• Өнөөдөр 2026-04-17

Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов

2026-04-08,   341

      Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
 
    Уулзалтын эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөх нь яамны үүрэг. Иймд холбогдох хууль, тогтоомж, үнэлгээ, стандарт, шаардлагыг бүрэн хангаж ажиллах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан, үйл ажиллагааг зөвхөн баталгаажсан судалгаа, тооцоонд тулгуурлан хэрэгжүүлэх ёстой”-г онцлов.
 
    Үргэлжлүүлэн яамны холбогдох газрын дарга нар Туулын хурдын замын төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын явц, төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөц, ойн сангийн хамгаалалттай холбоотой асуудлуудад анхаарах шаардлагатайг дурдаж, байр сууриа илэрхийллээ.
 
   Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох Байгаль орчны улсын хяналтын газраас иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудалд хуульд заасан хариуцлага тооцон ажиллаж байгаа талаар мэдэгдлээ.
 
   Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Б.Алтанзул, Туулын хурдны замын төсөл нь УИХ, Засгийн газрын тогтоол болон нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл болохыг танилцууллаа.
Тус төсөл нь Туул голын дагуу нийт 32 км урт, 6 эгнээ бүхий авто зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан зэрэг 4 дүүрэг, 15 хорооны нутаг дэвсгэр хамрагдаж байна.
Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, холбогдох хууль, журмын дагуу БОУАӨЯ-аар батлуулсан бөгөөд үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, хог хаягдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнэт зүйлийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгааны арга хэмжээ явуулах зөвлөмжийг өгсөн байна.
 
Уулзалтын төгсгөлд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч буйгаа мэдэгдлээ. Үүнд:
 
  Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох;
 
Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгов.

Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-08 16:22:01
    GANAA: IIM BOGINO 32 KM HURDNII ZAMAAR ER N YAHIIN KKK. HURDNII ZAM GEDEG CHIN SHAAL UUR YUM BAIDAG . ENE BOL ZUGEER L OYUERDENE NYAMKA 2IIN MEGA TUSUL SHUU DEE GETEL TER2 HEN BILEE. HENTIIN BERHEES IRSEN HUDUUNII 2 HUDALCH
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-08 14:49:31
    Dd: Huuli durem niirsehiig huleeseer baival tsas orohbiz dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-08 13:46:04
    Зочин 6: Хурдны зам дулаан улиралд иргэдийг Туул голын хойт эрэгт хүрч амрах боломжгүй болгож байгаа билээ. За яахав гэж бодьё. Нямбаатарын эхэлсэн их бага ямарч ажил нэгд дуусдаггүй, дутуу дулимаг юм үлддэг. Энэ байдал ерөөсөө улиг болж үлдсэн нь энэ хүний төрөлхийн гэлтэй маш их уур уцаартай, хэлэмгий доломгой, гарамгай хэрүүлч, заргач, худалчаас хэн хүнгүй айж зугтаадаг нь өнөөдөр нийслэлийнхний толгой дээр гарснаар харж болно. Жишээ нь Сэлбэл нэг жижиг зурвас ажил эхлэхэд Сэлбэ гол дагууд нь ажил хийж буй мэтээр сүржигнэн ярьдаг. Сэлбэ АНУ-ын элсэн сайдын яамны харалдаа элс шавраар дүүрч, урсацгүй болсон, 2000 оны эхээр оросууд хийсэн хамгаалалтын далан, голын эрэг рүү өгч урууддаг шат, гол дагуух сандал, саравч, чулуун хавтан, явган зам бүгд эвдэрхий хамхархай, хогоор дүүрсэн байгаа. Энийг мань эр харсан л байгаа. Сансараас эхлээд 100 айл дагуух автозам дагаж барьсан явдан зам энд тэндээ эвдэрхий, бродюрууд нь салж унасан, зарим газраа дутуу хийгдсэн, зогсоолууд дахиад ТҮЦ- ээр дүүрсэн гэх мэт үнэхээр мөнгө үрсэн, технологи мөрдөөгүй, чанаргүй ажил газар сайгүй. Ийм байж_ юун хурдны зам барих, энэнээс илүү чухал нэг хоёрт авч үзэж шийдэх ажлууд нийслэлд дүүрэн байна. Та автозогсоолуудаа шийд. Жишээ нь машин збайрлуулж болдог байсан бүх газруудад бут тарьсан нэртэй хайрцартай /УИдэлгүүрийн гудамж, гэх мэт/ шороонууд байрлуулан хаасан байгаа нь ойр хавьд ажилладаг, худалдаа хийхээр дэлгүүр орох хүмүүс машин тэргээ байрлуулах ямарч боломжгүй болсон. Ингээд зогсохгүй, нэгдсэн эмнэлгүүд, их дээд, дунд сургууль, цэцэрлэг, худалдааны томоохон төвүүдийн гаднах бүх зогсоолууд төлбөртэй. Та дэндүү хэрцгий балмад байгаа юм биш үү. Эцэст нь санал болгоход Хурдны замаа ойрын 5 жилдээ боль, тэгээд ч замын трассыг мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр ахин судалгаа хийн нарийн авч үзэж, ТЭЗҮ- н тайлан, тооцоо судалгаагаа шинэчилж ахин хийхийг санал болгоё. Мөн он удаан жил байсаар ирсэн барилга барих зөвшөөрөлгүй каркасуудыг нурааж оронд нь зогсоол барихад анхаараач ээ. Хийж бүтээж буй ажлууддаа тавьж буй мэргэжилтнүүдийн хяналтыг сайжруулаач ээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188