядаад байх юу байх вэ дээ. Гэхдээ ч бас оньгүй шүү дээ, хэчнээн сайхан улаан хүрэн, бүрэн болцтой самар байлаа ч тас тас хазчихаад байдаг үе бий шүү. Бүр байг гэхэд хэлтгий хазаад, чөмгөө ястай нь хольчих хайран тохиолдол ч цөөнгүй. Тэгэхээр хамгийн чухал нь цөмж сурах л юм байна. Цөмөх. Цөмж сурах. Зөв цөмж сурах” гэж бодонгоо алхаж явлаа.
Энэ бодлоос улбаалан “Аа бас амьдарч сурах хэрэгтэй юм байна. Баргийн юманд бачуурч, оволзоод байхгүйд суралцах хэрэгтэй юм байна, эхлээд. Элдэв хорон үгс, эмх замбараагүй байдал, хэн нэгний өдөөн хатгалга, хорвоогийн буй бүхний юунд ч тэгтэл уурлан бачимдаж эсвэл учиргүй хөөрөн баярлахгүйд суралцаж чадвал амьдарч сурч байна гэсэн үг бил үү. Үгүй ч юм уу. Хүний орчлонгийн сайн, мууг биеэр мэдэрч, болох болохгүйг нь өөрөө дэнсэлж, ялгаж, салгахгүйгээр хэн нэгнээр хэлүүлээд л, зөвлүүлээд л тойрно эсвэл зугтана гэдэг гунигтай биш гэж үү.
Бас үзэж туулж болох сайн сайхан зүйлсийг ч хэн нэгний үгээр орж алгасч болно гэж үү. Үүнд бачууран оволзтол уурлах, элдэв хорон үгсийг сонсох гэх мэт миний хүсдэггүй бүх мэдрэмж багтана. Тэр мэдрэмжүүдгүйгээр амьдралын сайн сайхан ер нь юу юм бэ. Тэгэхээр эхлээд мэдрэх. Мэдэрч сурах. Тэгээд амар амгалан байж сурах. Тэр нь амьдарч сурч байгаа гэсэн үг үү... Ганцхан амар амгалан байх нь бас амьдрал мөн гэж үү... Бүтэн чөмөг ар араас нь идэх хэчнээн амттай, таашаалтай билээ дээ. Түүн шиг л бүх зүйлийг мэдэрч үзчихээд амьдралын мөн чанарыг ойлгох хэрэгтэй юм байна. Бас заримдаа самраа тас хазчихаад харамсаж, эсвэл амтгүй, хатсан чөмөг таарахаар нь хурдхан “түй” гэж хаячихаад, дараагийнхыг нь амтлаг, бүтэн чөмөг гаргахын төлөө болгоомжтой, хянамгай гэгч нь цөмөх...” гэж бодонгоо самрын яснуудаа цүнхнийхээ урд халаас руу хийлээ.

Ахин нэг атгыг аваад, цөмж эхлэнгээ “...Бодож сурах. Бодлуудаа эрэмбэлж чаддаг болох. Энэ нөхцөлд юуг бодох вэ, аль алийг нь хойш тавьж байгаад дараа бодох вэ гэж ангилж сурах. Ингэж чаддаг болбол хүсээд байдаг амар амгаландаа хүрчих юм биш үү. Муу муухайг биш, дандаа сайхан юм бодохгүй юу, тэгвэл. Гэхдээ үнэхээр хэцүү юм байна шүү. Бодож сурахын тулд зарим зүйлийг бодохгүй байх хэрэгтэй болох нь. Бодохгүй байя гэвч бодогдоод байдаг үйл явдал, дурсамж гэж байдаг. Бас бодмооргүй байвч яг одоо л сайтар бодож, удаан тунгаагаад эцсийн шийдвэрээ гаргахгүй бол болохгүй зүйл ч гэж байдаг... Хүн бүхэн бүх амьдралынхаа туршид бодож байгаа шүү дээ. Бодолгүй хором, мөч гэж үгүй. Амьдрал бол бодлын хэлхээс... Хүссэн бүхэн, баргийн хүн үүнийг амархаан чаддаг болчихгүй юм байна. Магад энэ миний ойрын хэдэн жилдээ, бүр насан туршдаа ч хэрэгжүүлж чадахгүй зүйл байж мэднэ” гэнгээ нэг самрыг тас хазаадахав. Хоёр хэсэг болсон, тал тал чөмөгтэй ясаа атгаж байгаад долоовор хурууныхаа завсраар хэд сайн үлээгээд чөмгийг нь гарган авангаа “Бодож сурах тухай бодлоо дараа тухтайхан үргэлжлүүлнэ ээ” гэж бодож амжив.

| ДЭЭД ӨРӨӨНИЙ ШИРЭЭ-VI |
|
Дуучин Д.Дүйнхэржавын "Mongolian best classic" пянзны нээлт маргааш болно
2026-06-18 15:48:08
Герман Улсад “BONN CLIMATE CAMP 64” хуралдаан болжээ
2026-06-18 13:10:40
Д.Саруултөгс “ТУНИС -2026 Гран при”-гээс мөнгөн медаль хүртжээ
2026-06-18 12:34:20
Э.ЭНХСҮЛД: ЭНЭ ЗУН ХУР ТУНАДАС ИХТЭЙ БАЙХ Ч БАРУУН АЙМГААР ГАНТАЙ БАЙНА
2026-06-18 12:26:58
НҮБ-ын байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр итгэмжлэх захидлаа гаргуулав
2026-06-18 12:12:52
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ
2026-06-18 12:02:21
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2026-06-18 10:58:13
Италийн сурагчид Монголын түүх соёлтой танилцав
2026-06-18 09:50:28
Ц.МОНГОЛ: НЭГ ГЭРЭЭГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЭД, НӨГӨӨГ НЬ ОРХИХ НЬ ШУДАРГА ЁС УУ
2026-06-18 09:45:47
Европын монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөв
2026-06-18 08:14:58
Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-06-18 08:00:27
Э.ТӨГСЖАРГАЛ: "ОДДЫН ГЭГЭЭ" КИНОНЫ ГЭГЭЭГИЙН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ
2026-06-18 07:00:00
ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИАР СОГТУУРУУЛАХ УНДАА, АХУЙН ГАЗ, ӨНДӨГ, АМТЛАГЧ ЗЭРГИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ ИРГЭН Т.НЭРГҮЙГ ГААЛИЙН БАЙЦААГЧДЫГ ГҮТГЭСЭН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2026-06-18 07:00:00
МЯНГАН КИЛОМЕТРЫН АЛСАД НУТАГ МИНЬ БИЙ…
2026-06-18 07:00:00
“УЛААНБААТАР-2026”-Д ОЛИМП, ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД ЦУГЛАРЧЭЭ
2026-06-18 07:00:00
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-06-18 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-06-18 07:00:00
ЖАГСАГЧДААР “ТОЛГОЙ”-ГОО МЭДҮҮЛСНИЙХЭЭ ГОРЫГ ОЮУТОЛГОЙ ТОЛГОЙ ДЭЭР АМСАЖ ЭХЭЛСЭН ҮҮ, МАН-ЫНХАН
2026-06-18 06:00:00
“АЧИТ-ИХТ” ХХК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ИЙН НЭГЭЭР 9 ДЭХ УДААГАА ШАЛГАРЛАА
2026-06-17 17:53:45
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
2026-06-17 12:00:00
П.Энхманлай “Тунис-2026 Гран при”-гээс хүрэл медаль хүртлээ
2026-06-17 07:47:28
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫН ТЕНДЕРТ “CHINA HYWAY GROUP”-ИЙГ ТӨЛӨӨЛСӨН Б.ЗОЛБОО ГЭЖ ХЭН БЭ
2026-06-17 07:00:00
Б.НАРАНБААТАР: ОДОО ЖИНХЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ ЭХЭЛНЭ, ТҮР ХҮЛЭЭ
2026-06-17 07:00:00
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРТ “ЭЗЭН” СУУСАН Г.САЙХАНБАЯРТ МОНГОЛЫН ТӨР ЯМАР ӨРТЭЙ ЮМ БЭ
2026-06-17 07:00:00
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-06-17 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-06-17 07:00:00
УЛААН ЭРЭГ"-ИЙН МАНГАС МЯГМАРААС УЛАЙССАН ХАР ТАМХИЧИН ЖОЙНТ ХҮРТЭЛХ ДҮРҮҮД ТҮҮНИЙХ
2026-06-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |