Зүүн аймгуудын малчид жил бүрийн өдийд ямаагаа самнаад эхэлчихсэн ганц, хоёр шуудайг тушаахаар сумын төв рүүгээ давхилддаг. Харин энэ жил ноолуурын гарц муу байгаа учир самналт оройтож байгаа гэдгийг малчид онцолж байлаа. Цас багатай өвөл шороотой ноолуур гардаг гэнэ. Энэ жилийн хувьд цастай байгаа учир ноолуурын чанар дажгүй мөн үнэтэй гарч байгаад малчид баярлаж байгаа гэнэ. Харин ноолуурын гарц муу, шороо ихтэй жил малчид ченжүүдээ царайчилж, гуйдаг. Ноолуур үнэтэй жил ченжүүд малчдын шуудайтай ноолуурыг нь хага татаж, задалчихаад “шороотой байна, авахгүй” гэж голоод явдаг нь малчдыг туйлдуулдаг. Ялангуяа ноолуур үнэтэй жил ченжүүд таахалзаж, гол шилэх нь ихэсдэг гэдгийг малчид андахгүй. Харин энэ жил ноолуур ямар үнэтэй гарч байгааг бид сурвалжилсан юм.
Малчид ямаагаа самнаж эхлээгүй байгаа ч зүүн аймгуудын ченжүүд ноолуурын үнээ өөрсдийнхөөрөө багцаалаад тогтоочихож. Тухайлбал, "Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ченж 190 мянгаар, Бор-Өндөр сумынх 197 мянга, Сүхбаатар аймгийн Наран сумын ченж 195 мянгаар, Эмээлт захад 180 мянгаар ноолуур авна" гэсэн юм. Харин их хэмжээний ноолуур байвал 200 мянга хүргэж авна гэх ченж олон байлаа. Мөн
Дорнод аймаг 202-205
Хэнтий аймаг 197-202
Сүхбаатар аймаг 196-199
Төв аймаг 185-188
Орхон, Булган аймаг 180-185
Хөвсгөл аймаг 170-175
Дундговь аймаг 175-180
Дорноговь аймаг 170-175 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол баруун аймгуудын малчид ямаагаа самнаж эхлээгүй байгаа аж.
.jpg)
Ноолуур үнэтэй гарах нь өнгөрсөн жилийн дундаж үнэтэй хамааралтай байдаг. Бид "Эмээл"т захын ноолуурын ченжээс хуучин ноолуур ямар үнээр авч байгааг тодруулсан юм. Тэрбээр “Энэ жил ноолуур үнэтэй гарч байгаа. Дөрөвдүгээр сараас ноолуурын үнэ хэд хоног нэмэгдэх байх. Хуучин ноолуур гэхэд л 110 мянган төгрөгөөр авч байгаа. Тэгэхээр ноолуур үнэд хүрэх нь ойлгомжтой. Одоогоор малчид ямаагаа самнаж эхлээгүй байна. Тиймээс ченжүүд өөрсийнхөөрөө тооцоолж, ноолуурын дундаж үнэ гаргаад эхэлчихсэн байна лээ” гэв.Тэгэхээр энэ жил ноолуур авах ченж элбэг байх шинжтэй. Зарим жил ноолуур авах ченж ч олддоггүй, голж, шилээд явчихдаг. Энэ нь ноолуурын үнэ хямд, чанар муутай шууд хамаараалтай байдаг аж.
.jpg)
Монгол Улсын ноолуур бэлтгэлийн хэмжээ ямааны тоо толгойноос хамаарч жилд дунджаар 10 мянган тонн хүрдэг. Монголчууд нийт бэлтгэсэн ноолуурынхаа зөвхөн 70-80 хувийг угааж, 10 орчим хувийг самнасан байдлаар экспортолж, 10 гаруй хувийг бэлэн бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодын зах зээлд борлуулдаг байсан. Монгол Улсын жилд бэлтгэдэг 10 мянган тонн ноолуурыг угаахад овор хэмжээгээр 7000 тонн болж буурдаг бол угаасан ноолуураас хялгасыг ангилснаар 5000 тонн болдог байна. Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сард 2023 оны эхний өдрөөс зөвхөн самнасан ноолуур экспортлох шийдвэр гаргасан. Самнасан ноолуур экспортолсноор 2200 ажлын байрыг хадгалж, шинээр 5000 орчим ажлын байр нэмэгдэх тооцоолол гарчээ. Монгол Улсад үндэсний 40 үйлдвэр 6000 тонн ноолуурыг хялгасаас нь ангилан ялгаж, самнах хүчин чадалтай байсан. Сүүлийн жилд нийт 12 үйлдвэр ноолуурын самнах хүчин чадлаа 4.2 мянган тонноор нэмжээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай долоон үйлдвэр тоног төхөөрөмж шинээр суурилуулан, нийт самнах хүчин чадал нь 13.2 мянган тоннд хүрсэн байна.
| ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |