.jpg)
–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Боржигон овогт Нацагдоржийн Мөнхзул гэдэг.
–Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
- Би Төв аймгийн Баянцогт суманд төрж, өссөн.
-Одоо хэдэн настай вэ?
-Би 23 настай.
.jpg)
–ИЗИС-ийн оюутан юм уу?
-Их Засаг их сургуулийг 2025 онд дүүргэсэн.
-Ямар мэргэжил эзэмшиж төгссөн бэ?
-Их Засаг их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр бакалаварын зэрэг хамгаалсан.
.jpg)
-Чухам яагаад сагсан бөмбөгийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Би их хожуу ерөнхий боловсролын дунд сургуулийн арваннэгдүгээр ангидаа байх үеэсээ сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Сонгино хайрхан дүүргийн 62-р дунд сургуульд суралцдаг байхдаа сагсан бөмбөг бас волейболын шигшээд байсан. Тухайн үедээ уг нь сагсан бөмбөгөөс илүүтэйгээр волейболд дуртай байсан. Сагсан бөмбөгт тийм сайн байгаагүй л дээ. Сагсан бөмбөгийг хожуу сурсан болохоор жаахан болхи хөдөлгөөнтэй, техник, ур чадвар тааруу байсан байх. Гэхдээ сагсан бөмбөг, волейболын багаараа бид бүсийн тэмцээн, дүүргийн аварга, “Улаанбаатар лиг” гэх мэт тэмцээнүүдэд ордог байсан.
.jpg)
Харин сагсан бөмбөгийн баг маань илүү их амжилт гаргадаг байсан. Би бараг сэлгээний сандал дээр сууж байгаад л медаль авдаг байлаа. Тэгэж яваад ЕБС-ийн арванхоёрдугаар ангиа төгсөх жилдээ сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэг хүртсэн. Түүнээс хойш урамшин, сагсан бөмбөгт илүү их цаг, заваа зарцуулах болсон.
.jpg)
-Одоо хэд дэх жилдээ сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа вэ?
-Миний зорьж хичээллэж эхэлсэн нь оюутны лиг байлаа. Оюутны лигт орж тоглоод дөрвөн жил болсон байна.
–Анх сагсан бөмбөгийг заасан багш нь хэн бэ?
-Манай ах надад сагсан бөмбөгийн шидэлтийн техник, залалт, дамжуулалт, хоёр алхамт зэргийг зааж өгч байлаа. Тийм болохоор ах маань миний сагсан бөмбөгийн анхны багш гэж боддог.
.jpg)
–Одоо сагсан бөмбөгийн ямар багт тоглож байгаа вэ?
-Их Засаг их сургуулийн “Чингис Соосэ Спартанс” багтаа л харъяалагдаж байгаа даа.
–Сагсан бөмбөгөөр өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-Яг өөрийн сэтгэлд хүрсэн амжилтад одоогоор хүрээгүй л байгаа. Оюутны лигийн бүх оддын тоглолтын холын зайн шидэлтийн шилдэг тавд орсон. Төв аймгийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар байрын шагналтай.
-Сэтгэлд тань хоногшин хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байсан бэ?
-Төв аймгийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн байсан даа. Тухайн үед сумынхаа найзууд, эгч нартайгаа нэг баг болж ороод медаль авч байсан анхны тэмцээн сайхан байсан.
–Сагсан бөмбөгөөр хичээллэхийн хамгийн сайхан мэдрэмж нь юу байдаг вэ?
-Багаараа ойлголцоод, нэг тархитай болчихсон юм шиг тоглох мэдрэмж хамгийн гоё байдаг.
-Ямар тамирчдаас үлгэр дуурайл авдаг вэ?
-Тодорхой нэг хүнээс биш, талбай дээр тоглох явц, ур чадвар, багаа удирдах арга барил, хамт тоглож байгаа олон хүний зан авир, туршлагаас үлгэр дуурайл авдаг. Мөн би баг, хамт олондоо бага боловч үлгэрлэхийг хичээдэг. Багийн гишүүн болгоны хичээнгүй, зүтгэл амжилтыг авчирна. Үүнд багийн гишүүдийн эв нэгдэл, ойлголцол их чухал байдаг.
–Сагсан бөмбөгөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Волейболоор хичээллэдэг байсан. Одоо ч хааяа нэг волейболыг тэмцээнд орноо орно.
-Чөлөөт цагаараа сагсан бөмбөгөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг гарвал хөгжим, дуу сонсож амрах гоё байдаг. Би дуулах дуртай.
-Одоо энэ 2026 онд оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн УАШТ-д оролцох зорилго тавьсан. Түүнээс гадна өөр оролцох боломжтой бүх тэмцээнд идэвхтэй оролцохыг хичээж байгаа.
| Н.МӨНХЗУЛ: Сэтгэлдээ хүрсэн амжилтад одоогоор хүрээгүй л байна |
|
Элчин сайд Г.Уянга Сингапурын ГХЯ-ны Ау Чүн Лонгтай уулзаж ярилцлаа
2026-08-15 15:27:57
Таеквондо-гийн ерөнхийлөгч Э.Галбадрал МҮОХ-ны “Алтан-Очир” одон хүртэв
2026-08-15 15:12:39
Элчин сайд Г.Хулан, Вьетнам Улсын ГХ-ны дэд сайд Нгуен Минь Ву-тай уулзжээ
2026-08-15 14:52:18
2026-08-15 07:20:00
2026-08-15 07:10:00
Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзлаа
2026-08-15 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-08-15 06:00:00
COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
2026-08-14 14:24:40
2026-08-14 13:22:26
Тайландын Элчин Дарм Бунтам Монгол Улсын Элчин сайдын яаманд зочлов
2026-08-14 08:41:36
Олон улсын эрдмийн чуулган эртний нийслэл Хархорумд эхэллээ
2026-08-14 08:13:05
“Ажиа Гэгээнтэн” Элчин садын яаманд зочилжээ
2026-08-14 08:01:36
2026-08-14 07:55:15
Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмон уулзав
2026-08-14 07:20:00
Элчин сайд Ө.Батбаяр “The Wicks Group”-ийн Гленн Виксийг хүлээн авч уулзав
2026-08-14 07:15:00
Сэлэнгэ аймгийн 16 суманд 105 морины хүчтэй “Lovol” трактор гардууллаа
2026-08-14 07:10:26
Сэлэнгийн эмч нар Хөх хотын эмч нараас туршлага судалж эхэллээ
2026-08-14 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-08-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |