Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өөрийн хамаарал бүхий "Тэрэлж" зочид буудалдаа Азийн улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн жигүүрийн наймдугаар хуралдааныг хувиасаа санхүүжүүлж, зохион байгуулсан гэх мэдээлэл бий. Харин иргэд төрийн ажлыг Соёлын сайд хувиасаа санхүүжүүлэх ёсгүй хэмээн шүүмжилж буй. Энэ талаар хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Соёлын сайдыг хувийнхаа амралтын газар төрийн ажил буюу чухал хуралдааныг зохион байгуулдаг гэх яриа жил бүр гардаг. Энэ удаад мөн Азийн улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн жигүүрийн наймдугаар хуралдааныг "Тэрэлж" зочид буудалд зохион байгуулж, хувиасаа санхүүжүүлсэн гэх тайлбар өгсөн байсан?
-Соёлын сайдын бүрэн эрхийн хүрээнд ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулах ажлыг Соёлын яам хариуцаж хийнэ. Аливаа арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотой зардал, мөнгийг улсын төсөвт аль хэдийнэ суулгачихсан байж таарна. Соёлын сайд Ч.Номин хувийн ажлаа хийж, хувийн бизнесээ өргөжүүлж байгаа бол хувиасаа мөнгө гаргах эсэх нь тухайн хүний асуудал мөн. Гэтэл Соёлын сайд Соёлын яамны ажлыг хувийнхаа мөнгөөр ивээн тэтгэсэн гэдэгт эргэлзэж байна. "Төрийн ажлыг хувийнхаа амралтын газар явууллаа” гэдэг хэл ам гарахаар нь хувиасаа төлбөрийг нь төлсөн байж мэднэ. Төрийн болон нийтийн албан тушаалтанд ашиг сонирхлын тухай хуульд заасан эрх үүргийн хэм хэмжээг зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаал хашдаг мөртлөө бизнес эрхэлдэг. Өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ бизнесийн үйл ажиллагааг дэмжиж арга хэмжээ зохион байгуулж, төлбөрийг нь улсын төсвөөс гаргуулсан байх магадлалтай. Надад нотлох баримт байхгүй, тодорхой дүгнэлт хийх боломжгүй учир дээрх асуудалд ийм таамаг дэвшүүлж байна.

-Улсын мөнгөөр өөрийнхөө бизнесийг санхүүжүүлсэн. Эсвэл хамаарал бүхий этгээдийнхээ бизнесийн үйл ажиллагааг дэмжих гэж оролдсон бол хуулийн байгууллагаас хэрхэн шалгах ёстой вэ?
-АТГ-аас жил болгон төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг. Түүний үндсэн зорилго нь хэн нэгэн төрийн өндөр албан тушаал хашихдаа өөрийнхөө болон хамаарал бүхий этгээдийнхээ бизнесийг улсын мөнгөөр санхүүжүүлсэн, дэмжсэн, тендер авч өгсөн гэх байдлаар хууль бусаар хөрөнгөжих байдлаас хамгаалах зорилгоор ХАС, ХОМ бөглүүлж, АТГ-аас хянаж, шалгаж, жил болгон тайлагнаж авдаг. Гэтэл зарим нь төрийн ажлыг хувийнхаа бизнесийн газар явуулчихаад хувиасаа санхүүжүүлсэн гэж тайлбарлах жишээ гарч ирнэ. Төрийн ажлыг хэн ч хувиасаа санхүүжүүлэхгүй шүү дээ. Хэрвээ хувийнхаа ажлыг зохион байгуулсан бол Соёлын сайдын үүднээс бус, иргэн Ч.Номингийн хувийн асуудал болж байгаа юм. Энэ асуудлыг АТГ-аас яаралтай шалгах ёстой.
-Хяналтгүй учраас Соёлын сайд удаа дараа төрийн ажлыг хувийнхаа амралтын газар зохион байгуулж байна гэж харахаар байна?
-МАН-ынхан үйл ажиллагаагаа хаана зохион байгуулах нь тухайн намын асуудал. Харин нийтийн албан тушаалтан Монгол Улсын иргэн бүрийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Иргэн бүрийн төлөө ажиллаж байгаа учир хүн бүр татвар төлж байгаа. Иргэдийн татварийн мөнгийг өөрийнхөө болон хамаарал бүхий этгээдийнхээ халаас руу хийж болохгүй. Улсын мөнгөөр компаниа дэмжээд, ахин дахин уулзалт, ажил зохион байгуулж, мөнгө угааж болохгүй. Энэ байдлыг АТГ-ынхан шалгах үүрэгтэй. Авлигын эсрэг хууль, Нийтийн ашиг сонирхлын эсрэг хууль зөрчиж байж болзошгүй байна.
-АТГ-ынхан дээрх асуудлыг зөвхөн гомдол, мэдээллийн дагуу шалгах ёстой юу?
-АТГ-ынхан сошиал дээр гарсан мэдээллийг болон хэн нэгний гаргасан гомдол саналын дагуу ажил хийх ёсгүй. Авлигын шинжтэй үйлдлийг илрүүлсэн, авлигын шинжтэй мэдээлэл байгаа бол асуудлыг даруй шалгаж, шийдэх ёстой. АТГ-ынхан ч энэ үйл ажиллагаагаа муу хэрэгжүүлдэг. Аливаа асуудал сошиалаар газар авахаар тэрийг нь очиж шалга гэдэг. Шалгахдаа хүний эрхийг зөрчиж, нэг талыг барьж ажиллаад байдаг дутагдалтай тал ч бий. Монгол Улсад авлигын шинжтэй үйлдэл байна уу, нийтийг хамарсан эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байна уу гэдэгт хяналт тавьж ажиллах ёстой. Хэн нэгэн наадахаа шалга, шалгахаа боль гэж нөлөөлөх ёсгүй. Хуульд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстой байгууллага бол АТГ.
-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин төрийн ажлыг хувийнхаа амралтын газар зохион байгуулж мөнгө угаасан нь тогтоогдвол ямар хууль зөрчсөн гэсэн үг вэ?
-Үнэхээр дээрх үйлдлийг гаргасан нь тогтоогдох юм бол Эрүүгийн хууль, Нийтийн албан тушаалтны тухай хууль, Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй. Хууль тогтоомжоос гадна ёс зүйн алдаа гаргасан гэж үзнэ. Ингээд гарахад Ч.Номин сайд хуулийн хариуцлага, ёс зүйн хариуцлага хүлээнэ. Нам нь ёс зүйн алдаа гаргасан гишүүндээ хариуцлага тооцох ёстой.
| ХУУЛЬЧ П.ЭРХЭМБАЯР: ТӨРИЙН АЖЛЫГ ХУВИАСАА САНХҮҮЖҮҮЛСЭН ГЭХ СОЁЛЫН САЙД Ч.НОМИНГ АТГ-ААС ШАЛГАХ ЁСТОЙ |
|
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |