Санаатай үйлдлээр нөхрөө хөнөөхийг завдсан ноцтой хоёр ч хэрэг Увс аймагт гарлаа. Тодруулбал, нөхрийнхөө хоолонд олон тооны зүү хийж, алахыг завдсан хэрэг 2021 онд гарч байлаа. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Увс аймгийн Сагил сумын нэгэн эмэгтэй нөхрийнхөө хоолонд уксус хийжээ. Азаар хохирогчид эрүүл мэндээрээ хохирсон ч амьд үлдсэн юм. Иймд бид сэрэмжлүүлэг болгох үүднээс нөхрийнхөө хоолонд зүү хийсэн эмэгтэйн хавтаст хэргийг хэсэгчлэн хүргэж байна. Шүүгдэгч У.М нь 2021 оны нэгдүгээр сарын 23-нд Увс аймгийн Сагил суманд байрлах гэртээ нөхөр Ч.А-ийн аягатай хоолонд хугалж, жижиглэсэн зүүг олноор нь хийж, алахыг завдсан учир цагдан хоригджээ. Ингээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон учир шүүхээр уг хэргийг шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн рентген зураг, сиди-нээс гадна хэрэгт зүүний хугархай 37, бүтэн зүү долоон ширхэг, бор өнгийн аяга, улаан өнгийн иштэй бахийг гэрээс нь хураан авчээ. Ингээд шүүх хурлын дараа хураан авсан эд мөрийн баримтуудыг устгасан байна. Шүүгдэгч М нь мэргэжилгүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй нэгэн. Шүүхээс М-гийг гэм буруутайд тооцож, 2.6 жилийн хорих ял оноожээ.
Мэдүүлэг. Шүүгдэгч М нь хоёр өмгөөлөгч авчээ.
Шүүгдэгч М-гийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шүүгдэгч У.М-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт хийсэн үзлэг, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс, шинжээч эмчийн дүгнэлт, өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.А-ийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар У.М-гийг нөхрөө алахыг завдсан гэх үйлдэл тогтоогдоогүй. Хохирогч гэх Ч.А-ийн гэр дотроос эд мөрийн баримтаар хураагдсан гэх олон тооны зүүг хэн, хаанаас, хэрхэн авч ирснийг шалгаж тогтоогоогүй. Мөн хохирогчийн хоолноос найман ширхэг зүүний хугархай гарсан гэдгийг Ч.А өөрөө л хэлдэг болохоос өөрөөр нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Үүнийг давхар нотлож тогтоогоогүй. Гэрчүүд болон хохирогч, холбогдогч нарын мэдүүлгээр У.М, Ч.А нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй, нөхрийнхөө амийг хорлох хэмжээний зөрчил үүсэж байгаагүй нь тогтоогдсон. Хэрэв У.М нөхрөө алахыг хүссэн бол тэрхүү үйлдлийг хийхэд хүргэх болсон ямар шалтгаан байсан талаар хэрэгт тогтоогдсон зүйл байхгүй байна. Харин Ч.А эхнэрээ хардсан, өөрөөс нь салах вий гэдэг шалтгаанаар түүний хоолонд зүү хийсэн гэх байдлаар хэргийг урьдчилан төлөвлөж, өөрөө зориудаар зүү залгисан байх нөхцөл байдал хэрэгт авагдсан зарим нотлох баримтаас харагддаг. Нөхөр Ч.А, эхнэр У.М нар нь гэрлэснээс хойш хүүхэдтэй болоогүй бөгөөд сүүлд үрчилж авсан хүүхэд нь нас барсан. Ийм учир Ч.А “Эхнэрээ өөрөөс нь салах вий” гэж бодсон учир ийм үйлдэл гаргасан байхыг үгүйсгэхгүй. Учир нь, хохирогчийн ходоодонд байх долоон ширхэг зүүний хугархай нь хоолой, ходоод, гэдсэнд гэмтэл учруулаагүй, түүнд ямар нэгэн гэмтэл учраагүй нь шинжээч эмчийн дүгнэлтээс харагдаж байна. Хэргийн газрын үзлэг хийх үед Ч.А-ийн гэрээс 28 ширхэг зүүний хугархай олдсон байдаг. Миний үйлчлүүлэгч У.М нь өдөр болгон гэрээ цэвэрлэдэг, Ч.А ч энэ талаар хэлсэн байдаг. У.М-г цагдаа нар ирээд бариад явах үед тэр олон тооны зүү олдоогүй. Харин У.М-г баригдаад явсны дараа олдсон байдаг. Тэр зүү ямар аргаар яаж тэр гэрт байсан. Мөн өдөр болгон цэвэрлэдэг гэрт яагаад тийм олон тооны зүү гэнэт гарч ирсэн зэргийг огт тогтоогоогүй. Яг тэр зүү Ч.А-ийн хоолноос гарч ирсэн эсэхийг хэн ч хараагүй” гэжээ.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд “У.М нь гэр бүлээс гадуурх харилцаатай, хохирогчтой хамт амьдрах сонирхолгүй байсан нь хохирогчийн хоолонд зүү хийх сэдэл зорилго болсон” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл У.М-г гэр бүлээс гадуур харилцаатай гэх яриаг хохирогчийн ээж, хамаатан садан нь гаргасан. Шүүх шүүгдэгчийг гэр бүлээс гадуур харилцаатай эсэх талаар тогтоосон зүйл байхгүй хэрнээ үүнийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч У.М-тай гэр бүлээс гадуур харилцаатай гэгддэг М гэх залуу нь шүүгдэгч М-д дээлний даавуу захисан байдаг. Нутгийн хүмүүс нэгнээрээ дээл оёулах, дээлний материал захих зэрэг бол байдаг л зүйл. Ийм үйлдлээр хүнийг гэр бүлээс гадуур харилцаатай гэж үзэж болохгүй. У.М нь А-тэй гэрлэж, есөн жил амьдрах хугацаандаа хоёр ч удаа жирэмсэн болсон боловч үүхдүүд нь эндсэн. Мөн энэ хэрэг гарахаас сар гаруй хугацааны өмнө үрчилж авсан хүүхэд нь нас барсан. Хэрэв У.М нь гэр бүлээс гадуур харилцаатай болоод Ч.А-ээс салах бодолтой байсан бол хүүхэд хүртэл үрчилж авахгүй. Дээрх нөхцөл байдлаас У.М нь хохирогч Ч.А-ээс салах санаа зорилго агуулаагүй болохыг харуулж байна. Хүн хоол идэхдээ хоолонд нь ганц ширхэг хялгас орсон байсан ч хахдаг. Гэтэл Ч.А долоон ширхэг зүүг яаж огт хахахгүйгээр идсэн тал дээр Анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Иймд У.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч М-гийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч У.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын хэрэгт холбогдуулж, хэргийг Анхан шатны шүүхээр хэлэлцсэн. Эрх бүхий албан тушаалтан нь энэ хэрэгт ажиллагаа явуулж, хэргийн газрын үзлэг хийж нотлох баримт цуглуулахдаа хөндлөнгийн гэрч байлцуулахгүйгээр зөвхөн хохирогчийг байлцуулж, нотлох баримт цуглуулсан байдаг. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн гэрч Э мэдүүлэхдээ “М хоолны шүүгээний урд удаан зогсоод байсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэвч үүнийг эрх бүхий албан тушаалтан гэрчээс бүрэн тодруулаагүй. Эрх бүхий албан тушаалтан өөрийн хийсэн ажиллагааг прокуророор баталгаажуулсан өдөр хоногийн хувьд зөрүүтэй зүйл мөн байсан гэдгийг анхаарч үзнэ үү. Шинжээчийн дүгнэлтэд “Хохирогчийн хэвлийн хөндийд долоон ширхэг зүү мэт зүйл байна” гэж дурдсан байгааг шууд зүү гэж дүгнэх боломжгүй. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бахиар шүүгдэгч тухайн зүүнүүдийг хугалсан гэж үзэх боломжгүй. Учир нь, тухайн бахь дээрээс шүүгдэгчийн хурууны хээ олдоогүй зэрэг эргэлзээ байгаа. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч У.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би энэ хэргийг үнэхээр үйлдээгүй. Зөвхөн Ч.А л хоолноосоо зүү гарсан гэж хэлж байгаа. Ч.А нэг ширхэг төмөр барьсан байсан. Тэр төмрийг Ч.А хаанаас гаргаж ирснийг би мэдээгүй. Би Ч.А-тэй 10 гаруй жил ханилсан бөгөөд хоёр ч хүүхдийг нь гаргаад алдсан. Сүүлд хүүхэд өргөж авсан боловч хүүхэд маань нас барсан. Ч.А намайг өөрөөс нь салчих вий гэсэндээ намайг ингэж хорлож байгаад маш их гомдож байна. Үнэн мөнийг олж намайг цагаатгаж өгнө үү. Би өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна” гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Шүүгдэгчийн хоёр өмгөөлөгч тус тусдаа давж заалдсан гомдол гаргасан байна. У.М-д холбогдох хэрэгт хийгдсэн ажиллагааг хуульд заасан журмын дагуу прокурор хүчинтэйд тооцсон байгаа. Мөн тус гомдолд гэрч Э-гийн мэдүүлгийн зөрүүг арилгах гэж бичсэн байсан. Харин гэрч Э ямар зөрүүтэй мэдүүлэг өгсөн, Э-гийн мэдүүлэг хэний мэдүүлгээс зөрсөн эсэх талаар ямар ч тодруулсан зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзсэн бол хэргийг прокурорт буцаах байсан. Хавтаст хэргийн хүрээнд хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны тавдугаар сарын 17-ны 66 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байна.
Хохирогч А-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Мөрдөн байцаагч нь хэргийн газрын үзлэг хийх явцдаа зүүний хугархай 28, бүтэн зүү гурван ширхэг, анальгин нэртэй тариа, алое нэртэй тариа хоёр ширхэг, тариур нэг ширхгийг хураан авсан байдаг. Энэ ажиллагааг прокурорын тогтоолоор хүчинтэйд тооцсон. Гэрч Э-гийн хувьд хэрэг гардаг өдөр Ч.А-гийн гэрт дээлний товч шилбэ хадаад байж байсан. Тэгээд тэр айлын оройн хоол болох бантангаас идсэн. Тэрбээр “У.М эгч намайг утсаар дуудаж, Ч.А-гийн гэрт би орсон” гэж нэг мэдүүлээд, сүүлд “М-гийн хадам ээж намайг дуудаж, Ч.А-гийн гэрт оруулсан” гэж хоёр өөр мэдүүлэг өгсөн байдаг. Гэвч гэрч Э ямар байдлаар тэр айлын гэрт дуудагдаж орсон нь хэрэгт ач холбогдолгүй юм. Иймд гэрч Э-гийн мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагагүй гэж үзэж байгаа. Харин гэрч Э нь “М хоол аягалсан, тэгээд шүүгээний урд эргэлдэж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Оройн хоолыг бэлэн болгоод гэрт байсан хүмүүс болон өөртөө аягалсан хүн нь У.М байгаа. Өөр Ч.А-ийн аяганд хоол аягалсан хүн байхгүй. Хохирогч Ч.А хоолоо идэх гэж байхад гэрч орж ирсэн бөгөөд Ч.А нь аягатай хоолоо тавиад, Г-т хоол аягалж өгсөн байдаг. Гэрч Г “Ч.А аягатай хоолноосоо зүү гаргаж ирээд, энэ хоолонд зүү байна гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Мөн хохирогч Ч.А нь тэр өдрөө хажуу айл руугаа орж хөрш болох П, Э нарт болсон үйл явдлын талаар хэлсэн байдаг. Шүүгдэгч У.М-гийн гэм буруу нь зөвхөн хохирогч Ч.А-ийн мэдүүлгээр нотлогдож байгаа юм биш. Бусад гэрчийн мэдүүлгээр ч тогтоогдож байгаа юм. Мөн У.М-гийн ээж О нь “Охин хэлэхдээ ямар учиртай төмөр байсныг мэдэхгүй. Нарийн төмөр байсан гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Ч.А-ийн аягатай хоолноос төмөр гараад ирсэн гэж У.М өөрөө ээждээ хэлсэн гэсэн үг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад Ч.А нь амиа хорлох хэмжээний сэтгэл зүйн дарамтад орсон зүйл байхгүй бөгөөд сэтгэцийн дүгнэлтээр оюун ухааны хувьд хэвийн, хэрэг хариуцах чадвартай. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн байна.
Шүүхийн шийдвэр.
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны тавдугаар сарын 17-ны 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, Ө.Нарантуяа нарын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн У.М-д холбогдох, 2035000000087 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэв.
Хэрэг гардаг өдөр У.М гэртээ хоол хийж, нөхөр Ч.А-ийн аяганд бантан хийж тавьсан. Хохирогч Ч.А тухайн аягатай хоолыг идэх явцад зүүний хугархайн хэсэг гарч ирснийг эхнэр У.М-д үзүүлж, яагаад аягатай хоолноос зүүний хугархай гарч ирж байгаа талаар асуусан. Энэ байдлыг гэрт хамт хоол идэж байсан Н.Г харж мэдсэн. Тухайн нөхцөл байдлаас үүдэж Ч.А аягатай хоолоо гүйцэт идэхгүй орхиж, гэрээсээ гарч явсан. Гарч явсан хойгуур нь эхнэр У.М уг хоолны үлдэгдлийг гар угаалтуурын хувин уруу асгаж, аягыг угааж тавьсан. Ч.А-ийн хэвлийд долоон ширхэг гадны биет буюу зүүний хугархай байсан нь хэвлийн тойм рентген зургаар илэрсэн. Ч.А-гийн гэрт хийсэн хэргийн газрын үзлэгээр угаалтуурын хувин дотроос 23, гэрийн бусад газраас таван ширхэг зүүний хугархай илэрсэн зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч У.М-гийн Анхан шатны шүүх хуралдаанаас Давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс ногдуулсан 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ” гэжээ. Ташрамд сонирхуулахад, Увс аймагт саяхан гарсан нөхрийнхөө хоолонд уксус хийж, хөнөөхийг завдсан хэргийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж байгаа бөгөөд тус хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байна. Харин дээрх хэргийн шүүгдэгч М ялаа эдэлж дуусаад, суллагджээ.
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ |
|
2025-09-28 20:34:55
2025-09-28 16:06:18
2025-09-28 15:57:38
2025-09-28 15:48:49
2025-09-28 15:37:43
2025-09-28 15:37:29
2025-09-28 15:34:46
2025-09-28 15:12:46
2025-09-28 15:04:47
2025-09-28 14:55:15
2025-09-28 14:49:49
2025-09-28 14:36:36
2025-09-28 14:20:53
2025-09-28 14:17:20
2025-09-28 14:11:06
2025-09-28 13:40:46
2025-09-28 13:21:27
2025-09-28 13:16:33
2025-09-28 12:55:03
2025-09-28 12:49:11
2025-09-28 12:43:32
2025-09-28 12:35:36
2025-09-28 12:34:56
2025-09-28 12:33:45
2025-09-28 12:32:53
2025-09-28 12:28:15
2025-09-28 12:27:59
2025-09-28 11:28:12
2025-09-28 11:19:48
2025-09-28 10:45:00
2025-09-28 10:19:22
2025-09-28 10:05:52
2025-09-28 07:40:00
2025-09-28 07:30:00
2025-09-28 07:20:00
2025-09-28 07:12:00
2025-09-28 07:00:00
2025-09-27 20:55:40
2025-09-27 20:02:18
2025-09-27 15:13:02
2025-09-27 14:36:28
2025-09-27 14:26:12
2025-09-27 14:16:53
2025-09-27 13:28:04
2025-09-27 12:35:25
2025-09-27 12:30:36
2025-09-27 12:20:18
2025-09-27 12:12:22
2025-09-27 12:01:32
2025-09-27 11:14:12
2025-09-27 11:04:03
2025-09-27 11:02:00
2025-09-27 10:47:06
2025-09-27 10:35:36
2025-09-27 10:34:03
2025-09-27 10:32:27
2025-09-27 10:29:53
2025-09-27 10:27:40
2025-09-27 10:25:40
2025-09-27 10:13:46
2025-09-27 10:11:24
2025-09-27 09:56:12
2025-09-27 09:45:37
2025-09-27 09:21:25
2025-09-27 09:09:44
2025-09-27 07:30:00
2025-09-27 07:20:00
2025-09-27 07:11:00
2025-09-27 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |