• Өнөөдөр 2025-01-19

ХАВТАСТ ХЭРЭГ: Согтуудаа хамтран амьдрагчийнхаа гуянд хутгалж, хөнөөжээ

2024-12-13,   632

       Иргэн Д нь согтуурсан үедээ хамтран амьдрагчаа хутгалж, хөнөөсөн харамсалтай хэргийг бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс "Хавтаст хэрэг" буландаа тоймлон хүргэж байна.

    Шүүгдэгч Д  нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ш-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гуянд нь хутгалж, хөнөөжээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д нь гэмт хэрэг үйлдээгүй, амь хохирогч өөрийгөө хутгалж гэмтэл учруулсан гэжээ. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч Д амь хохирогч Ш нар нь 2019 оноос хамтын амьдралтай байсан ба энэ хугацаанд ахуйн хүрээнд архидан согтуурдаг, шүүгдэгч Д нь амь хохирогчийг зодож, цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэг байсан. Улмаар хэрэг гарсан өдөр Д нь согтуурсан үедээ хамтран амьдрагч Ш-тэй маргалдаж, түүний баруун гуя тус газарт хутгалснаас тараагуур том судас гэмтэж, хохирогч цочмог цус алдаж, амиа алджээ.

-Гэрч Ж:  уйлаад манай хөгшин хачин болчих шиг боллоо би яах вэ гээд тэвдсэн байдалтай байхаар нь биийг дагаж гэр рүү нь ороход гэрийн баруун талын орны урд газарт  дээшээ харсан байдалтай толгой нь хойд зүг рүү хоёр хөл нь урд зүг рүү харсан ямар нэгэн хөдөлгөөнгүй байхаар нь судсыг нь барьж үзэхэд бие нь хүйтэн судасны цохилт мэдэгдэхгүй байхаар нь хүүхдийнх нь дугаарыг асуугаад утсаар ярьсан ба түргэн дуудахад удалгүй түргэний эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Хохирогчийн баруун хацар хамрын орчим жижиг шалбарсан шинэ шарх харагдаж байсан...” гэжээ.

-Гэрч Д-ын “...би *** эгчээс юу болсон талаар асуухад *** эгч надад гэртээ байхад манай хашааны хаалгыг *** цохиод манай хөгшин хачин болчихлоо та үзээд өгөөч гэж хэлээд намайг гэр рүүгээ дагуулж орсон. Би гэрт нь орж үзээд түргэн дуудсан гэж хэлсэн ба надад өөр ямар нэгэн зүйл яриагүй. ***оос гадаа тамхи татаж байх үедээ юу болсон талаар би асуухад өнөөдөр манай гудамд байдаг *** гэх эмэгтэй болон манай ээж ***, *** нар пиво аваад хувааж уусан ба ***г явсны дараа *** ээж хоёр амрахаар болоод *** зүүн талын орон дээр манай ээж баруун талын орон дээр хэвтээд унтсан ба манай ээж унтаж байгаад орноос газар унаад ухаангүй болсон гэж надад хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл надад яриагүй. ..гэрийн эд зүйлсээс эвдэрч гэмтсэн анхаарал татахаар ...содон зүйл анзаарагдаагүй...Ш.*** хамтран амьдрагч *** нар архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг эрүүл үедээ маргаж, муудалцаад байдаггүй архи уусан үедээ хоорондоо маргаж муудалцдаг...” гэсэн мэдүүлэг өгчээ.

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...ээж 2019 оны намраас ***той хамтран амьдарч эхэлсэн. Хоёулаа нийлээд архи уучхаад байдаг байсан. 2020 оны 11 дүгээр сард би байрны найр хийсэн. Энэ үед ээж манай гэрт ирэхэд зүүн нүд нь хөхөрч хавдсан байдалтай ирж байсан. Тэгэхээр нь би наад нүдээ яасан юм гэж асуухад *** архи уучихаараа намайг хардаж сэрдээд хэрүүл хийгээд зодсон, хашаанд байгаа том машинаар хүртэл дайрч ална гэж хэлсэн. Би бушуухан энэ хүнээс салж холдмоор байна гэж хэлэхээр нь та тэгвэл манай гэрт ирээд байж байгаач гэж хэлсэн боловч ээж манай гэрт ирээгүй юм. *** ах ер нь л архи уучихаараа их агсам зантай ээжийг хардаад хэрүүл хийгээд байдаг байсан. Ээж урьд нь амиа хорлох үйлдэл гаргаж байгаагүй... 26-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглэх юм бэлдсэн хүүхдүүдээ дуудсан байсан, манай ээж амиа хорлох хүн биш...” гэжээ.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч санал нэг байна гэжээ.


ХАВТАСТ ХЭРЭГ: Согтуудаа хамтран амьдрагчийнхаа гуянд хутгалж, хөнөөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-13 10:20:53
    S: ANUSDI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188