“Сүүлчийн шөнө
Чиний минь амьдрал шиг богинохон байсан
Сүүлчийн шөнө
Чимээгүй саран шиг тодхон байсан
Сүүлчийн шөнө
Эргэж уулзахаар болзоод өглөөг хүлээсэн
Эцсийн учрал гэдгийг хэн хэн нь ч мэдээгүй” хэмээх тухайн үеийн залуусын дунд хит, өдгөө ч дээгүүрт эрэмбэлэгддэг “Сүүлчийн шөнө” дуу сонсогчдын хүртээл болоод 27 жил болжээ. Бид “Дуу төрсөн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт хэн нэгний санасан сэтгэлийг сэдрээж, нууцхан гунигийг хөндүүрлүүлдэг “Сүүлчийн шөнө” дуу хэрхэн бүтсэнийг хүргэж байна.
“Сүүлчийн шөнө” дууны гол дүр нь одоогийн Зам, тээврийн сайд, тухайн үеийн бизнесмэн Б.Дэлгэрсайханы хайртай бүсгүй байжээ. Байжээ гэсний учир нь, түүний ирээдүйн хань, хүүхдүүдийнх нь ээж болох байсан хайртай бүсгүй нь 1998 онд зуурдаар таалал төгссөн байдаг. Тэрбээр чин сэтгэлийн хайраа, хайртай бүсгүйнхээ гэгээн дурсгалд зориулж мөнхжүүлэхээр “Харанга” хамтлагийн уран бүтээлчдийг зорьсноор энэхүү дуу бүтжээ. Б.Дэлгэрсайхан энэ тухай дурсан ярихдаа “Хүний амьдралд олон зүйл тохиолдоно. 1998 онд хайртай бүсгүй минь Эрдэнэт хот руу явж байх замдаа осолд орж, бурхан болсон. Тэр үед бид залуу байсан. Хайртай бүсгүйгээ алдчихаад уй гашууд автаж, тэр бүхэнд өөрийгөө буруутгаж байсан. Цаг хугацаа өнгөрсөн ч түүний минь тухай дурсамж сэтгэлд тодоос тод хэвээр байдаг. Тиймээс хайртай бүсгүйнхээ төлөө юу хийж болох вэ гэж бодох болсон. Цаг хугацаа өнгөрч, жаахан амсхийсний дараа түүндээ зориулж дуу хийлгэхээр сэтгэлийн үгээ шүлэг болгон бичээд “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат дээр очсон. Тэр бичсэн шүлгийг минь харчихаад, “Ийм дуу гэж юу байх вэ. Дууны үгээ өөрчлөх хэрэгтэй” гэсэн. Тэгээд бид дууны үгээ яаж өөрчлөх, хэнээр бичүүлбэл сайхан дуу бүтээх тухай ярилцаад, яруу найрагч Б.Ичинхорлоо, “Харанга”-ын Лхагваа нарыг зорьсон. Мэдээж би түүнээсээ хойш гэр бүл зохиож, одоо элэг бүтэн сайхан амьдарч байгаа. Хүнд элэг бүтэн амьдрах шиг жаргал байхгүй. Миний хүүхдүүд бол миний аз жаргал. Би үхэн үхтэлээ тэднийхээ төлөө амьдарна” хэмээн ярьсан байдаг.

"Сүүлчийн шөнө” дууны гол дүрийн эзэн хэний ч хайрыг татаж, харцыг булаахаар үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэдэг. Эмэгтэй хүний гоо сайхны цогц илэрхийлэл болсон тэр бүсгүй бусдыг уучилж, чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг өгөөмөр нинжин сэтгэлтэй уяхан эмэгтэй байсан болов уу. Яруу найрагч Б.Ичинхорлоо “Сүүлчийн шөнө” дуу хэрхэн бүтсэн тухай ““Харанга”-ын Чука Б.Дэлгэрсайханыг дагуулаад манайд ороод ирсэн. Тэр үед манайх телевизэд, бид монгол гэрт амьдардаг байсан. Б.Дэлгэрсайхан шар драпан пальтотой байсан санагддаг. Бидэнд өөрт тохиолдсон уй гуниг, амьдралаа ярьж, хайртай эмэгтэйдээ зориулж, дуу хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тухайн үед тэд үл ойлголцлоос болоод хоёр тийшээ болсон ч харамсалтай явдал болохын өмнөхөн уулзаж, сайхан ярилцаж, ойлголцоод, хэсэгхэн хугацаанд хөндий байсан ч бие биедээ хайртайгаа улам ихээр мэдэрч, бүхнийг шинээр эхлүүлэх ёстойгоо ойлгож, эргэж уулзахаар болзоод салсан гэдэг. Биенийгээ хайрласан, уучилсан чин сэтгэлийн ухаарал дүүрэн яриа, тэврэлт, үнсэлтээр дүүрэн болзоо тэдний сүүлчийн уулзалт байсан юм билээ. Би түүний амьдралын тухай сонсоод “Сүүлчийн шөнө” дууны үгийг тэр дор нь бичсэн. Чука намайг бичиж байх хооронд “Сүүлчийн шөнө гэдэг хэсэг дээр хамаг зангирал, ньюнс нь байна” гээд л аяыг нь аялаад байсан. Чукагийн тэр их эмзэглэл, тийм их өвдөлт, мэдрэмжээр тэр аялгуу төрсөн юм. Бас клипийг нь яаж хийхийг хүртэл дотроо төсөөлчихсөн “Сүүлчийн шөнө гээд эхлэхэд нь машин хөрвөөх юм байна” гэж ярьж байсан санагдана. Харин “Харанга”-ын Лхагваа миний шүлгийн зарим үгийг өөрчилж, дуулахад амархан болгосон. Тэд клипийг нь богино хугацаанд хийлгэж, дуу ч тухайн цаг үеийн хамгийн олон сонсогчтой хит дуунуудын нэг болсон. Б.Дэлгэрсайхан тэр үед харьцангуй залуу, дахин амьдрал зохиох нь тодорхой байсан. Гэсэн ч хайртай бүсгүйнхээ гэгээн дурсгалд зориулж, дуу бүтээлгэнэ гэдэг түүндээ чин үнэнч сэтгэлээр хүндэтгэлтэй хандаж байгаагийн илэрхийлэл яалт ч үгүй мөн. Уран бүтээлчдийн авьяас, чадвараас гадна Б.Дэлгэрсайханы чин үнэнч сэтгэл, хайр, гэгээн бодол, тэмүүллийн хүчээр “Сүүлчийн шөнө” дуу олны хайртай бүтээл болсон. Өөрөөр хэлбэл, энэ дууны амин сүнс нь хайртай бүсгүйнхээ төлөө эцсийн мөчид ч бүхнээ зориулж чадсан сайхан сэтгэлтэй залуугийн хэмжээлшгүй их хайр байсан гэхэд болно” гэсэн юм.
Харин “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат “Б.Дэлгэрсайхан талийгаачдаа зориулж, “Сүүлчийн шөнө” гэсэн дуу хийлгэхээр намайг зорьж ирсэн. Би түүний амьдралд юу тохиолдсоныг сайн мэдэхгүй. Мэдэхийг ч хүсээгүй. Харин түүнд тохиолдсон гашуун явдлыг нь сонссон, ойлгосон. Тэгээд ая бичсэн. Уран бүтээлч болгон зүрх, сэтгэлээ урж, тасдан байж аливаа бүтээлийг “төрүүлдэг”. “Сүүлчийн шөнө” дууг би тэгж л хийсэн. Зүрх, сэтгэлээ зориулж хийсэн болохоор тэр дууг одоо ч олон хүн сонссоор байгаа. “Харанга”-аас гадна Б.Маралжингоо, Д.Отгонжаргал, Х.Оюунбилэг болон “Х VIT” хамтлаг коверлож дуулсан байдаг” гэсэн юм.
...Чамдаа би хайртай гээд
Чихэнд минь шивнэсэн тэр шөнө
Тэргэл саран намрын зүүдтэйгээ
Тэр л чигээрээ сэтгэлд хоногшин үлджээ
Зүрхэнд минь хоногшсон учрал
Зүүдэнд урсах аялгуу байсан
Хайрын харц бүлээхэн нулимс чинь
Хатуу орчлонгийн гэгээ байсныг мэдэрсэн...
Б.Дэлгэрсайхан тэр үед харьцангуй залуу, дахин амьдрал зохиох нь тодорхой байсан. Гэсэн ч хайртай бүсгүйнхээ гэгээн дурсгалд зориулж, дуу бүтээлгэнэ гэдэг түүндээ чин үнэнч сэтгэлээр хүндэтгэлтэй хандаж байгаагийн илэрхийлэл яалт ч үгүй мөн.
| Б.ДЭЛГЭРСАЙХАН "СҮҮЛЧИЙН ШӨНӨ" ДУУГ ХАЙРТАЙ БҮСГҮЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛАН БҮТЭЭЛГЭЖЭЭ |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |